Шинэ хамба Д.Жавзандоржийг энэ сарын 18-нд ширээнд нь зална

Хуучирсан мэдээ: 2023.11.14-нд нийтлэгдсэн

Шинэ хамба Д.Жавзандоржийг энэ сарын 18-нд ширээнд нь зална

Шинэ хамба Д.Жавзандоржийг энэ сарын 18-нд ширээнд нь зална

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ /2023.11.01/ өгсөн талаар бид мэдээлсэн. Тэгвэл шинэ хамбаар тодроод буй Лхаарамба Д.Жавзандоржын албаа хүлээн авах ёслолын ажиллагаа буюу ширээн залах хүндэтгэлийн ажиллагаа өвлийн тэргүүн сарын шинийн 5-ны өдөр буюу энэ сарын 18-ны өдөр товлогджээ.

Дашрамд сонирхуулахад, Монгол багш гэж олноо хүндлэгдсэн Д.Жавзандорж нь Сүхбаатар аймагт төрсөн бөгөөд 1991 оноос Эрдэнэ-Мандал хийдэд, 1993 оноос Дашчойлин хийдэд шавилан сууж байгаад 1995 оноос Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Дашчойнпэллин дацанд буддын гүн ухаанд суралцаж эхэлжээ. Тэрбээр 1998 оноос Энэтхэг улсын Гомон дацанд буддын гүн ухааны шаталсан сургуулиудад тасралтгүй суралцаж, 2017 онд шарын шашны гүн ухааны дээд зэрэг болох Лхаарамба цолыг нэгдүгээр байраар хамгаалжээ. Энэ нь Монгол Улсад ардчиллаас хойш анх удаа монгол хүн Лхаарамба цолыг хүртсэн түүхэн үйл явдлаар тэмдэглэгджээ.

Тэрбээр 2019 онд Монголдоо эргэн ирж түмэн олны тусын тулд буян номын үйл явуулдаг байна. Одоо Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Шашны дээд сургуульд давхар багшилдаг аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
15
ХахаХаха
7
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж