Хүлэгүүдийн инээдтэй хожил

The League

Хүлэгүүдийн инээдтэй хожил

Хүлэгүүдийн инээдтэй хожил

Сагсан бөмбөгийн дээд лигийн 2023-2024 оны улирлын тоглолтууд үргэлжилж байна. Өчигдөр/2023.11.12/ “UG” аренад нийт дөрвөн тоглолт болов.


IHC APES 88 – 72 СЭЛЭНГЭ БОДОНГУУД

Улирал эхлэхээс өмнө бие биеэ егөөдөж байсан хоёр баг энэ өдөр улирлын анхны тоглолтоо хийлээ. Хүлээлт өндөртэй байсан тоглолтын эхний гурван үе хоёр баг тэнцүүхэн өрсөлдөөнийг үзүүлэв. Харин шийдвэрлэх үед дээд лигийн туршлага арай илүү “Apes” төгсгөл сайн хийжээ.

Бодонгуудаас тус тоглолтод О.Тулга, Б.Батзолбоо нар онцлох тоглолтыг үзүүлсэн. Багтаа нэгдээд удаагүй байгаа О.Тулга талбайн бүх хэсэгт жигд тоглолтыг үзүүлж байсан бол Б.Батзолбоо шидэлттэй байлаа. Мөн Бодонгууд өнгөрсөн улирал дээд лигт өөрийгөө харуулсан Фредди Лиш гэх Америк гаралтай Тайландын иргэншилтэй залууг нэгтгэж, өчигдөр шинэ цэрэг нь 14 оноо авчээ. Тэгвэл “Apes” багаараа жигд тоглолтыг үзүүлж, ялалт байгуулжээ.

ХАСЫН ХҮЛЭГҮҮД 78 – 77 ӨМНӨГОВЬ ЁЛУУД

Шинэчлэлтэй нүүр тулж, учраа ололгүй яваа Хүлэгүүд дээд лигийн шинэхэн цэрэг Ёлуудтай хүч үзлээ. Хүлэгүүдийн бүрэлдэхүүн бага багаар жигдэрч байгаа харагдана. Энэхүү тоглолтод л гэхэд гэмтэлтэй байгаа А.Анандаас бусад бүхий л гол тамирчид нь талбайд гарч, үр дүнгээ өгчээ.

Тоглолтын гол дүр нь Уиллиам Стэнфорд байв. 25 настай америк залуу өнгөрсөн улирал Хүлэгүүдэд ирж байсан боловч улирлыг дуусгаж чадалгүй нутаг буцсан. Тэгвэл өчигдөр өрсөлдөгчийн дүрээр эргэн ирж, 25 оноо авчээ.

Үндсэн цаг дуусахтай Э.Түшиг алсын зайн шидэлтийг амжилттай болгосноор тооны харьцааг тэнцүүлж, Хүлэгүүдийг аварсан. Улмаар нэмэлт цагт Ёлуудын хашир туршлагатай Т.Билгүүн Хүлэгүүдийг дахин аврав. Тооны харьцаа 78-77 гэсэн харьцаатай байхад Т.Билгүүн самбар доороос сул шидэлтээ алдсанаар Ёлууд хожих боломжоо алджээ.

Тоглолтын дараа Хүлэгүүдийн лидер Б.Билгүүн “Өнөөдөр эхний хожлоо авлаа. Жаахан инээдтэй л хожлоо” гэжээ.

Бусад тоглолтуудын үр дүн:

  • Монголианс 64 – 87 Эрдэнэтийн Уурхайчид
  • Хасын Хүлэгүүд/эм/ 94 – 59 Ховд Чандмань/эм/
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-13 213.87.156.22

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж