Б.Ганхуяг нарын шүүх хурал ДАХИН хойшлов

Б.Ганхуяг нарын шүүх хурал ДАХИН хойшлов

Б.Ганхуяг нарын шүүх хурал ДАХИН хойшлов
НЭМЭЛТ:
Б.Ганхуяг, П.Бадамханд нарын зургаан шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хурал хойшлуулах хүсэлт гаргалаа. Хүсэлтийг хэлэлцээд шүүх хурлыг 2023 оны арванхоёрдугаар сарын 13-нийг өдөр товлож, дахин хойшлуулав.
Б.ГАНХУЯГ, Т.АЮУРСАЙХАН НАРЫГ ШҮҮНЭ

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр /2023.11.13/ 11:30 цагаас эхэлнэ. Эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2023 оны аравдугаар сарын 30-ны өдрийн 10:00 цагт товлон зарласан.

Гэвч өмгөөлөгч Г.Наранбаатар “…эрүүл мэндийн шалтгаантай байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү…” гэх хүсэлтийг, холбогдох баримтын хамт ирүүлсэн тул шүүх хуралдааныг 2023 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 11:30 цаг хүртэлх хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.

"Нүүрсний" гэх тодотголтой хэрэгт Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнийг Авлигатай тэмцэх газраас шалган, хэргийг нь өнгөрсөн наймдугаар сард прокурорт шилжүүлснээр шүүхэд шилжсэн юм.

Т.Аюурсайханыг гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр буруутган яллаж байгаа бол Б.Ганхуягийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж яллаж буй. Харин тэд яллах дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа төдийгүй хилсээр ял тулгаж, хэлмэгдүүлж байна гэж няцаасаар байгаа.

Энэ үеэр Б.Ганхуяг "Эрүүл мэндийн шалтгаан минь хүнд байна. Иймд намайг эмчилгээнд хамрагдахыг зөвшөөрөх хүсэлт авахыг хүсч байна. Би хаашаа ч зугтахгүй, Монголдоо эмчлүүлнэ. Би угаасаа цагаадна" гэдгийг хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-13 66.181.191.201

Аливаа шалтгаанаар шүүх хурлыг 3-аас дээш удаа хойшлуулахыг хориглох хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-11-13 213.87.156.22

) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-13 66.181.183.49

Ганхуягийг үхүүлбэл МАН-ын олон дарга, гишүүд ял зэмгүй өнгөрнө дөө !

Avatar

Зочин 2023-11-13 59.153.115.100

Монгол оо гэж…

Avatar

Нэргүй 2023-11-13 66.181.178.75

Шүүгдэгч нарын хүссэн зоргоор шүүх хурлыг эцэс төгсгөлгүй хойшлуудагаа болимоор юмаа!!! Хэрэв хууль нь тийм боломж олгоод байгаа бол хуулиа өөрчил л дөө!! ЖАСТ-ын Батхүүгийн хэрэг 7 жил ингэж хойшилсон биз дээ??

Avatar

Нэргүй 2023-11-13 66.181.183.49

9 жил шүү !

Avatar

Зочин 2023-11-13 66.181.191.124

Энэ жарайхайнууд ч яахав. Хуучин Тулнууд нь жагсаалтаар шургалах юм байх. Монголчуудыг олигархиуд доромжилж чадах юмаа

Avatar

Нэргүй 2023-11-13 202.21.108.21

Эзнийгээ илчлээд чирэхгүй л бол эрт орой хэзээ нэг цагт хоригдсон ч хоригдоогүй ч алуулах нь тодорхой болчлоо шд. Ганхуягыг хүнцэлд хордуулсан бх магадлал 90 ээс % гээд эмч мэргэжилтнүүд яриад бна лээ шд. Нэгэнт алуулахаас хойш илчилээч.

Avatar

Нэргүй 2023-11-13 202.9.40.223

хулгайч луйварчдыг хатуу цээрлүүл. Дараагийн авилгачдад сургамж болог.

Avatar

Нэргүй 2023-11-13 202.21.108.70

Хатуу цээрлүүлээд гэмт хэрэг буурдагггүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж