Титаникийн менюг дуудлагаар худалджээ

Титаникийн менюг дуудлагаар худалджээ

Титаникийн менюг дуудлагаар худалджээ

Титаник хөлөг 1912 оны дөрөвдүгээр сарын 15-ний өдөр Хойд Атлантын далайд мөсөн уул мөргөн, живж байв. Хөлгийн багийн гишүүд болон зорчигчид нийлээд 2223 хүн явснаас 706 нь амьд үлдэж чадсан.

Британийн "Henry Aldridge and Son Ltd" дуудлага худалдааны фирм Титаник хөлгөөс үлдсэн ховор нандин зүйлсийг өнгөрсөн Бямба гаригт дуудлагаар худалджээ. Энэ үеэр Титаникийн тансаг зэрэглэлийн рестораны меню 83 мянган фунт стерлинг буюу 102 мянган ам.доллараар зарагдлаа.

Меню норсноос болоод зарим үг, үсэг нь баларч арилжээ. Гэвч нэгдүгээр зэрэглэлийн зорчигчид хэрхэн тансаг аялж байсныг эндээс харах бүрэн боломжтой. Менюнд хясаа, яншуй болон тунхууны соустай үхрийн махан стейк, чангаанзтай Бордалоу амттан, Викториа цэлцэгнүүр зэрэг багтжээ.

Рестораны менюнээс гадна амьд үлдэж чадсан хүний аврах завин дээр ашиглаж байсан хөнжил 96 мянган фунт стерлинг буюу 117 мянган ам.доллараар зарагдав. Дуудлага худалдааны фирм уг хөнжлийг "Бидний харж байсан хамгийн ховор гурван хэмжээст объектуудын нэг" гэжээ.

Мөн хоёрдугаар зэрэглэлээр зорчиж явсан орос цагаач Синай Канторын халаасны цаг 97 мянган фунт стерлинг буюу 119 мянган ам.доллараар зарагдлаа. Энэ нь Бямба гаригт зарагдсан эд зүйлсийн дундаас хамгийн үнэтэй нь болов. Тус цаг нь Синай Канторын усанд живсэн болоод нас барсан цаг хугацааг гэрчлэн үлджээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-14 213.87.153.114

^ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж