Өнөө шөнөөс цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Өнөө шөнөөс цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Өнөө шөнөөс цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр нутгийн баруун хагаст, маргааш нутгийн зүүн хагаст цас орж,  цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Хур тунадас орох газрууд:

13-14-нд шилжих шөнө Увс, Баян-Өлгийн нутаг, Ховд, Алтайн хойд, Завханы зүүн хэсгээр,

14-нд Завхан, Архангайн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Хөвсгөлийн өмнө хэсгээр,

14-15-нд шилжих шөнө Архангайн зүүн, Булганы өмнө, Өвөрхангайн хойд хэсэг, Дархан, Сэлэнгэ, Төв, Дундговийн нутгаар,

15-нд Төв аймгийн зүүн, Дорноговийн хойд, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Иймд:

Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

-Онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байх,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах,

-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-14 213.87.153.114

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

DR. PRADHAN 2023-11-14 129.205.113.172

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно.Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж