Днепр мөрний баруун эрэгт тулалдаж байсан орос цэргүүд ухарсан гэх мэдээлэл Оросын төрийн хэвлэлд өчигдөр /2023.11.13/ гарсан ч удалгүй устжээ. Тодруулбал, Оросын арми фронтын бусад бүсэд тулалдах цэргүүдийг чөлөөлөхийн тулд Днепрээс ухарсан гэж Тасс, Риа-Новости хэвлэлүүдэд мэдээлсэн. Тус мэдээллийг нийтлэхдээ Батлан хамгаалах яамыг дурдсан байв.
ОХУ-ын Батлан хамгаалах яам уг худал мэдээллийн ард Украинтай холбоотой хуурамч хаяг байгаа гэв. Украин ч бас үүнийг үгүйсгэж, Оросын явуулж буй худал мэдэгдэл гэжээ.
Ойролцоогоор нэг жилийн өмнө Оросын арми зүүн эрэг, тэр дундаа Херсон хотоос цэргээ татаж байв.
Украины арми сүүлийн долоо хоногт Днепр орчимд довтолгоогоо эрчимжүүлсэн. Энэ нь Крымийн хойг руу чиглэсэн хуурай замын коридорыг таслах зорилготой сөрөг довтолгооны нэг хэсэг юм.
Дашрамд дурдахад, өнгөрсөн Бямба гаригт Мелитополь хотод Оросын гурван офицер амиа алдсаныг Украины цэргийн тагнуулын алба мэдээллээ. Түүнчлэн Луганск хотод салан тусгаарлагчдын бүлгийн дарга асан Михаил Филипоненко халдлагад өртөж амиа алдсан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ