БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ долоо хоногт Сан-Франциско хотод эхэлсэн Ази-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны /АПЕК/ байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцож буйд Цагаан ордны зүгээс өндөр анхаарал, халамж тавьж байна. Улмаар Ши Жиньпиний эртний найзуудыг Калифорнид болох оройн зоогонд урьжээ.
АПЕК-ийн үеэр болох хүлээн авалт, оройн зоогийг АНУ-Хятадын харилцааны үндэсний хороо, АНУ-Хятадын бизнесийн зөвлөлөөр дамжуулан Хятадын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж байгаа аж.
Энэ нь 38 жилийн өмнө тухайн үеийн үед капиталистууд хөдөө аж ахуйг хэрхэн хөгжүүлдгийг судлах зорилготой Ши Жиньпиний АНУ дахь аяллаас хойших тэдний анхны уулзалт болох аж. Ши Жиньпин 1985 онд Хятадын Хэбэй мужаас хоол боловсруулах төлөөлөгчдийг ахлан АНУ-д анх айлчилж байв. Уг айлчлалаас нь хойш Ши Жиньпинтэй тогтмол харилцаатай байсан 85 настай Маскатиний оршин суугч Сара Ланде зэрэг бүлэг хүмүүс оройн зоогт уригджээ.
Бараг дөчин жилийн өмнө хоёр орны харилцаа халуун дотно, тогтвортой байсантай харьцуулахад сүүлийн хэдэн жилийн хугацаанд хоёр том эдийн засгийн харилцаа хардлага, хурцадмал байна. АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Лхагва гаригт Ши Жиньпин, Ерөнхийлөгч Жо Байден нар уулзахаар төлөвлөсөн нь харилцааны зөрчлийг намжаах чухал дипломат арга хэмжээ юм.
ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG
Холбоотой мэдээ