Дуулиант хулгайд хариулт өгөх ёстой “Сү”-гийнхэн  

Хуучирсан мэдээ: 2023.11.13-нд нийтлэгдсэн

Дуулиант хулгайд хариулт өгөх ёстой “Сү”-гийнхэн  

Дуулиант хулгайд хариулт өгөх ёстой “Сү”-гийнхэн  

ГААЛИЙН ДАРГА АСАН Б.АСРАЛТЫГ НҮҮРСНИЙ ХЭРГЭЭС МУЛТЛАХ ХОЛБОО СҮЛБЭЭ

Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт жил орчмын өмнө нүүрсний хэргийн дүйвээнээр ажлаа өгсөн.  УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболдын эхнэрийн дүү гэгддэг тэрбээр ажлаас өгснөөс хойш "ор сураггүй" алга болсон агаад нүүрсний хэрэгт тайлбар хийх ёстой гол хүн гэж үзэх шалтгаан бий. Энэ утгаараа УИХ дээр хийх нүүрсний сонсголын гол дүрүүдийн нэг байх нь дамжиггүй.

Б.Асралт 2016-2022 онд Гаалийн ерөнхий газрыг удирдсаны эцэст “Шаардлагатай гэж үзвэл миний бие өөрийгөө хуулийн байгууллагаар шалгуулахад бэлэн” гэж хэлээд явсан. Анх түүнийг гаалийн даргаар томилогдоход ахынх нөлөө орсон гэж үздэг. Түүнийг Гаалийн ерөнхий газрыг удирдсан хугацаанд нүүрсний хулгай гаарсан гэдгийг олон талын эх сурвалжууд баталж байгаа. Ялангуяа КОВИД-19 цар тахлын үед онцгой нөхцөл байдал нэрийн дор  хэдхэн компанийн машин гаалийн шалганаар онцгой эрх эдлэн гарсан байдаг. Мөн нүүрсний хулгайн томоохон хэсэг нь гаалийн мэдээнд тусгагдаагүй нүүрс юм. УИХ-ын гишүүн Т.Доржханд “Монголын гааль мэдэхгүй. БНХАУ-ын гааль дээр бүртгэгддэг зөрүү бий. Хоёр улсын Засгийн газар 2013 онд гаалийн мэдээгээ тулгахад 430 мянган тонн нүүрс алдагдсан байсан. Энэ тоо өссөөр байгаад л 6.5 сая тонн хүрсэн” гэж Б.Асралтыг огцрох үед мэдэгдсэн байдаг. Энэ асуудлыг УИХ дээр хэлэлцсэний эцэст нэр бүхий гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Харин үүнд хяналт тавих үүрэгтэй байсан Гаалийн ерөнхий газрын дарга  Б.Асралт  харьяалагддаг фракцынхаа нөлөөгөөр тусгай эрх эдлэн явж буй нь хууль хяналтын байгууллагуудад эргэлзэх шалтгаан болж байна.

Улмаар Б.Асралтыг нүүрсний сонсголоос холуур тойруулж, хэргээс сугалан авч үлдэж мэдэх холбоо сүлбээ ард нь харагдаж байгаа. Учир нь Сү.Батболдын гэх фракц УИХ-д 30 орчим суудал эзэлж байгаа. Дээр нь УИХ-аас гарсан нүүрсний ажлын хэсгийг Сү.Батболдын ойрын хүн Б.Энхбаяр даргалж байгаа зэрэг холбоо хамаарал бий.

Нүүрсний хулгайн хэрэг зөвхөн УИХ-ын Дэд дарга асан Т.Аюурсайхан,  “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуяг нараар хязгаарлагдахгүй. Т.Аюурсайхан 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон даруйдаа Ерөнхий сайд асан Сү.Батболдын оффшорын асуудлыг хөндөж эхэлсэн байдаг. Тухайн үед Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байсан Б.Энхбаярыг УИХ-ын гишүүн Сү.Батболдын зөвлөхөөр ажиллаж байгаад албан тушаалд очсон хэмээн цоллож байв. Тэгвэл одоо “Ногоон” автобусны дуулианаар Хууль зүйн сайд болсон Б.Энхбаяр УИХ дээр нүүрсний сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг ахлаад явж байна.

ТАГНУУЛЫН ДАРГА П.ОДОНБААТАР “НОГООН” АВТОБУСААР ТАЙЛБАР ӨГӨХ ЁСТОЙ

Удаах нь “ногоон” автобусны хэрэг. Түгжрэлийг бууруулах үндэсний хороо хийгээд нийслэлийн Засаг даргын тамгын газарт болж өнгөрсөн “ногоон” автобусны хулгай яван явсаар Тагнуулын ерөнхий газарт хүрсэн. Улмаар энэ хэрэгт тайлбар өгөх ёстой хүнээр Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар тодроод байгаа. Автобусны худалдан авалтад хотын дарга асан Д.Сумъяабазараас эхлээд хариуцлагатай албан тушаалтнууд тагнуулын байгууллагыг хутгаж орхисон. Автобусны худалдан авалтыг үндэсний аюулгүй байдалд хамруулан нууцад хамруулах тагнуулын зөвлөмж ирсэн гэх мэдэгдэл хийсэн.

Ийнхүү Тагнуулын ерөнхий газар автобусны худалдан авалтыг Худалдан авах ажиллагааны тухай хуулийн 3.4-т хамааруулах боломжтой, ингэх нь зүйтэй гэх зөвлөмжийг нийслэлийн албан тушаалтнуудад өгсөн нь ил болоод байгаа.

Үүнтэй холбогдуулан сөрөг хүчний зүгээс  “Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатараас гадна Хотын дарга Д.Сумъяабазар, Тагнуулын ерөнхий газрын дарга албан тушаалаасаа огцрох ёстой" гэсэн шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн байдаг. Гэтэл Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар албан тушаалаасаа огцорч, АТГ-ын хаалга татсан. Тэгвэл Монгол дахь цөөн хэдэн халдашгүй албан тушаалтнуудын нэг Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар дуулианаас холуур өнгөрөөд байна. Түүнийг улс төрийн хүрээнд Сү.Батболдын фракцад харьяалуулж үздэг бөгөөд Дундговиос гаралтай нэгэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж