Дуулиант хулгайд хариулт өгөх ёстой “Сү”-гийнхэн  

Дуулиант хулгайд хариулт өгөх ёстой “Сү”-гийнхэн  

Дуулиант хулгайд хариулт өгөх ёстой “Сү”-гийнхэн  

ГААЛИЙН ДАРГА АСАН Б.АСРАЛТЫГ НҮҮРСНИЙ ХЭРГЭЭС МУЛТЛАХ ХОЛБОО СҮЛБЭЭ

Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт жил орчмын өмнө нүүрсний хэргийн дүйвээнээр ажлаа өгсөн.  УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболдын эхнэрийн дүү гэгддэг тэрбээр ажлаас өгснөөс хойш "ор сураггүй" алга болсон агаад нүүрсний хэрэгт тайлбар хийх ёстой гол хүн гэж үзэх шалтгаан бий. Энэ утгаараа УИХ дээр хийх нүүрсний сонсголын гол дүрүүдийн нэг байх нь дамжиггүй.

Б.Асралт 2016-2022 онд Гаалийн ерөнхий газрыг удирдсаны эцэст “Шаардлагатай гэж үзвэл миний бие өөрийгөө хуулийн байгууллагаар шалгуулахад бэлэн” гэж хэлээд явсан. Анх түүнийг гаалийн даргаар томилогдоход ахынх нөлөө орсон гэж үздэг. Түүнийг Гаалийн ерөнхий газрыг удирдсан хугацаанд нүүрсний хулгай гаарсан гэдгийг олон талын эх сурвалжууд баталж байгаа. Ялангуяа КОВИД-19 цар тахлын үед онцгой нөхцөл байдал нэрийн дор  хэдхэн компанийн машин гаалийн шалганаар онцгой эрх эдлэн гарсан байдаг. Мөн нүүрсний хулгайн томоохон хэсэг нь гаалийн мэдээнд тусгагдаагүй нүүрс юм. УИХ-ын гишүүн Т.Доржханд “Монголын гааль мэдэхгүй. БНХАУ-ын гааль дээр бүртгэгддэг зөрүү бий. Хоёр улсын Засгийн газар 2013 онд гаалийн мэдээгээ тулгахад 430 мянган тонн нүүрс алдагдсан байсан. Энэ тоо өссөөр байгаад л 6.5 сая тонн хүрсэн” гэж Б.Асралтыг огцрох үед мэдэгдсэн байдаг. Энэ асуудлыг УИХ дээр хэлэлцсэний эцэст нэр бүхий гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Харин үүнд хяналт тавих үүрэгтэй байсан Гаалийн ерөнхий газрын дарга  Б.Асралт  харьяалагддаг фракцынхаа нөлөөгөөр тусгай эрх эдлэн явж буй нь хууль хяналтын байгууллагуудад эргэлзэх шалтгаан болж байна.

Улмаар Б.Асралтыг нүүрсний сонсголоос холуур тойруулж, хэргээс сугалан авч үлдэж мэдэх холбоо сүлбээ ард нь харагдаж байгаа. Учир нь Сү.Батболдын гэх фракц УИХ-д 30 орчим суудал эзэлж байгаа. Дээр нь УИХ-аас гарсан нүүрсний ажлын хэсгийг Сү.Батболдын ойрын хүн Б.Энхбаяр даргалж байгаа зэрэг холбоо хамаарал бий.

Нүүрсний хулгайн хэрэг зөвхөн УИХ-ын Дэд дарга асан Т.Аюурсайхан,  “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуяг нараар хязгаарлагдахгүй. Т.Аюурсайхан 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон даруйдаа Ерөнхий сайд асан Сү.Батболдын оффшорын асуудлыг хөндөж эхэлсэн байдаг. Тухайн үед Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан Б.Энхбаярыг УИХ-ын гишүүн Сү.Батболдын зөвлөхөөр ажиллаж байгаад албан тушаалд очсон хэмээн цоллож байв. Тэгвэл одоо “Ногоон” автобусны дуулианаар Хууль зүйн сайд болсон Б.Энхбаяр УИХ дээр нүүрсний сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг ахлаад явж байна.

ТАГНУУЛЫН ДАРГА П.ОДОНБААТАР “НОГООН” АВТОБУСААР ТАЙЛБАР ӨГӨХ ЁСТОЙ

Удаах нь “ногоон” автобусны хэрэг. Түгжрэлийг бууруулах үндэсний хороо хийгээд нийслэлийн Засаг даргын тамгын газарт болж өнгөрсөн “ногоон” автобусны хулгай яван явсаар Тагнуулын ерөнхий газарт хүрсэн. Улмаар энэ хэрэгт тайлбар өгөх ёстой хүнээр Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар тодроод байгаа. Автобусны худалдан авалтад хотын дарга асан Д.Сумъяабазараас эхлээд хариуцлагатай албан тушаалтнууд тагнуулын байгууллагыг хутгаж орхисон. Автобусны худалдан авалтыг үндэсний аюулгүй байдалд хамруулан нууцад хамруулах тагнуулын зөвлөмж ирсэн гэх мэдэгдэл хийсэн.

Ийнхүү Тагнуулын ерөнхий газар автобусны худалдан авалтыг Худалдан авах ажиллагааны тухай хуулийн 3.4-т хамааруулах боломжтой, ингэх нь зүйтэй гэх зөвлөмжийг нийслэлийн албан тушаалтнуудад өгсөн нь ил болоод байгаа.

Үүнтэй холбогдуулан сөрөг хүчний зүгээс  “Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатараас гадна Хотын дарга Д.Сумъяабазар, Тагнуулын ерөнхий газрын дарга албан тушаалаасаа огцрох ёстой" гэсэн шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн байдаг. Гэтэл Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар албан тушаалаасаа огцорч, АТГ-ын хаалга татсан. Тэгвэл Монгол дахь цөөн хэдэн халдашгүй албан тушаалтнуудын нэг Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар дуулианаас холуур өнгөрөөд байна. Түүнийг улс төрийн хүрээнд Сү.Батболдын фракцад харьяалуулж үздэг бөгөөд Дундговиос гаралтай нэгэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

54 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бульторор 2023-11-13 103.212.117.163

Эхнэрээ авахдаа хүртэл нууц амрагаа сонгосон түүхтэй нотой псссда

Avatar

Дундговийн Болд-Эрдэнэд 2023-11-13 202.126.89.143

Бороо гоулд гэж сонссон уу? Дундговийхоны нүднээс далд юм чинь яаж мэдэхэв дээ.

Avatar

Дашын Болд-Эрдэнэ Дундговиос 2023-11-13 66.181.183.40

Сү:. Батболд 1994 онд ноолуур зарж эхлээд өнөөдрийг хүртэл имарт скайтел гээд бизнес хийгээд л явж байна. Муу нэртэй СҮ г ЖДҮ гээс зээл авсан, Төрийн банкнаас төсөл авсан, Тендер будлиантуулсан, Улсын мөнгөөр зам барьсан, хүүхдээ гадаадад зээлээр сургасан, нүүрс хулгайлсан гэж сонссон уу Та нар ? Төрөөс төрсөн тэрбумтан биш мөнчгөрөөрөө явж байгаа цөөхөн хэдэн хүний 1 шүү харин ч.

Avatar

Нэргүй 2023-11-13 202.9.41.24

ДЭМИЙР, МОНГОЛ ТӨРИЙГ ТҮЙВЭЭГЧДИЙН НЭГ ТОЛГОЙЛОГЧ. ТӨВШИН ДӨЛГӨӨН АМЬТАН БИШ

Avatar

Нэргүй 2023-11-13 202.9.41.24

ХАР ҮЙЛЭЭ НУУЦААР ХИЙДЭГ ХУЛГАЙЧ ЗАНТАЙ, ХУУРАМЧ ДҮРТЭН

Avatar

Нэргүй 2023-11-13 66.181.183.40

Монгол Улсын Тагнуулын байгууллагын удирдлагыг харлуулах нэр хүндгүй болгох оролдлогыг гадныхан хийх нь ойлгомжтой энэ мэдээг мөнгө төлж news.mn д тавиулссан нөхдүүдийг шалгаж илрүүлэх хэрэгтэй дээ

Avatar

Нэргүй 2023-11-13 66.181.183.40

news.mn дээр ийм яах гээд байгаа нь мэдэгдэхгүй захиалгат мэдээ тавиулахад хэдийг төлдөг вэ ? сайтын нэр хүнд мүндээ боддоггүй юм уу? элбэгдорж нь мөнгө өгөхөө больчихсон уу?

Avatar

иргэн 2023-11-13 103.57.95.96

Монголд 2 том Дархлагдсан *Хулгайч* байна, Ц,Элбэгдорж, Сү,Батболд гэсэн эд нар Монгол улсын хөгжилд маш том саад болж, Ард иргэдийн сайхан амьдрах боломжийг хулгайлж ханахгүй байна,

Avatar

Нэргүй 2023-11-13 202.9.41.24

БАС БАЯР, ЭНХБОЛД, БАДАМЖУНАЙ………………………………………..ОЛОН ОЛОН. ТИЙМ УЧРААС ОДОО МОНГОЛ УЛСЫН ТЭНХЭЭ ТАМИР, НҮҮР ЦАРАЙ ИЙМ БАЙГАА ЮМ

Avatar

Зочин 2023-11-13 202.126.89.213

Авилга хээл хахуулын үүр уурхай жорлон болсон монголын гаалийн ажилчид бол монголыг сүйрүүлж байгаа монгол улсын хорлонт дайснууд мөнөөсөө мөн.

Avatar

Зочин 2023-11-13 66.181.183.121

Сү.Батболд гэгчийн ээж тал нь хятад гэдэг нь сүүлийн үед нотлогдоод байгаа шүү. Ер нь хятад угшлынхан монголыг үймрүүлж байна аа.С.Баярцогт, Да.Ганболд, Миеэ.Энхболд,Сү.Батболд, Ж,Эрдэнэбат,Д.Эрдэнэбат,Ч.Хүрэлбаатар гэхчлэн бүгд л луухааны цустангууд байна.

Avatar

Худал гүтгэлэг 2023-11-13 66.181.183.40

Ээж нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, хүний гавьяат эмч Янжин гэж хүн байдаг юм аа. Нутаг орныхон бүгд мэднэ. Хамаатан садан нь тэрүүгээр нэг байдаг. Ямар ч хятад цус хөлс байхгүй энгийн айл. Женкогийн МОЯА нууд юм л бол х***а х***а гээд ямар ч үндэслэлгүй хүн гүтгэдгийн жишээ бол чи байна даа.

Avatar

zochin 2023-11-13 76.67.107.193

ODOO SHALGAX BOLSON !!!

Avatar

zochin 2023-11-13 76.67.107.193

XЭРЭГ XУУЧРАXГҮЙ, ОЛОН УЛСЫН ОФФШОРООС ИЛЭРСЭН ЗӨРЧЛИЙГ НЬ ШАЛГАX ГЭСЭН XААЦАЙЛЧИXСАН ЯАСАН БЭ НЭЭРЭЭ

Avatar

Нэргүй 2023-11-13 59.153.112.82

80955877

Avatar

Нэргүй 2023-11-13 59.153.112.82

8P955877EM UJLCHLI

Avatar

Нэргүй 2023-11-13 59.153.112.82

80955877XALYYXAN MASSAN DM

Avatar

Нэргүй 2023-11-13 59.153.112.82

SEKSDNO095T877VBNA TAICHNA

Avatar

Нэргүй 2023-11-13 103.212.118.189

яг яасан гээд байгаа мэдээ юм бэ? захиалагч гүйцэтгэгч 2 таарсан гарууд сү гээд муулья гээд л нэг юм гурилдаж ээ

Avatar

Нэргүй 2023-11-13 66.181.190.19

Гааль гэж авлига хээл хахуулийн үүр уурхай болсон газар байдаг гэж сонссон ! Манай Хилийн манаа болсон хилчид маань хичнээн хилээ хамгааллаа гээд гааль нь элдвийн юм “чөлөөтэй” оруулаад байвал ямар хэрэг байх вэ дээ! Энэ Асралт гэж хүн бүтэн 6 жил гаалийн даргын ажил хийсэн юм бол хариуцлагатай байх хэрэгтэй; юу ч мэдэхгүй гээд ажлаа өгсөн гэвэл итгэхэд бэрх л сонсогдож бна!

Avatar

Нэргүй 2023-11-13 213.87.156.22

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-13 66.181.183.40

СОНГУУЛЬ БОЛОХООР СҮ ГЭДЭГ ХЭДЭН СҮГСЭЛЗҮҮР БАЙНА АА НӨГӨӨХ НЬ ЖДҮ ТЕНДЕР ТӨРИЙН БАНК НҮҮРС АЛИНД НЬ ОРООЦОЛДОХГҮЙ БАЙГААД БАЙДАГ НААС ХАХА

Avatar

Нэргүй 2023-11-13 66.181.181.23

Сү. Батболд гэгч олон улсын харилцаа сурсан амьтан бизнес хийж чадахгүй буюу тэрбээр улсаас тэтгүүлж амьдарч байгаа юм.

Avatar

Нэргүй 2023-11-13 66.181.183.40

ш*****а

Avatar

Дашын Болд-Эрдэнэ Дундговиос 2023-11-13 66.181.183.40

Сү:. Батболд 1994 онд ноолуур зарж эхлээд өнөөдрийг хүртэл имарт скайтел гээд бизнес хийгээд л явж байна. Муу нэртэй СҮ г ЖДҮ гээс зээл авсан, Төрийн банкнаас төсөл авсан, Тендер будлиантуулсан, Улсын мөнгөөр зам барьсан, хүүхдээ гадаадад зээлээр сургасан, нүүрс хулгайлсан гэж сонссон уу Та нар ? Төрөөс төрсөн тэрбумтан биш мөнчгөрөөрөө явж байгаа цөөхөн хэдэн хүний 1 шүү харин ч.

Avatar

Нэргүй 2023-11-13 216.38.195.74

-oy;

Avatar

_ Ci 1XT -opcs owner co. 2015 apt + kape gyo;- 2023-11-13 216.38.195.74

-$#

Avatar

-1# Baaztoi texn.texnlogii kompanyydad colij,; @W,; + ytasaar ckaindj; -# ## online,? $ -1 2023-11-13 216.38.195.74

bysduin idt gistpdj, neg joloochdoor ajilchini omogtoi amjyylj@

Avatar

Галаа 2023-11-13 59.153.114.18

Монгол Улс тагнуулгүй болоод удаж байна. Улс төрийн бууны ноходоор дүүрэн тагнуул болсон.

Avatar

Нэргүй 2023-11-13 202.9.40.194

СҮ СҮГ

Avatar

Нэргүй 2023-11-13 202.9.40.194

МОНГОЛЫГ СҮЙРҮҮЛЭГЧДИЙН НЭГ ТОЛГОЙЛОГЧ, ОДОО ИХ ХУРАЛД ЮУ БОДОЖ СЭТГЭЖ, ЦАГ НӨХЦӨӨЖ СУУДАГ ЮМ БОЛ ДОО ӨӨРИЙГӨӨ НЭГ УДАА ӨМӨӨРЧ ҮГ ХЭЛСЭН, ӨӨР ҮГ ХЭЛСЭН УДАА БИЙ ЮҮ

Avatar

Нэргүй 2023-11-13 202.21.108.25

Зэвүүн гардаа

Avatar

Tamhinii gazar 2023-11-13 49.130.131.234

Za naad Asralt chne anh hulgaig chne ilruuleed eniig huuli hyanaltiin baiguullagad uguud toohgui bn geed anh duulian dgdeegeed uuruu ajlaa uguu bizdee.

Avatar

Zocnin 2023-11-13 68.145.148.122

Hanaj cnadahgui shunalaa gej

Avatar

Нэргүй 2023-11-13 59.153.114.222

sy batbold shyyhiig atganshdee,. sugnii us zorigtoo yalaadaa

Avatar

Нэргүй 2023-11-13 66.181.180.10

Энэ үхээрийг алчих юмсан. хэдэн хулгайчдыг буудах юмсан. Голомтын Баясгалан, Хулгар бөх, Хотгор, Сү, г.м

Avatar

Нэргүй 2023-11-13 87.249.133.3

Нүүрсний хулгайчидын том төлөөлөл эвгүйтээд эхэлждээ янз нь. Холоос бас урт гартай юм

Avatar

Зочин 2023-11-13 82.144.201.2

Сумъяабазар, Сүхбаатар нарыг ажлаас нь огцоруулаагүйш дээ, тэд ө.рөгдөлөө бичиж сайн дураараа ажлаасаа чөлөөлөгдсөн байхгүй юу. Иймд тэд ямар ч хариуцлага хүлээхгүй шүү дээ. Бидний тархийг ингэж л угааж бгаа юм даа. ОГЦОР.УУЦЛАНА, ЧӨЛӨӨЛНӨ гэдэг чинь хоёр өөр өөр ойлголт шүү дээ !!!!

Avatar

энхээ 2023-11-13 202.72.245.121

Сү Женко 2 яг адил нэг еэвэнгийн хоёр тал. Улсаа худалдсан хар луйварчид . Бузар муухай луйвар булхай бүхний ард Сү түүний гар хөл хажуу хавийнхан байх юм. Ёрын ёдор хар хүүр. Улсаа цусалж дуусаагүй юу. Сүхбаатар гээд өгөр б****л, охид хүчинддэг байсан шуналтай өвгөний хүү Сү Батболд чи ханаж цадах болоогүй юу хар бирд минь

Avatar

зоч 2023-11-13 59.153.115.147

Яасан Сү Төгрөг нуур, Хотгор шанаг шиг ТТ-г хужаад заралгүй 10 жил дарж улсдаа үлдээсний төлөө юу, эсвэл өөрөөс чинь мөн Женкогоос баянд уу, эсвэл монгол хүн уул уулрхайтай болсонд уурлаад банйа уу,

Avatar

Нэргүй 2023-11-13 202.21.96.212

Hahahaha nuursnii hulgaigaa odoo Su.Batbold ruu chiheed eheltsnu. Hadni mangaa yumuu haashain haha.

Avatar

зоч 2023-11-13 59.153.115.147

Яасан Сү Төгрөг нуур, Хотгор шанаг шиг ТТ-г хужаад заралгүй 10 жил дарж улсдаа үлдээсний төлөө юу, эсвэл өөрөөс чинь мөн Женкогоос баянд уу, эсвэл монгол хүн уул уулрхайтай болсонд уурлаад банйа уу,

Avatar

Нэргүй 2023-11-13 62.197.144.37

Сү гэсэн болгоны ар дээр өөр нэг далд юм явдаг. Женко яах гээд байна??!

Avatar

Нэргүй 2023-11-13 156.146.47.233

За даа нүүрсний хулгайг нөгөө муу Сү рүүгээ бухах хэрэг үү хэхэ

Avatar

Нэргүй 2023-11-13 66.181.161.160

genco balarch baigaa yum bna

Avatar

Нэргүй 2023-11-13 66.181.161.160

genco l balarhaaraa su geed eheldeg deee.

Avatar

Нэргүй 2023-11-13 66.181.191.79

Сү бол намайг хэн хэлэх вэ, хэн намайг дийлэх вэ гэдэг цайрчихсан хулгайч. Хулгар бөх, Сү, Хотгор мэтийн даварчихсан хулгайч нар их байхын.

Avatar

зоч 2023-11-13 59.153.115.147

Яасан Сү Төгрөг нуур, Хотгор шанаг шиг ТТ-г хужаад заралгүй 10 жил дарж улсдаа үлдээсний төлөө юу, эсвэл өөрөөс чинь мөн Женкогоос баянд уу, эсвэл монгол хүн уул уулрхайтай болсонд уурлаад банйа уу,

Avatar

Нэргүй 2023-11-13 31.171.154.100

ЭНЭ УЛСАД СҮ-ГҮЙ ЮМ БАЙНА УУ? ОДОО ЯМАР ХУЛГАЙ ЯВАХ ГЭЭД ТОГООГОО АСААЧВАА

Avatar

Нэргүй 2023-11-13 62.197.155.19

За манай Ганхуяг, Аюурсайхан 2 гөлөг төөрүүлж эхэлсэн үү. тэр 2 ыг сайн сэгсэрвэл Сү рүү утасны үзүүр явах уу Женко руу явах уу?

Avatar

РАВДАН 2023-11-13 66.181.161.160

ЮМ Л БОЛ НӨГӨӨ ХОЙД БОР ОВООХОЙ ГЭДЭГ ШИГ СҮ СҮ Л ГЭДЭГ. БАС НЭГ ХУЛГАЙЧ НЬ СҮ ГЭЖ ТӨӨРҮҮЛЖ БАЙГААД ӨӨРӨӨ ХУМСЛАХ ГЭЖ БАЙГАА БИЗ

Avatar

Нэргүй 2023-11-13 103.212.116.236

долоох юм олдохогүй сү гээс долоохоор шийдээ юу . цаадах чинь бирд шүү дээ чамд сээнт ч өгөхгүй

Avatar

ЗОЧИН 2023-11-13 66.181.178.133

ТАГНУУЛЫН ТӨВ ГАЗРЫН ДАРГА, АЖИЛТНУУД 2009 ОНООС ХОЙШИХ АВТОБУС, ЦАГДАА, ОНЦНОЙ БАЙДАЛ, ЭМНЭЛЭГИЙН МАШИНУУД ХУДАЛДАН АВАХАД ХУУЛЬ БУСААР ИХ ХЭМЖЭЭНИЙ АВИЛГААР "НУУЦАД" ОРУУЛАХ БИЧГИЙГ ХОТЫН УДИРДЛАГАТАЙ ХУЙВАЛДАН ХИЙЖ ӨГЧ ТӨСВӨӨС ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ХУЛГАЙЛАХ БОЛОМЖ ОЛГОЖ ИРСЭН БАЙДАГ АЖ. ТАГНУУЛЫНХНИЙГ МАШ ГҮНЗГИЙ ШАЛГАЖ ЭРҮҮДТАТАХ ЁСТОЙ.

Avatar

Нэргүй 2023-11-13 66.181.183.49

Нүүрсний хэргийг л сарниулах зорилоготой захихлгат цуврал эхэлж байгаа нь энэ юм бнаа !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж