Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвийн урд замын нэгдүгээр эгнээ хэсэгт Toyota маркийн тээврийн хэрэгслээр удаан зогсож, цас цэвэрлэгч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан зөрчил гарсан байна.
Дээрх үйлдлийг гаргасан жолоочид Тээврийн цагдаагийн албанаас Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35 дахь хэсэгт зааснаар 20 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Нийтийн эзэмшлийн гудамж талбайд зориулалтын бус талбайд олон минут зогсч, талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд саад учруулсан тохиолдолд Зөрчлийн хуулиар арга хэмжээ авдаг. Цаашид ч зогсоол бус хэсэгт машинаа байршуулж нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөөгүй тохиолдолд торгох шийтгэл ногдуулахыг ТЦА-наас анхаарууллаа.
- 35.1.зорчих хэсэг дээр түр, удаан зогсоох журам зөрчиж бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд;
- 35.2.явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалттай.
Холбоотой мэдээ