Барууны хоригийг тойрч алтаа худалдаж буй Путины заль

Барууны хоригийг тойрч алтаа худалдаж буй Путины заль

Алтны салбарын удирдах ажилтнууд ирэх долоо хоногт Дубайн таван одтой  зочид буудалд болох уламжлалт Үнэт металлын чуулганд цугларна. Илтгэгчдийн дунд Лондонгийн үнэт металлын зах зээлийн холбооны ерөнхий зөвлөх “Хүнд хэцүү үед засаглалыг сайжруулах нь” сэдвээр илтгэл тавина.

Чуулганаар салбарын анхаарал татсан асуудал болох Оросын алтны худалдааны мэдээллийг  хэлэлцэх юм. Их Британийн Үндэсний гэмт хэрэгтэй тэмцэх агентлагаас өнгөрсөн долоо хоногт  мэдээлэлдээ, ОХУ хориг арга хэмжээг тойрохын тулд  алтыг өргөнөөр ашиглаж байгааг анхааруулж, "улаан дохио" өгчээ. "Их Британи болон дэлхий даяар алтаа зарж борлуулахын тулд  худалдах зөвшөөрөлтэй нийлүүлэлтийн сүлжээнд  гарал үүслийг нь нуун дарагдуулан шургалж байгаа" санаатай оролдлогын талаар тус агентлаг анхааруулав. Их Британийн засгийн газар Оросын алтны худалдаанд оролцдог тодорхой компаниудын эсрэг хэд хэдэн хориг арга хэмжээ авч байгаагаа зарласан барууны анхны улс юм. Эдгээрт АНЭУ-д төвтэй алтны худалдаачин "Paloma Precious" багтаж байна.

Владимир Путин 2022 оны хоёрдугаар сард Украин руу довтолсоноос хойш тус компани 300 сая ам.долларын орос алт арилжаалсан гэж таамаглаж байна. АНЭУ нь өдгөө дэлхийн зах зээл дэх Оросын "сүүдрийн" алтны  үүрэг рольтой холбоотойгоор маш их хяналтанд байна.

russian gold

Тус металлыг ОХУ-аас АНЭУ зэрэг Москвагийн эсрэг хориг арга хэмжээ аваагүй орнуудын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд тээвэрлэж байгаа аж. Тэнд алтыг арилжахаас өмнө Оростой холбоотойг нь арилгахын тулд хайлуулдаг. "Нэгэнт хайлж, дахин цутгаж, боловсронгуй болгосны дараа гарал үүслийг нь шинжилгээгээр тогтоох боломжгүй” гэж Их Британийн агентлагаас анхааруулав. Алтны энэхүү нууц худалдаа нь ерөнхийлөгч Путины түрэмгийллийн дайнд орлогын чухал эх үүсвэр болж байна. Үүний дийлэнх нь АНЭУ-аар дамжиж байгаа нь тодорхой гэдгийг ажиглагчид хэлжээ.

Лондон бол дэлхийн алтны худалдааны төв бөгөөд уг худалдааг зохицуулдаг Лондонгийн үнэт эдлэлийн зах зээлийн холбоо  Украиныг эзлэн түрэмгийлснийх нь дараахан Оросын алтыг хориглосон. Алт цэвэршүүлэх үйлдвэрүүдийг магадлан итгэмжлэн дэлхийн худалдааны жишиг тогтоодог тус холбоо нь 2022 оны гуравдугаар сарын 7-ноос эхлэн ОХУ-д үйлдвэрлэсэн гулдмайг худалдаалахыг хоригложээ. Барууны холбоотнууд ч үүнийг дагаж, 2022 оны долдугаар сараас эхлэн Оросын бүх алтыг экспортлохыг хориглосон байна.

Гэвч эдгээр хориг нь худалдааг хязгаарлахаас илүүтэйгээр чиглэлийг нь өөрчилсөн байна.  Эмират улсын ОХУ-ын алтны импорт 2021-2022 оны хооронд 15 дахин өссөн болохыг НҮБ-ын мэдээллээс харж болно.

Бусад мэдээллээс харахад бодит тоо үүнээс ч өндөр байж магадгүй юм. Энэ оны эхээр Ройтерс агентлагийн олж авсан Оросын гаалийн бүртгэлээс үзэхэд, Украинд дайн эхэлснээс хойшхи нэг жилийн хугацаанд Эмират улс нь Оросоос 75.7 тонн алтыг нийт 4.3 тэрбум ам.доллараар импортолсон байна. Энэ нь 2021 онд импортолсон хэмжээнээс 58 дахин их байна. Үүнээс гадна Хятад (гол төлөв Хонконгоор дамжин) болон Турк улс нь тус ​​бүр 20 тонн орчим алт импортолжээ.  Энэхүү мэдээлэл нь "Paloma Precious"-д тавьсан хориг арга хэмжээ нь маш том "мөсөн уулын зөвхөн үзүүр" гэдгийг харуулж байна.

Гаалийн бүртгэлд үндэслэн тус компанийн арилжаалсан Оросын 300 сая ам.долларын үнэ бүхий алт нь дайны эхний 12 сард АНЭУ-д орж ирсэн нийт шар металын ердөө 7 хувьтай тэнцэж байна.

Дэлхийн алт боловсруулах үйлдвэрүүдийн дийлэнх нь магадлан итгэмжлэгдсэн байдаг бөгөөд энэ нь тэд боловсруулсан грамм алт бүрийн эх үүсвэрийг нотлох ёстой. Мөн жил бүр хөндлөнгийн аудитад хамрагддаг. Магадлан итгэмжлэгдсэн боловсруулах үйлдвэрүүд дэлхийн хэмжээнд жилийн олборлосон алтны 90 орчим хувийг эзэлдэг.

Харин дахин боловсруулсан алтны салбарт хяналт бага байдаг. Итгэмжлэгдсэн боловсруулах үйлдвэрүүд дахин боловсруулсан алтны үйлдвэрлэлийн 50-60 орчим хувийг эзэлдэг.

Энэ нь АНЭУ-ын зах зээлийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг дахин боловсруулсан алт юм. АНЭУ-д алт боловсруулах гурав, дөрвөн томоохон үйлдвэр байдаг. Аль нь ч дээрх холбооноос магадлан итгэмжлэгдээгүй. Энэ өнгөрсөн долдугаар сар хүртэл Эмират алт боловсруулах үйлдвэр нь Лондонгийн үнэт эдлэлийн зах зээлийн холбооны  харьяа гишүүн байсан. Гэвч тус холбоо энэ зун зохих шалгалтыг хийж дууссаны дараа нефть боловсруулах үйлдвэрийн гишүүнчлэлийг "цаашдын мэдэгдэл хүртэл" түдгэлзүүлэв. Түр түдгэлзүүлсэн нь Оростой холбоотой байж болзошгүй гэж үзэж байна.

Мөн Арабын Нэгдсэн Эмират улс хариуцлагатай эх үүсвэр олох, мөнгө угаахтай тэмцэх стандартыг хангаагүй "Эмират Гоулд" компанийг Дубайн алтны зах зээлд нийлүүлэхийг хориглов.

Эмират Гоулдын одоогийн эзэмшигч нь "Paloma Precious" юм. Өнгөрсөн есдүгээр сард Лондонгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Rockfire Resources" Арабын Нэгдсэн Эмират улсын сайн нийлүүлэгчийн жагсаалтад эргэн орсон тохиолдолд Эмират алтны 100 хувийг худалдаж авахаар тохиролцсоноо зарлав. Үүний дараа тус компани Их Британийн хориг арга хэмжээ гүйлгээнд үзүүлэх нөлөөг тодорхойлохын тулд яаралтай хуулийн зөвлөгөө авч байгаагаа мэдэгдэв.

АНЭУ нь ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ аваагүй учраас Путин эдгээр боловсруулах үйлдвэрт Оросын алтыг чөлөөтэй экспортлох боломжтой. Орос улс Арабын Нэгдсэн Эмират зэрэг найрсаг орнуудад алтаа "угааж" байгаа нь Путин барууныхны хяналтаас гадуур ажилладаг "харанхуйн флот" байгуулж, Их-7-гийн газрын тосны үнийн дээд хязгаарыг тойрч чадсантай адил юм.

АНЭУ-аар дамжин өнгөрч буй Оросын алтны дийлэнх хэсэг нь Хятад, Энэтхэгт эргэлдэж магадгүй. Бүр цаашлаад зарим хэсэг нь Их Британид ч орж ирсэн байх боломжтой.

Орос улс жилд 300 гаруй тонн алт олборлож, 2021 онд эдийн засагт 12.6 тэрбум фунт стерлингийн ашиг олсон. Энэ нь Оросын дайны хүчин чармайлтад "чухал орлогын урсгал" бөгөөд газрын тос, байгалийн хийн дараа орох орлогын гол эх  үүсвэр нь алт гэдгийг Гадаад хэргийн яам анхаарууллаа.

"Орос улс газрын тос, байгалийн хий, металлын олборлолт зэрэг олборлох үйлдвэрлэлийнхээ бүтээгдэхүүнийг хилийн чанадад зэвсэг худалдан авах, мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг төлөхөд ашигладаг бартер маягийн эдийн засаг болж хувирсан" гэж "Foley & Lardner" компанийн үндэсний аюулгүй байдлын хуульч Кристофер Свифт тайлбарлав.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-15 213.87.128.171

>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Зочин 2023-11-15 192.82.92.42

Заль биш ухаан.

Avatar

зочин 2023-11-15 202.126.89.4

Барууны гол зорилго бол ОХУ-ыг дотроос нь буталж сүйрүүлэн,дэлхийг ганцаар захирах явдал. Энэ зорилгоор барууны 60-аад орон бүлэглэн оросын эсрэг хүчтэй хориг тавьсан.Украиныг нацист орон болгож,8 жил бэлтгэж байгаад дайн өдөөсөн.Оросуудыг аймаглан усргах ажиллагаа хэрэгжүүлсэн.Үүнд хамрагдахыг бусад оронд тулгаж шаардаж байгаа.Гэвч 140-өөд орон үүнийг дэмжээгүй ,худалдаа хэвийн явагдаж байна.Оросын хямд зах зээл азы болон төв ойрх дорнот бусад тивд шилжиж,ялангуяа европын орнууд л хохирч байна.

Avatar

Зочин. Монгол 2023-11-15 59.153.112.50

Орос улсгүй бол монгол өнөөдөр хятадын шивэр үнэртээд л явж байх байсан шүү. энэ тэнэг мэдээ мэдээллээ болиорой. news.mn минь

Avatar

Зочин 2023-11-15 66.181.160.91

Орос улс, Путиний түрэмгий бодлого хоёр чинь газар тэнгэр шиг тусдаа зүйл…. СССР болоод ирхээрэй бүүрч өөр болноо …
Путинийг алуурчинн гэхээр Орос орныг хэлсэн үг бишшдэ …

Avatar

зочин 2023-11-15 202.126.89.4

Жинхэнэ алуурчид бол барууны түрэмгийлэгчид,НАТО, Украины нацистүүд .Алуурчдыг дэмжигчид бол монголын ардчилагч гэх мэт танхай зэрлэг балмад этгээдүүд .Гэвч эдний өдөөсөн бүх бусармаг үйлдэл сүйрч байна. Хоцрогдонгуй гэх орнууд түргэн хөгжөөд,том хөрөнгөтнүүдийн дэлхийд нөлөөлөх нөлөө ,байр суурь ганхаж муудаад тэвдэж байна.

Avatar

Нэргүй 2023-11-15 103.212.119.158

Өөрийнхөө алтыг хэнд хэдээр зарах нь барууныханд ямар хамаа байна аа? 😂😂😂

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.180.97

Орос улс жилд 300 гаруй тонн алт олборлож, …….

Avatar

Нэргүй 2023-11-15 124.158.119.126

Ядарсан цагт хурааж хумьсан юмтай бол, тэр юмаа хэрэглэх нь буруу биш, харин ч ухаалаг арга

Avatar

Нэргүй 2023-11-15 103.212.119.158

Зальдуулсан бол хохь чинь гэдэг юм. 😂😂😂

Avatar

Нэргүй 2023-11-15 172.58.165.211

shidraga aar bol angle America iig horig tabij buh dollars ustgah heregtei buh dainiig ene 2 uls hiij baigaa

Avatar

Нэргүй 2023-11-15 203.23.49.69

Орос улсаа өөрсдөө хөнөөж байгаа систем удаан уу хурдан уу гэдгээс л тоолуур гүйж бна да Аливаа их гүрэн 300-400 жилийн настай байдаг даа

Avatar

зочин 2023-11-15 202.126.89.4

Ардчилагчид гэх нөхөд, тэдний мэдлийн хэвлэлүүд түүний сурвалжлагчид гэх уяаны ноход орос улсад барууны том хөрөнгөтнүүдээс ч илүү үзэн ядагсад,дайсагнагсад болжээ. Зөвхөн орос хятадын эсрэг үнэнийг гуйвуулсан мэдээ мэдээлэл цацаж,иргэдийн толгойг угааж байна.

Avatar

иргэн 2023-11-15 202.126.89.223

т*******т , хулгайч америк сөнөөсэй !!!

Avatar

Зочин 2023-11-15 66.181.160.91

Барууны хориг гэдэг чинь " Муу хүмүүстэй нөхөрлсөн хүмүүстэй бид харьцахгүй шүү " л гэсэн анхааруулга….Муу хүмүүс , муу хүмүүстэйгэй нөхөрлөөд зайлаарай л гэсэн үг .. Харамсалтай нь тэр муугийн тоонд Орос орон багтчихаад явж байна да

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.160.98

Балай шахуу юм даа

Avatar

Нэргүй 2023-11-15 66.181.177.134

Монгол алт болон аль өнгөтэй өөдтэй бүхнээ барьцаанд тавьдаг ,рио тинтод үнэгүй зэс алтаа …өгдөг учраас барууны"сайн нөйз"

Avatar

Зочин 2023-11-15 78.80.80.192

Эргүү л***р минь тэр барууныхан чинь үе удмаараа дээрэмчин тонуулчин боол эзэмшигчид!!! Боолуудын нэг нь чи!!!

Avatar

Нэргүй 2023-11-15 202.9.47.42

;ТЭД АЛТАА ХУДАЛДАХ.,,,АТАМЫН БӨМБӨГӨӨ ХУДАЛДАХ ,,,ОХУ -ын АСУУДАЛ ШҮҮ ДЭЭ .,,,,,,ХАМГИЙН ГОЛ НЬ НЭГ ХЭСЭГ НЬ ДЭЭРЭЛХЭЭД БАЙХАД ХАРИН Ч ТЭВЧЭЭР ЗААЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ,,,,,,ГӨЛӨГ ХУЦАХААР ТОМ НОХОДУУД АРДАЛДААД ИХЭРЭЭР ЗОДООН БОЛДОГ Л ДОО .,,,,ОДОО ТЭР ТУЛЬТАРАА ХЭЛТНҮҮД ҮҮСЭЛ ГАРЛАА САНААД ЗОГСОХ УЧИРТАЙ ДАА.,,,,,ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ТҮҮХЭЭРЭЭ ТЭДНИЙ НУТАГ БАЙГААГҮЙ ШҮҮ ДЭЭ.

Avatar

Иргэн 2023-11-15 202.126.90.92

Барууны хориг юу юм бэ? Нулимаад хаях хэрэгтэй. Путин мундаг байна.

Avatar

Нэргүй 2023-11-15 202.126.88.77

Улс орнууд баялгаа хэнд хаашаа худалдах нь ямар хамаа байнаа. Их британи худалдан авах алт нь багасчихаар л боож үхэх гээд л байна даа. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр д болжээ. 2 улсын зөрчилдөөнөөс болж өөрсдийгөө хохироодог тийм тэнэг улсууд гэж байх уу.

Avatar

Зочин 2023-11-15 66.181.160.91

Үр дагавар нь дэлхий нийтэд хохиролтой учраас л хориглоод байгаа юм шдэ … Яг л хар тамхиний наймаа шиг ..Наймаалцаж байгаа улсууддаа ашигтай бусдад нь бүгдэд нь хохиролтой

Avatar

Зочин 2023-11-15 202.126.88.130

Хүн юмаа зарж байхад бусад нь яагаад хохиров гэж??

Avatar

ОРОС ЯЛЖ БАЙНА 2023-11-15 103.111.68.3

ЭНЭ НЬЮС САЙТ ,25 ТВ ИЙН УЛС ТӨРИЙН ТОЙМЧ уЛАМБАЯР ГЭЭД ДАНДАА ОРОСЫГ ҮЗЭН ЯДСАН БАЙДЛААР АСУУДАЛД ХАНДАХ ЮМ ДААНЧ ХЭЛЖ БАЙГАА НЬ БҮГД ХУДЛЛ НЬ САЙХАН ЮМ ДАА

Avatar

25 суваг хотын өрх бүрээс кабель сувгаар дамжуулан мөнгө аваад 2023-11-15 59.153.113.156

ТВ-9 байсан нөгөа Отгонбаяр мөн хоолоо олж идэх гэж их хэзүү байсан 25 сувагт очоод улс төрийн тойм ярьдаг болоод гайгүй болсон сүүлийн үед хэт туйлшрал байдаг болсон.Отгонбаяр гэхээс редакцын хараат байдал асуудал байгаа юм.

Avatar

Нэргүй 2023-11-15 103.212.119.158

Ийглийн Гамбир гээд нэг хөдөөний нөхөр бас бий. 😂😂😂

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж