"Төрийн аудитын мэргэжлийн нэр томьёоны тайлбар толь" -ийг комиссын хурлаар хэлэлцэв

"Төрийн аудитын мэргэжлийн нэр томьёоны тайлбар толь" -ийг комиссын хурлаар хэлэлцэв

"Аудитын цаг"

"Төрийн аудитын мэргэжлийн нэр томьёоны тайлбар толь" -ийг комиссын хурлаар хэлэлцэв

“Төрийн аудитын мэргэжлийн нэр томьёоны тайлбар толь”-ийг Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбартай хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Улсын нэр томьёоны комиссын ээлжит хурал Үндэсний аудитын газарт өнөөдөр /2023.11.13/ боллоо.

Үндэсний аудитын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын Аудитын арга зүй хариуцсан менежер П.Цэнгүүн “Төрийн аудитын байгууллагаас боловсруулан гаргаж байгаа стандарт, дүрэм, журам, заавар, аргачлал зэрэгт хэрэглэгдэж байгаа нэр томьёог нэг ижил утгаар ойлгож, цаашид аудитын үйл ажиллагаандаа хэрэглэх  нь чухал ач холбогдолтой.

Аудитын дээд байгууллагын Олон улсын байгууллага ИНТОСАИ-аас гаргаж байгаа стандарт, баримт бичиг, гарын авлага, заавар удирдамжуудыг орчуулдаг учир энэ явцад нэр томьёог өөр өөр агуулгаар орчуулснаас болж аудиторууд ойлголт зөрүүтэй байх эрсдэл учирдаг. Тиймээс бид анх удаа “Төрийн аудитын мэргэжлийн нэр томьёоны тайлбар толь”-ийг бэлтгэж, Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбартай хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Улсын нэр томьёоны комиссын хурлаар хэлэлцүүлж байгаа юм.

“Төрийн аудитын мэргэжлийн нэр томьёоны тайлбар толь”-ийг батлуулснаар дотоод болон гадаад харилцагч талууд Төрийн аудиттай холбоотой үг хэллэг, тодорхойлолтыг нэг утгаар ойлгож, үл ойлголцлыг арилгана гэж үзэж байна” гэлээ.

Тус хурлыг Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга, доктор (Ph.D) Н.Нарангэрэл удирдан явуулж, нарийн бичгийн даргаар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, ЭШТА, доктор (Ph.D) Н.Мөнхцэцэг ажиллав.

Үндэсний аудитын газраас Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын захирал, тэргүүлэх аудитор Б.Бундхорол, тус газрын Аудитын арга зүй хариуцсан менежер Ж.Батсайхан, П.Цэнгүүн нар Улсын нэр томьёоны комиссын ээлжит хуралд оролцлоо.

Комиссын хуралдаанаас “Төрийн аудитын мэргэжлийн нэр томьёоны тайлбар толь”-ийг Хэлний бодлогын Үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, баталгаажуулахаар шийдвэрлэсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочид 2023-11-13 202.21.97.90

их хурлын гишүүдийг хууль боловсруулах батлах талаар 4 жилийн сургалтанд суралцуулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-11-13 213.87.156.22

~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж