Пёньян НҮБ-ын командлалыг татан буулгахыг уриалав

Пёньян НҮБ-ын командлалыг татан буулгахыг уриалав

Пёньян НҮБ-ын командлалыг татан буулгахыг уриалав

Хойд Солонгос өнөөдөр /2023.11.13/ АНУ тэргүүтэй НҮБ-ын командлалыг татан буулгахыг уриаллаа. НҮБ-ын командлалын 17 гишүүн орон болон Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд нарын анхдугаар уулзалт Сөүл хотноо Мягмар гаригт болно. Энэхүү уулзалтыг Хойд Солонгосын эсрэг шинэ дайн өдөөх аюултай төлөвлөгөө гэж Пёньян мэдэгдэв. 

Батлан хамгаалахын сайд нарын анхдугаар уулзалтын зорилго нь Солонгосын хойгийн дайныг таслан зогсоох, энх тайвныг сахин хамгаалахад НҮБ-ын Холбооны үүрэг оролцоог судлах юм. 

Солонгосын дайныг зогсоосон энхийн хэлэлцээрийн хэрэгжилтийг НҮБ-ын командлал хянадаг. Энэ нь 1950 оны долдугаар сарын 24-нд Солонгосын дайн эхлэхтэй зэрэгцэн байгуулагджээ. 

Хойд Солонгосын Зэвсэг хураах, энх тайвны хүрээлэн тус байгууллагыг АНУ тэргүүтэй үндэстэн дамнасан дайны хэрэгсэл гэж нэрлэв. Мөн Солонгосын хойгийн аюулгүй байдлыг дайны чиг баримжаатай бүтэц болгон хувиргасан гэлээ. "Хэдэн 10 жилийн өмнө татан буугдах ёстой байсан НҮБ-ын командлал одоо дахин түрэмгий зан чанараа илчилж, хоёр дахь Солонгосын дайныг тунхаглахыг хичээж байна. Хууль бус, түрэмгий командлалыг цаг алдалгүй татан буулгах нь зүйтэй. Ингэснээр НҮБ-ын эрх мэдэл, шударга байдлыг сэргээж, Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг дэмжих чухал урьдчилсан нөхцөл бүрдэнэ" гэж тус хүрээлэн мэдэгджээ. 

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-13 45.10.155.181

НҮБ онигооны байгуулага болсон шүү дээ? Юм шийдвэрлэж чадахгүй эрх мэдэл байхгүй, дээр нь 100% АНУ-с хамааралтай зүгээр нэг "СИМБОЛ" үзэмжийн байгуулага.

Avatar

Нэргүй 2023-11-13 202.126.89.182

символ

Avatar

Нэргүй 2023-11-13 213.87.156.22

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

zochin 2023-11-13 76.67.107.193

За даа, бараг одоо дэлxий нийтээр дэмжиxээр байдал эргэчиxээд байгаа шүү. НҮБ зэвсгийн наймаанаас xараат болсон юун з****г xурааx,

Avatar

Нэргүй 2023-11-13 66.181.183.49

Манайд ч бас хойд солонгос маягийн хийрхэлтэй коммун истууд үхэж арай дуусаагүй, бас Будхүү мэтийн неокомму нистоор эгнээгээ тэлэх гээд л байгаа дагаа !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж