1000 хүн барьцаалсан Хамасын командлагчийг хөнөөжээ

1000 хүн барьцаалсан Хамасын командлагчийг хөнөөжээ

1000 хүн барьцаалсан Хамасын командлагчийг хөнөөжээ

Газын зурвас дахь Аль-Рантиси эмнэлэгт 1000 орчим хүнийг гаргахгүй хориж байсан Хамасын командлагч Ахмед Сиамыг Израилийн хүчин Бямба гаригт хөнөөжээ. Тодруулбал, Израилийн арми Газын зурвасын иргэдийг өмнө зүгт дүрвэхийг зөвлөж буй ч 1000 орчим хүн Аль-Рантиси эмнэлэгээс гарч чадахгүй хоригдсон байсан.

Ахмед Сиам нь Хамасын аль-Фуркан бригадын командлагч юм.

Израилийн Шин Бет тагнуулын агентлагтай хамтарсан ажиллагааны хүрээнд Сиам тэргүүтэй террористуудыг сургуулийн байранд нуугдаж байхад нь олж, устгажээ. "Хамас бүлгийнхэн Газын зурвасын энгийн иргэдийг террорист зорилгоор амьд бамбай болгон ашиглаж байгааг Ахмед Сиам батлан харууллаа" гэж Израилийн Батлан хамгаалах хүчин мэдэгдэв.

Түүнчлэн Газын зурвас дахь хамгийн том эмнэлэг Аль-Шифагийн эргэн тойронд мөргөлдөөн ширүүсч буй. Учир нь Хамасын удирдлагын төв уг эмнэлгийн доор хонгилд байгаа гэх мэдээлэл гарчээ. Аль-Шифа эмнэлэгт цахилгааны хомсдолын улмаас дор хаяж хоёр хүн нас баржээ. Мөн 40 гаруй нярай эрсдэлтэй нөхцөл байдалд байна. Израилийн хүчин Аль-Шифа эмнэлгээс нярай хүүхдүүдийг нүүлгэн шилжүүлэхэд анхаарал хандуулна гэж мэдэгджээ.

Хамас бүлгийнхэн энгийн иргэдээр дүүрсэн эмнэлгийг өөрсдийнхөө цайз болгон ашиглаж байна гэж Израиль буруутгасан. Тодруулбал, Хамасын удирдагчид түргэн тусламжийн машинаар өнгөлөн далдлалт хийж, нааш цааш зорчих болжээ.

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-13 103.212.116.20

Хамасын боссууд өөр газар хандивын мөнгөөр тансаглаад байжыдаг гээ биздээ

Avatar

khan 2023-11-13 78.188.2.139

Палестинчууд олон жилийн турш эх орондоо бүх хүмүүсийг барьцаалж, Израиль тэднийг өдөр бүр алж байна. Хэрэв хэн нэгэн ээж, дүү хоёрыг маань хөнөөсөн бол бид яах вэ? Жинхэнэ а******н, т*******т нь Израиль улс юм

Avatar

khan 2023-11-13 78.188.2.139

Хүмүүсийн итгэл үнэмшил, арьсны өнгө хамаагүй. Бид хэлмэгдэгсдийн талд байх ёстой. Палестинчууд бол эх орноо булаан авсан хэлмэгдэгсэд юм. Өнөөдөр Израиль тэднийг устгаж байна. Хүн төрөлхтөн харж байна. Израиль 5000 нялх хүүхдийг хөнөөсөн. х****л ид шидтэй Израиль

Avatar

Нэргүй 2023-11-13 213.87.156.22

^^^^ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-13 202.21.108.71

ЯГ УСТГАЖ ХАРАГДААЧ…КККК

Avatar

Чөтг.өрийн шашин Ислам 2023-11-13 59.153.86.64

Энэ бол Исламын шашны үнэн төрх

Avatar

Зочин 2023-11-13 66.181.160.94

Заа тэгэж таарнаа … Цахалууд зүгээрч нэг эмнэлэг бүслээгүй байж таараа …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж