Тэрбумын үнэтэй хайсыг хурааж, төмөрт тушаагаагүй

Тэрбумын үнэтэй хайсыг хурааж, төмөрт тушаагаагүй

Тэрбумын үнэтэй хайсыг хурааж, төмөрт тушаагаагүй

Нисэх-Яармаг-Энхтайваны чиглэлийн замын нэгдүгээр эгнээг нийтийн тээвэр саадгүй зорчих болгох үүднээс хайсаар тусгаарлах туршилтын ажлыг өнгөрсөн ес, аравдугаар сард хийсэн. Ингэснээр түгжрэл тодорхой хэмжээнд саарч, нийтийн тээврийн хурд нэмэгдэж, хувийн унаанаас татгалзах иргэд ихсэх үр дүнтэй гэж тооцсоноо албаныхан онцолж байв. Гэсэн ч тус туршилт үр ашиггүйн дээр иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан учир тусгаарлах хайсыг авч, төмрийн хаягдалд тушаасан гэх мэдээлэл цахим хуудаст гарсан.

Тэгвэл 950 гаруй сая төгрөгийн үнэлгээтэй нийт 12 мянган метр урт хашааг замын нэгдүгээр эгнээг тусгаарлаж тавьснаас зарим байршлын хайсыг авчээ. Ингэхдээ тухайн төмрүүдийг хаягдалд  тушаагаагүй гэдгийг албаныхан онцлов.

Түгжрэл бууруулах нэрийдлээр тусгаарлах хайс, хашаа байршуулж, туршилт гэж төсвийн хөрөнгийг үргүй зарахын оронд бодитой ажил хийхийг иргэд албаныхнаас шаардаж байгаа юм. Тодруулбал, нэг тэрбум төгрөгийн үнэлгээтэй тусгаарлалтын хашаанаас илүү бодит ажил хийхийг Түгжрэлийг бууруулах үндэсний хороо болон нийслэлээс иргэд шаардаж байна.

Нисэх, Яармаг чиглэлийн иргэд зөвхөн бухимдлаа илэрхийлээд зогсохгүй цахим хуудаст тус замаар зорчдог бүх хүн дургүйцлээ хэлж байгаа юм.

Гэсэн ч цаашид эгнээ тусгаарлах ажлыг зогсоохгүй бөгөөд туршилтыг цаашид албажуулж, нэгдүгээр эгнээг тусгаарлах ажлыг сайжруулж, камержуулалтыг нэмэгдүүлж, зорчих хөдөлгөөнд саад учруулсан иргэд, жолооч нарт хариуцлага тооцохоо албаныхан мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-13 213.87.156.22

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-13 66.181.183.192

Ха ха албаныхан гэж өлөн хулгайчууд бус уу. Худал хэлж хулгай хийхээс өөр чадах юм байдаг юмуу. Аль хэдийн төмрийн хог дээр

Avatar

zochin 2023-11-13 43.242.242.65

Umhii lalruudaas bolj tatvar tulmuurgui sanagdaj baina shu bisda

Avatar

Нэргүй 2023-11-13 101.113.205.28

Утаа Түгжрээ гэдэг юмаар мөнгө идээд сурчихсан гөлөгнүүд. Улстөрчдийн мөнгө хусах гол арга нь утаа түгжрээ хоёр. Энэ хоёр нь байхгүй болчихвол тэд турж үхнэ. Тийм учраас хэзээ ч утаа түгжрээнээс салгахыг бодохгүй. Худлаа тийм арга хэмжээ гээдмөнгө идэх юм л сэдээд байна

Avatar

зочин 2023-11-13 59.153.115.241

хүрэлцэхгүй замыг бүр нарийн болгож хааснаас ,автобус буудалдаа замаас гүйцэд гарч зогосдог байвал замын ходолгоон түргэн болох бус уу

Avatar

Нэргүй 2023-11-13 66.181.178.75

Төмөр цагаан хашааг хятадаас худалдаж авсан юм уу?? Хайран мөнгө!!

Avatar

dfds 2023-11-13 103.168.179.132

ene medrel malnuudiig yay daa. torgono shiitgene l gehiin. ajilgui garuud

Avatar

Нэргүй 2023-11-13 196.247.57.66

ийм хэрэггүй юмаар яадаг байнаа

Avatar

Нэргүй 2023-11-13 66.181.190.163

ЭНЭНД ЧИНЬ ЕР НЬ ЗАМЫН БОРДЬЮР Л СУУЛГАХИХДАГ ЮМ Ш ДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж