Азийн наадмын медальтнуудад 372 сая төгрөг олгоно

Хуучирсан мэдээ: 2023.11.13-нд нийтлэгдсэн

Азийн наадмын медальтнуудад 372 сая төгрөг олгоно

Азийн наадмын медальтнуудад 372 сая төгрөг олгоно
БНХАУ-ын Ханжоу хотод энэ оны есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ны өдрүүдэд болсон Азийн зуны спортын 19 дүгээр наадам болсон билээ. Тус наадамд Монгол Улсын 364 тамирчин спортын 34 төрөлд өрсөлдөж, хоёр алт, таван мөнгө, 13 хүрэл медаль хүртсэн билээ.
Азийн наадмын түүхэнд Монгол Улс энэ удаагийнх шиг олон тамирчнаа илгээж байсан түүх үгүй
Тэгвэл Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолын дагуу “Ханжоу-2022” Азийн наадмаас медаль хүртсэн 45 тамирчин, 11 дасгалжуулагчид мөнгөн шагнал болох 372 сая 750 мянган төгрөг олгох аж. Жүдо, бокс, сагсан бөмбөгийн 3х3-ын эрэгтэй, эмэгтэй баг, буудлага, цахим спорт, дугуй, байт харваа, чөлөөт бөх, кураш, жюү жицү гэсэн спортын арван төрөлд Монголын 45 тамирчин медальтай ирсэн. Түүнчлэн тус наадамд үндэсний шигшээ багийн болон шигшээ багийн бус 23 спортын төрлийн 231 тамирчин, 31 дасгалжуулагчийн зардалд 700 орчим сая төгрөгийн дэмжлэгийг улсын төсвөөс үзүүлсэн байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж