"Чингис хаан" одонг Морин хуурын чуулгад хүртээнэ

"Чингис хаан" одонг Морин хуурын чуулгад хүртээнэ

"Чингис хаан" одонг Морин хуурын чуулгад хүртээнэ
Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийн тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртээх талаар өнөөдөр /2023.11.13/ Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн танхимд мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар:
-Өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Чингис хаан" одонг олгодог уламжлалтай. "Чингис хаан" одонд нэр дэвшүүлэх, шагнах журмыг тогтоож, уг журамд зааснаар Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлын уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад орнуудад сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд олгодог. Мөн улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтөнд амар амгалан байдлыг бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудад тогтоосон харилцан хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах,  тус улсын нийгэм, эдийн засаг, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны иргэн, төр нийгмийн зүтгэлтнүүдэд олгодог журамтай. Чингис хаан одонг өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд олгохын өмнө олон нийтэд зарладаг журамтай. Тиймээс "Чингис хаан" одонг Улсын филармонийн Морин хуур чуулгад хүртээх болсныг зарлаж байна.
Морин хуурын чуулгыг анх 1992 онд байгуулсан. Тэр цагаас өнөөг хүртэл тус чуулга монголчуудын өв соёл түүхийг дэлхий нийтэд сурталчлан таниулах чиглэлээр эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгаа хамтлаг.
Нэг ёсондоо хүн төрөлхтний соёлын биет болон биет бус соёлын өв, монгол үндэстний бахархал, монголчуудын түүхэн ой санамж, оюун сэтгэлгээ, хүсэл тэмүүлэл, хийморь золын эгшигт судар болсон морин хуурыг дээдлэн хүндлэх Ерөнхийлөгчийн зарлигтай. Энэ дагуу өв соёлыг түгээн дэлгэрүүлэх чиглэлд Морин хуурын чуулга идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгааг та бүхэн мэдэж байгаа.
"МОРИН ХУУРЫГ ОЛОН УЛСЫН СОНГОДОГ ХӨГЖМИЙН НЭГ БОЛГОХОД ИЛҮҮ АНХААРЧ АЖИЛЛАНА"
Соёлын сайд Ч.Номин:
-Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг Улсын филармонийн дэргэдэх Морин хуурын чуулгад олгохоор болсонд талархал илэрхийлье. Морин хуурын чуулга нь 30 гаруй жилийн түүхтэй, Монголын сонгодог, язгуур, орчин үеийн урлагийг зэрэг хөгжүүлж ирсэн. Морин хуур хөгжим монгол хүний оюун санааны илэрхийлэл, түүх соёл, иргэдийн ирээдүйг харуулсан хөгжим. Уг хөгжмийг хөгжүүлэх, авч явах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах ажлыг Морин хуурын чуулга авч явдаг. Энэ утгаараа 2003 онд ЮНЕСКО-оос хүн төрөлхтний оюун санааны охь болсон энэ бүтээлийг бүртгэж авсан байдаг. Морин хуурын чуулга маань Соёлын элч, тэр дундаа Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах ажлыг авч явдаг. Бид бүхэн улсын хэмжээнд сонгодог, язгуур, орчин үеийн урлагийг тэгш хөгжүүлэх бодлогыг баримталж буй. Үүн дотроо оюуны охь болсон морин хуурыг авч явах чиг үүргийг Морин хуурын чуулгад ногдож буй.
Дэлхийд Монгол Улсын язгуур хөгжим болсон морин хуурыг таниулах, олон улсын сонгодог хөгжмийн нэг болгоход илүү анхаарч ажилладаг. Энэ ч утгаараа олон улсын сонгодог томоохон тайзан дээр Морин хуурын чуулга очиж, тоглолтоо хийдэг.
Жишээ нь, энэ жилийн хувьд тус чуулга Япон, Австрали, Франц улсад тоглолтоо хийсэн. Цаашид Морин хуурын чуулгаар дамжуулан морин хуураа олон улсад сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, дэлхийн сонгодог хөгжим болгоход илүү анхаарч ажиллана.
Морин хуурын чуулга одоогийн байдлаар 36 уран бүтээлчийн орон тоотой ажиллаж байна. Цаашдаа чуулгыг найрал хөгжмийн хэмжээнд өргөжүүлж, орон тоо, бүтэц зохион байгуулалт, материаллаг баазыг нь бэхжүүлэх чиглэлээр Соёлын яаманд чиглэл өгч ажиллаж байна. Ойрын үед тодорхой шийдвэрүүд нэмж гарна гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.
Өмнө нь "Чингис хаан" одон хүртэж байсан эрхмүүдийн талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү. 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Тоймог 2023-11-13 66.181.182.95

10 дотлр ннмж хасаж чхдахгүй байж юм бтчиж яана. мал ёстой жинхэнэ салаа 21 биш 31 гэж хуцвал дээр байх

Avatar

Уншигч 2023-11-13 66.181.183.123

Хоосон гавьяа шагнал хэнд хэрэгтэй юм. Баахан хэрэггүй төмрөөр шагнаад, тэр төмрөөр нь бас шагнуулах дуртайг нь яанаа. Шал балай юм.

Avatar

Нэргүй 2023-11-13 213.87.156.22

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-13 66.181.183.219

муухай чяцаган шар хувцасаа болиорой.

Avatar

Нэргүй 2023-11-13 72.80.11.79

ямарч үнэ цэнэгүй баахан гавьяатнууд! энэ утгагүй үрэлгэн зангаа болиоч ээ! нийт татвар төлөгчдийн мөнгийг цэвэрхэн хулгайлж л байгаа шдээ

Avatar

Нэргүй 2023-11-13 59.153.115.58

Энэний оронд мөнгө төгрөг өгөөч үнэхээр шагнамаар байгаа бол

Avatar

Морин хуурийн чуулга яахав болж л байна. 2023-11-13 66.181.188.66

Морин хуурийн чуулгад нээх онцгой юм байхгүй ш дээ.

Морин хуур нь өөрөө гайхамшигтай хөгжим.

Морин хуурийн чуулга ажлаа л хийж яваа жирийн уран бүтээлчид шүү.

Очирбат, Багабаньд, Гончигдорж, Содном нтр бол авах ёсгүй хүмүүс..

Avatar

Нэргүй 2023-11-13 107.77.229.52

Жанцанноров Оворхангай нь Хун Бил уу?
Энэ хуний хийж бг ажилбар!
Ердоо хийх естой юм аа л хийж яваа улсууд уг нь.
Шагналын утга алджээ

Avatar

Нэргүй 2023-11-13 202.126.90.37

End Ja tsannorov,Ovorhangai yamar hamaatai yum malaa

Avatar

zochin 2023-11-13 66.181.179.242

Hushuu barihaah ene chyylgad ordon barih heregtei coeoliin saidaa

Avatar

Нэргүй 2023-11-13 202.179.26.176

цөөхөн байх тусам хүндтэй тэнцэхээргүй бол хэдэн жил өнжсөн ч болох

Avatar

Зочин 2023-11-13 103.143.41.2

Морин хуурын чуулгад баяр хүргье.

Avatar

Нэргүй 2023-11-13 66.181.168.8

БАГАБАНДИД ЮУ ХИЙСЭН ГЭЖ ӨГСӨН ШАГНАЛ БИЛЭЭ???

Avatar

2023 2023-11-13 66.181.166.134

Тун уйтгартай мэдээ. Хүлээлт ч алга даа. Хүнээ бодохгүй болсон төр засгийн бас нэг байж байгаа царай юм. Морин хуурын чуулга угаасаа монголоо таниулаад л явж байгаа. Хийх ажил нь юм даа. Ер нь хүндээ өгдөг шагналын журмыг саявтархан, нөгөө л Үндсэн хуулийг хүчээр өөрчилдөг шиг, Чингис одонгийн журмыг өөрчлөөд, байгууллагад олгодог болсон нь нэг л таатай биш болов. Байгууллагын шагнал гэдэг нэгэн бодлын эзэнгүй зүйл. Хэнийг нь ч үнэлэхгүй л байх мэт. Бөөнд нь нэг хэвэнд цутгаж орхиж байна л даа.

Avatar

Zochin 2023-11-13 202.21.111.170

Номин сайд аа, Морин хуур чуулга 2021 оноос өмнө дэлхийд танигдаж, олон арван нэр хүндтэй танхимд тоглосон байдаг. Та битгий бусдын ажлын нэр хүндийг зөвхөн өөрийнхөө төрд ажиллаж эхэлсэн богинхон он, сард хамаатуул. Таны толгой гашилсан бололтой.

Avatar

зочин 2023-11-13 66.181.187.160

Моринд хайртай, морин хуурыг дээдэлдэг, сонсдог, хүндэтгэдэг Монгол хүн бүр баярламаар мэдээ байна.

Avatar

Зочин 2023-11-13 202.179.21.194

Бусдын амжилт, алдар нэрэнд атаархаж хорссон чадваргүй, соёлгүй нөхөд сайн сайхан бүхнийг харлуулж, гүтгэн гүжирдэж таашаал авах юм. Хөөрхийлөлтэй амьтад байх юм.

Avatar

Нэргүй 2023-11-13 202.9.47.34

МОРИН ХУУРИЙН ЧУУЛГА МОНГОЛЧУУДЫН СОЁЛЫН ӨВИЙГ МӨНХЖҮҮЛЭХИЙН ЭХЛЭЛИЙГ 1993 ОНООС ЭХЭЛСЭН ХОЙНО БИД ТЭР ЧУУЛГАД ТАЛАРХАХ УЧИРТАЙ .,,,

Avatar

Нэргүй 2023-11-13 124.158.107.35

улс орон хөгжөөд ард түмний амьдрал боломжийн болоод ирэхээр аяндаа урлаг спорт дагаад хөгжих байх түүнээс биш урлаг спорт хагжихөөр улс орон дагаж хөгжинө гэж үгүй .

Avatar

Аавынх нь амины өртэй иргэн Хүрэлсүх 2023-11-13 51.254.96.221

Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд байна. Ноён зарцын барьцаалсан харьцаатай,“луйврын”сонгуулийн ирөнхулгайч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа даруй зогсоо. ТАМГА ТЭМДЭГ ээ боль, Эмэгтэйг буцаад ЗГазарт нь буцааж ажиллуул. Ялтанд үйлчилдэг Тамгын газрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй. Хадгаламж банкны 14.2 трбмхулгач

Avatar

Раш 2023-11-13 66.181.182.95

цээсүрэн гэж идэвхиьэг бичигч гуай морин хуур чуулга 21 биш 31 -н жилийн түүхтэй. тэнэг пиздаа

Avatar

ЗОЧИН 2023-11-13 202.21.101.186

ха ха ха

Avatar

зочин 2023-11-13 103.143.41.2

зөв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж