Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазарт “Гэрэгэ” олгоно

Хуучирсан мэдээ: 2023.11.13-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазарт “Гэрэгэ” олгоно

Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазарт “Гэрэгэ” олгоно

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар өнөөдөр /2023.11.13/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазарт дурсгал болгон, ёслол хүндэтгэлийн "Гэрэгэ" хадгалуулах тухай шийдвэрийг гаргалаа. Мөн Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт ёслол хүндэтгэлийн "Гэрэгэ" бүтээлгэх шийдвэрийг мөн гаргасан юм.

Улаанбаатар хотын захирагч нарт 2004 оноос эхлэн ёслол хүндэтгэлийн "Гэрэгэ" олгодог болжээ. Тухайлбал, Улаанбаатар хотын захирагч ажилласан Су.Батболд, С.Амарсайхан нарт дээрх "Гэрэгэ"-г гардуулж байжээ.

Нийслэлийн нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийх шаардлагатай болж, энэ ажлыг өнгөрсөн жилээс эхлүүлсэн. Гэхдээ өнгөрсөн аравдугаар сард “Тэнүүн огоо” компанийн оруулж ирсэн Вьетнам улсад угсарсан автобус “но”-той байснаас Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ёс зүйн хариуцлага хүлээж, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Мөн дээрх автобустай холбоотойгоор Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгч эхэлсэн байдаг.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
143
ТэнэглэлТэнэглэл
30
БурууБуруу
24
ХахаХаха
6
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж