Д.Тогтохсүрэн мэдэн будилав

Д.Тогтохсүрэн мэдэн будилав

Д.Тогтохсүрэн мэдэн будилав

Өнгөрөгч долоо хоногт УИХ ирэх жилийн улсын төсвийг баталсан. Олох мөнгөн дүн нь 25 их наяд гаруй, үрэх мөнгөн дүн нь үүнээс 1.5 их наядаар илүү буюу 27 их наяд гаруй байхаар тооцсон агаад Засгийн газраас өргөн барьсан төсөлд төдийлөн засвар ороогүй, ус тосыг нь шахах учиртай гишүүд таг дуугүйхэн кноп дарж орхисны цаана авлига явж байгаа болохыг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хэлсэн.  Ганц Н.Алтанхуяг ч хэлсэн юм  биш, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Г.Ганболд үүнийг "гэрэл цохиулсан".  Тэгвэл МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өнөөдөр /2023.11.13/хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө "Тэрээр, Гишүүдэд гурван тэрбум төгрөг хуваарилсан зүйл байхгүй. Хөрөнгө оруулалт гэдэг бол УИХ-д 45 хоног хэлэлцээд өнгөрдөг зүйл биш бүтэн жилийн хугацаанд хийгддэг ажил. Зураг, төсөв нь хуулийн дагуу хийгдээд магадлалын байгууллагаар батлагдсан обьектуудад л хөрөнгө оруулалтыг тавьж байгаа" гэж мэлзжээ.

Ямар ч тэнэг хүн "гишүүдэд гурван тэрбумыг өгнө" гээд төсвийн төсөлд суулгахгүй нь тодорхой. Гэхдээ тойргийн хөрөнгө оруулалт нэртэй жил болгон улсын төсөв дээр гишүүдэд "гарын мөнгө" өгдөг бичигдээгүй хууль үйлчлээд удаж байгаа. Гишүүдэд "гарын мөнгө"-ийг нь өгөхгүй бол төсвийг нь батлаж өгөхгүй гэдгийг Сангийн сайд сайн мэдэхтэйгээ.

Харин ч бүдүүн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарын Төсвийн ажлын хэсэгт багтсан гишүүд өөрсдөдөө илүү төсөв батлуулсан гэж ангийн нөхөд нь хардаж байгаа гэх.  Энэ мэт жил болгон улсын төсвөөс мөнгийг УИХ-ын гишүүд тойргийн хөрөнгө оруулалт нэрээр ах дүү, аав ээж, амраг садангийнхаа компаниар "угаадаг" нь ч худлаа биш.

Анх, Н.Энхбаярын Засгийн газар  2004 онд УИХ-ын нэг гишүүнд жилд 10 сая төгрөг төсөвлөж байсан бол энэхүү далд "авлига"-ын хэмжээ өссөөр 2006 онд 100 сая, 2007 онд 250 сая, 2008 онд 500 сая төгрөг, 2009-2012 онуудад нэг тэрбум, өнгөрсөн 2022 онд дөрвөн тэрбум болж байв. Энэ жилийн хувьд нэг тэрбумаар буурсан ч сонгуулийн өмнө тойргоо услаж, санал зулгаахад зориулж, "гурвын гурван тэрбум"-тай болсон гишүүд цатгалан, төсвөө тэр чигт нь батлуулсан засаг цатгалан үлдэж байна.

Б.ШАРХҮҮ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ТэнэглэлТэнэглэл
18
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-11-13 66.181.161.40

Д.ТОГТОХСҮРЭН ГЭЖ ДАНДАА ХУДЛАА ЯРЬЖ БАЙДАГ НЭГ ХУЛГАЙЧ с** БАЙНА

Avatar

зочин 2023-11-13 202.126.89.68

1.Тэрбумаар нь идсэн нөхдүүдээсээ буцааж аваач. Томчуудын хүүхдүүд Монгол улсынхаа сургууль, сургалтыг голж гадаадад суралцахаар явахдаа улсаас маш их хэмжээний валютыг тэрбумаар нь авсныг ард түмэн мэдэж байгаа. Энэ бүхнийг буцааж авбал гачигдах нь гайгүй болно.
2.Цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэхийн зэрэгцээ хүнс, барааны үнэ тэнгэрт хадаж байна.Гадаадын орнууд бүх цалин, тэтгэмж олгохоор зарладаггүй, хүн тус бүрт өгдөг. Тийм жишээг хэрэгжүүлэгч. Чадахгүй бол үнэ өсөлтийн дээд хэмжээг хязгаарлаач.

Avatar

Зочин 2023-11-13 66.181.161.173

Харин ард түмэн өлсгөлөн. Хойтонгийн өдийд бүр ч гоё юм болно доо. Иргэдийн чинээнд нь тултал чангалсан гэдэс тасарна.

Avatar

Нэргүй 2023-11-13 188.162.254.6

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!

Avatar

Нэргүй 2023-11-13 66.181.191.201

Гүшүүдэд хуваарилагддаг энэ төсвийн мөнгөний зарцуулалтыг ил тодоор эргэж тайлагнадаг байх хэрэгтэй.

Avatar

Зочин 2023-11-13 103.145.234.119

энэ МУУ бузарын хулгайч ШҮҮ

Avatar

Зочин 2023-11-13 66.181.190.200

Өвөрхангайнхан энэ зөнөг өвгөнөө татаж аваачээ

Avatar

Нэргүй 2023-11-13 76.67.107.193

ENE a**** !!!

Avatar

Уншигч 2023-11-13 66.181.190.45

Мэргэжлийн мэдэн будилагч, хѳдѳѳний ѳвгѳн.

Avatar

Пялдага Тоогий 2023-11-13 59.153.115.45

Бялдууч, пялдага, бөөрөнхий Тогтохсүрэн. Үе үеийн намын бүлгүүдээс хамгийн муу бүлгийн дарга. Долоогч, дээдэст долигонуур, доодост хуурамч…. хамгийн муу эр хүн.

Avatar

Нэргүй 2023-11-13 213.87.156.22

~~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-13 66.181.185.124

БҮГДИЙГ НЬ ШҮРШИХСЭН

Avatar

zochin 2023-11-13 43.242.242.65

Nohoin baasnuud

Avatar

Зочин 2023-11-13 82.144.201.2

Тогтохсүрэн бол СААРАЛ КАРДИНАЛ гэсэн үг. Бүх юмыг зохион байгуулна, дараа нь цэвэрхэн бултана, хогийн АМЬТАН.
Амарбаясгалан, Тогтохсүрэн хоёр бол нэг тэрэгний хоёр дугуй.

Avatar

Нэргүй 2023-11-13 66.181.183.36

Amarbyasaglan,Togtohsuren 2 dugui yag taarchisan bol humlugcg zutguur ni Oyuk uu?Huuk uu/

Avatar

Нэргүй 2023-11-13 66.181.182.23

ЭНЭ ТОГТОХСҮРЭН ГЭХ НЭГ ГЭМГҮЙ ЦАРИАЛСАН БУДЛИАНЫ ТУЛАМ БНА АА

Avatar

Нэргүй 2023-11-13 66.181.183.49

Тэр чинь л жинхэнэ улс төрч болж байгаа нь тэр дээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж