Финландын зүүн өмнөд хилээр шаардлага хангаагүй бичиг баримттай нэвтрэхийг завдсан цагаачдын тоо сүүлийн саруудад огцом өсчээ. Тодруулбал, наймдугаар сараас хойш бичиг баримтгүй 91 цагаач Финландын хилээр нэвтрэхийг завдсан байна. Тэдгээр нь Оросоор дамжин Финландаас орогнол хүсч буй гуравдагч улсын иргэд юм.
Оросын эрх баригчид визгүй иргэдийг Финланд руу нэвтрэхийг хязгаарладаг байсан. Гэвч сүүлийн саруудад энэ нь өөрчлөгдсөнийг Финландын Хилийн хамгаалалтын алба мэдэгдлээ. Цагаачдын тоо өссөн нь бичиг баримтгүй хүмүүсийг Финланд руу зорчихыг хориглодог байсан Оросын эрх баригчдын арга барил өөрчлөгдсөнийг илтгэх аж.
Албаныхны мэдэгдэж буйгаар бичиг баримтгүй цагаачид хэргээр Финланд нэвтрэхийг завдах болжээ. Үүний ард олон улсын зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээ байж магадгүй гэж хардаж байна.
Финландын Хилийн хамгаалалтын алба Оросоос унадаг дугуйгаар орж ирэхийг хориглосон. Мөн орос дугаартай автомашинуудын нэвтрэх эрхийг ч хязгаарласан.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA
Холбоотой мэдээ