Зэвсэгт хүчний 326 дугаар ангид өнгөрөгч сарын 20-ны өдөр цэрэгт татагдсан 21 настай оюутан нас барсан харамсалтай хэрэг өнөө өглөө гарчээ.
Хүүгийн ар гэрийнхэнд энэ тухай мэдээллийг утсаар хэлсэн гэх мэдээлэл гарч буй.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулбал “Ийм дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн шалгаж байна. Урьдчилсан байдлаар ил харагдах гэмтэл шархгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учир илүү мэдээлэл өгөх боломж байхгүй” гэх мэдээллийг өглөө.
Холбоотой мэдээ