Чен гэх бүсгүй 20 гаруй удаа сохор болзоонд явжээ. Тэрбээр гэрлэж, хүүхэдтэй болохыг хүсдэггүй ч зөвхөн эцэг эхээр нь тогтохгүй Коммунист нам хүртэл түүнээс гэрлэлт шаардаж байна.
Хятадын хүн ам сүүлийн 60 жилд анх удаа буурч, төрөлтийн түвшин түүхэн доод хэмжээндээ хүрсэн. Тиймээс эрх баригчид гэрлэлт, төрөлтийг бодлогоор дэмжихийг оролдож байна.
Тухайлбал, энэ оны эхээр Жэжян мужийн эрх баригчид сүйт бүсгүй 25 ба түүнээс доош настай бол хосуудад 1000 юань шагнахаа мэдэгдсэн. Түүнчлэн салах гэж буй хосуудад 30 хоногийн эвлэрэлийн хугацаа өгч байна. Гэвч бага хэмжээний мөнгөөр амьдралын чухал шийдвэрт нөлөөлөх гэж оролдсон, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн сонголтыг хязгаарласан гэх зэргээр дээрх шийдвэрүүд нь шүүмжлэл дагуулжээ.
Хятадын ганц биечүүдийг төрөлжүүлж үзвэл эрчүүд нь хөдөө орон нутагт, эмэгтэйчүүд нь хот суурин газарт байна.
Эрчүүд эхнэр авахын тулд багагүй мөнгө зарцуулдаг. Тиймээс эмэгтэйчүүдийг ирээдүйн нөхрөөсөө их хэмжээний мөнгө нэхэж шаардахгүй байхыг эрх баригчид хүсчээ. Хөдөөгийн эрчүүдийн хувьд эхнэр авах, найдвартай ажил эрхлэх гэх мэт эдийн засгийн асуудал их бий.
Үүнээс гадна “Нөхрөө үхсэн гэж бодож хүүхдээ өсгөх” хандлага Хятадад газар авч байна. Энэ нь нөхрүүд гэрийн ажил хийдэггүй, эцэг эхийн үүрэгт ажлаас үүрэлцдэггүй гэсэн үг юм. Эрчүүд өөрийн үүрэг хариуцлагаа зөвхөн мөнгө олох гэж үздэг. Тиймээс төрөлт, гэрлэлтийг нэмэгдүүлье гэвэл гэр бүлийн эрх тэгш байдлыг ч мөн шийдвэрлэх ёстой гэж хятад залуус үзэж байна.
Эх сурвалж: BBC
Нэргүй 2023-11-13 202.126.92.98
Та нар өөрсдөө юм уншаад, уншаад ойлгодоггүй болчихсон юм биш үү…
Нэргүй 2023-11-13 213.87.156.22
Харуулах боломжгүй.
Нэргүй 2023-11-13 139.5.216.35
toxicfemnism herees hetersenii gai delhii dayar baruuniinhan mungunii hoinoos uls ornuudig suiruuleh iim boldogo barimtlaniigai shuu
Z 2023-11-13 202.126.90.46
Anduuraad bgam bishuu holij hutgaad yu ch bicheed bgam
Нэргүй 2023-11-13 66.181.178.75
Ойлгомжгүй мэдээ байна??