Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Үзэсгэлэнгийн танхимд Монгол-Оросын хамтарсан “Агро-Энерго-Лес” үзэсгэлэн энэ сарын 23-25-нд болно. Уг үзэсгэлэнг МҮХАҮТанхим, Дорнод Сибирийн Худадаа, аж үйлдвэрийн танхим, ХААЯам, Буриадын ХАҮТанхим болон Буриадын ХААЯам хамтран зохион байгуулах аж. Үзэсгэлэнгийн үеэр “Эрхүү муж болон Монгол Улсын жижиг дунд үйлдвэрлэлийн боломжууд” сэдвийн дор 24-ний өдрийн 10 цагт Орос, Монголын бизнес эрхлэгчдийн дугуй ширээний уулзалтыг зохиох юм байна.
П.Наран