Хойд Солонгос өнөөдөр /2023.11.13/ АНУ тэргүүтэй НҮБ-ын командлалыг татан буулгахыг уриаллаа. НҮБ-ын командлалын 17 гишүүн орон болон Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд нарын анхдугаар уулзалт Сөүл хотноо Мягмар гаригт болно. Энэхүү уулзалтыг Хойд Солонгосын эсрэг шинэ дайн өдөөх аюултай төлөвлөгөө гэж Пёньян мэдэгдэв.
Батлан хамгаалахын сайд нарын анхдугаар уулзалтын зорилго нь Солонгосын хойгийн дайныг таслан зогсоох, энх тайвныг сахин хамгаалахад НҮБ-ын Холбооны үүрэг оролцоог судлах юм.
Солонгосын дайныг зогсоосон энхийн хэлэлцээрийн хэрэгжилтийг НҮБ-ын командлал хянадаг. Энэ нь 1950 оны долдугаар сарын 24-нд Солонгосын дайн эхлэхтэй зэрэгцэн байгуулагджээ.
Хойд Солонгосын Зэвсэг хураах, энх тайвны хүрээлэн тус байгууллагыг АНУ тэргүүтэй үндэстэн дамнасан дайны хэрэгсэл гэж нэрлэв. Мөн Солонгосын хойгийн аюулгүй байдлыг дайны чиг баримжаатай бүтэц болгон хувиргасан гэлээ. "Хэдэн 10 жилийн өмнө татан буугдах ёстой байсан НҮБ-ын командлал одоо дахин түрэмгий зан чанараа илчилж, хоёр дахь Солонгосын дайныг тунхаглахыг хичээж байна. Хууль бус, түрэмгий командлалыг цаг алдалгүй татан буулгах нь зүйтэй. Ингэснээр НҮБ-ын эрх мэдэл, шударга байдлыг сэргээж, Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг дэмжих чухал урьдчилсан нөхцөл бүрдэнэ" гэж тус хүрээлэн мэдэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD
Холбоотой мэдээ