Төсвөө баталсан гишүүд төрийн ордноос дайжив

Хуучирсан мэдээ: 2023.11.14-нд нийтлэгдсэн

Төсвөө баталсан гишүүд төрийн ордноос дайжив

Төсвөө баталсан гишүүд төрийн ордноос дайжив

УИХ-ын гишүүд 2024 оны төсөв батлагдав уу үгүй юу төрийн ордонд бараа сураг нь ч үзэгдэхээ больжээ. Тодруулбал, өнгөрөгч баасан гаригт 2024 оны төсвийн төслийг эцэслэн баталж, эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Төсөв батлагдсан учраас гишүүд  энэ долоо хоногт тойрогтоо ажиллах төлөвтэй байна. Тэд ахмад настны тэтгэврийг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс 100 мянган төгрөгөөр нэмэх, мөн төрийн албан хаагчдын цалин 10 хувиар нэмнэ гэх таатай мэдээг сонгогчдодоо хүргэхээр явж буй.  Өөрөөр хэлбэл, ирэх оны сонгууль ойртож, намрын чуулган талдаа орсон энэ өдрүүдэд гишүүд тойргоо тордож, халамж хайраа иргэддээ үзүүлэх нь гарцаагүй. Түүнчлэн энэ удаагийн төсөв хэл ам багатай, эрх баригчдын хэрүүл тэмцэл "зодоон" ил гарсангүй. Энэ нь гишүүдэд олгодог гурван тэрбумын хөрөнгө оруулалттай холбоотой гэж олон нийт харж байгаа.

Тойргоо услах мөнгө бол дараагийн сонгуулийн тасалбар ч гэгддэг. Тэгвэл эрх баригч намын бүлгийн дарга  Д.Тогтохсүрэн тайлбарлахдаа  "УИХ-ын гишүүдэд гурав, гурван тэрбум төгрөг хуваарилсан юм байхгүй. Өөрийнхөө тойрогт хөрөнгө оруулалт ахиу тавих сэтгэлтэй байдаг. Гэхдээ хамгийн чухал нь зураг, төсөвтэй байх шаардлагатай гэдэг шалгуурыг тавьсан. Тойрог бүрт гурван тэрбум төгрөг хуваарилж, янз бүрийн хөрөнгө оруулалт хийсэн асуудал байхгүй. Нийт төсвийн зарлагыг 393 тэрбум төгрөгөөр бууруулсан. Тэр мөнгөний 140 тэрбум нь тэтгэврийн нэмэгдэл, 150 тэрбум нь хөрөнгө оруулалт, 80 тэрбум нь урсгал зардлыг нэмэх асуудал байгаа. Төсвийг жалгаар нэг тараагаагүй ээ. Хөрөнгө оруулалтын 150 орчим тэрбум төгрөгийн ихэнх нь 110 объектыг дуусгахад зарцуулна" гэж бөөрөнхийлсөн юм.  Тиймээс төсөв батлагдсанаар гишүүдэд төрийн ордон, чуулганы танхим сонин биш, ирэх сонгуулийн дүр төрх, ард иргэдийн уур амьсгал чухал байгаа гэхэд хилсдэхгүй биз ээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж