Дорнод: Суманд төрийн албан хаагчдын орон сууцыг барьжээ

Хуучирсан мэдээ: 2023.11.13-нд нийтлэгдсэн

Дорнод: Суманд төрийн албан хаагчдын орон сууцыг барьжээ

Дорнод: Суманд төрийн албан хаагчдын орон сууцыг барьжээ

Дорнод аймгийн Засаг даргын санаачилгаар аймгийн орон нутгийн төсөв, сумын орон нутгийн төсвийн хамтарсан хөрөнгө оруулалтаар Дорнод аймагт анх удаа "Нутгийн ирээдүй" төрийн албан хаагчдын 2 давхар 8 айлын орон сууц Гурванзагал суманд сүндэрлэлээ.

Энэхүү барилга нь жишиг зургаар 37 м2 талбайтай 4 айл, 46 м2 талбайтай 4 айлын орон сууцны барилга. Байрны түлхүүрийг тус суманд гэр бүлээрээ ажиллаж, амьдрахаар шилжин ирсэн шинэ боловсон хүчнүүд гардан авлаа. Тодруулбал Хэнтий аймгаас гэр бүлээрээ шилжиж ирсэн биеийн тамрын багш, эрхлэгч их эмч, Дундговь аймгаас шилжиж ирсэн их эмч, Чойбалсан хотоос шилжиж ирсэн бага ангийн багш, улсын бүртгэгч нар Гурванзагал сумын хүн амын эрүүл мэнд, боловсрол, нийгмийн салбарт ажиллаж, сумын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулахаар ирээд байна.

Сум, орон нутагт ажиллаж буй мэргэжлийн боловсон хүчин, төрийн албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллахад тулгардаг гол асуудал болох тав тухтай амьдрах орон сууцны асуудлыг шийдвэрлэх зорилгоор ийнхүү "Нутгийн ирээдүй" төрийн албан хаагчдын орон сууц төслийг хэрэгжүүлж байна. Ирэх онд 5 суманд, дараагийн онуудад бүх суманд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж