НАСА-ийн нисгэгчид багажны цүнхээ сансарт алджээ

Хуучирсан мэдээ: 2023.11.14-нд нийтлэгдсэн

НАСА-ийн нисгэгчид багажны цүнхээ сансарт алджээ

НАСА-ийн нисгэгчид багажны цүнхээ сансарт алджээ

НАСА-ийн сансрын нисгэгч Жасмин Могбели, Лорал О’Хара нар Олон улсын сансрын станцын гадна талд засвар үйлчилгээ хийхдээ багажны цүнхээ сансарт алджээ. Тэд ажлаа зургаан цаг 42 минутад дуусгасан байна. Могбели, О’Хара нар станцын нарны массивын ажлыг дуусгасан боловч харилцаа холбооны электрон хэрэгслийн хайрцгийг салгаж, байрлуулж амжаагүй. Тиймээс ирээдүйд энэ ажлыг дуусгахаар төлөвлөжээ. 

Олон цаг үргэлжилсэн ажлын үеэр багажны цүнх тэдний гараас мултарч, алдагджээ. Цүнх алдагдсаныг нислэгийн хянагч нар Олон улсын сансрын станцын гадна камер ашиглан илрүүлсэн байна. Гэхдээ аз болоход тэдгээр багаж нь даалгавар гүйцэтгэхэд төдийлөн хэрэг болоогүй аж. 

НАСА агентлаг цүнхний явах замд дүн шинжилгээ хийсний эцэст станцтай дахин холбогдох эрсдэл бага учир ямар нэгэн арга хэмжээ авах шаардлагагүй гэж дүгнэсэн байна. 

Сансар огторгуйн үйл явдлуудыг хянадаг "EarthSky" цахим хуудаснаа мэдээлснээр багажны цүнх одоогоор Олон улсын сансрын станцаас түрүүлээд дэлхийг тойрон яваа аж. Агаар мандалд задрах хүртэл нь багажны цүнхийг ойрын хэдэн сардаа дэлхийгээс дурандах боломжтой. 

Энэ нь сансрын нисгэгч сансарт багажаа алдсан анхны тохиолдол биш юм. Европын сансрын агентлагаас энэ оны есдүгээр сард тооцоолсноор сансарт 35290 ширхэг янз бүрийн биет байна. Тус биетүүдийг Европын сансрын агентлаг сүлжээгээр хянаж, төрөлжүүлж байна. Мөн эдгээр биетийн нийт жин нь 11 мянга гаруй тонн ажээ. 

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж