"Мотив" хамтлаг 15 жилийн ойн тоглолтын орлогоосоо хандив өгнө

"Мотив" хамтлаг 15 жилийн ойн тоглолтын орлогоосоо хандив өгнө

"Мотив" хамтлаг 15 жилийн ойн тоглолтын орлогоосоо хандив өгнө

"Цасан бороо", "Хайрын түүх", "Хайртай", "Дурлалын домог", "Чамдаа", "Хайр бүхнийг уучилдаг" зэрэг олон сайхан уран бүтээлийн эзэн "Мотив" хамтлаг 15 жилийн ойн тоглолтоо "Zaisan hill" танхимд 2023 оны арваннэгдүгээр сарын 18-нд хийх гэж байна. Хамтлагийн залуус анх 2008 онд "Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ" уралдаанаас хамтлаг болон төрж,  уран бүтээлийн гараагаа эхэлсэн байдаг.

Тэд өдгөө хэдийнэ 10 гаруй жил болж, ойн баярын тоглолтоо хүргэхээр бэлдэж байгаа аж. Удахгүй шинэ уран бүтээл, клипээ ч хүргэх гэнэ.

Хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаяр "Аливаа зүйл ач холбогдолтой байх ёстой. Уран бүтээлчид дуугаараа хайр, аз жаргал, баяр гунигийг мэдрүүлдэг. "Мотив" хамтлагийнхан маань Соёл урлагийн их сургуулийг төгссөн, мэргэжлийн уран бүтээлчид байдаг. Бид анх 2008 онд хамтлаг болж, анхны тоглолтоо 2010 онд "UB Palace" концертын танхимд хийж байлаа. Энэ удаагийн тоглолт маань хамтлагийн хэмжээний томоохон гурав дахь тоглолт болж байна. Өөрсдийн хүсэл мөрөөдлөөрөө нэгдэж, хамтлаг байгуулаад 15 жил болсон байна. Нэмж хэлэхэд нөхөрлөлийн 20 жилийг үдсэн байна. Тэгээд хамтдаа ойн баяраа тэмдэглэхээр шийдэж, үзэгч сонсогчидтойгоо баяраа хуваалцах гэж байгаадаа баяртай байна. Бид 10 жилийн дараа нэгдэж, тоглолтоо хийх гэж байгаагаараа онцлог. Тоглолтынхоо орлогоос 10 сая төгрөгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Баатарсүхийн эмчилгээнд хандивлана" гэдгийг хэлсэн юм.

"Мотив" хамтлаг 15 жилийн ойн тоглолтыг "The Night" энтертайнментын хамт олонтой хамтран зохион байгааг уран бүтээлчид онцоллоо. Тэдний тоглолт гурван хэсгээс бүрдэх аж. Эхний хэсэг дуулалт, бүжигтэй бол дараагийн хэсэг амьд хөгжимтэй, төгсгөлийн хэсэг хүндэтгэлийн арга хэмжээгээр дуусахыг зохион байгуулагчдын зүгээс хэлэв. Нийт 30 гаруй шилдэг дуу эгшиглэх нь ээ. Хамтлагийн залуус үзэгч, сонсогчдодоо гэнэтийн бэлэг барьж, маш сайхан тоглолтыг хүргэхээр хичээн ажиллаж байгаагаа дуулгалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ZOCHIN 2023-11-13 92.88.170.103

Motiv xamtlagiin uran buteelch zaluustaa 15 jiliin oin bayariin mend xurgen togloltond ni amjilt xusie

Avatar

Нэргүй 2023-11-13 213.87.156.22

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Undur nasnuudiin tuluulul 2023-11-13 66.181.183.36

Sain zaluus baina. Sain uils ni delgerch yavahiig eruue. Paluus ;aa chini setgeleesee talarhaj baina

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж