Бүх оддын хамтран дуулсан шинэ жилийн дуу мэндэллээ

Бүх оддын хамтран дуулсан шинэ жилийн дуу мэндэллээ

Бүх оддын хамтран дуулсан шинэ жилийн дуу мэндэллээ

Бүх зүйл бүтэмжтэй болох юм шиг, гэрэл гэгээтэй сайхан өдрүүд биднийг хүлээж буй мэт гэгэлзсэн, догдолсон тэр л гоё мэдрэмжийг шинэ жил ойртсон энэ л өдрүүдэд бид авдаг шүү дээ. Тэгвэл хүн бүрийн хүсэл мөрөөдөл бүхэн биеллээ олоосой гэсэн утгатай “Хүсэл бүхэн биелээсэй” нэртэй цоо шинэхэн уран бүтээл шинэ жилийн баярыг угтан мэндэллээ. Энэ дуу нь бүх оддын хамтарсан уран бүтээл болж буйгаараа онцлог. Өөр өөрийн өнгө төрх, мэдрэмж, илэрхийлэл, авьяасаараа энэ цаг үедээ гялалзаж яваа 20 гаруй уран бүтээлч нэгдэж бидний сонорыг мялааж буй нь ойрын хэдэн жилд тохиогоогүй сайхан үйл явдал болж байна. Энэхүү дууг бүтээх санаачилгыг энтертайнмэнт салбартаа манлайлагч “BRAND MEDIA GROUP”-ийн хамт олон гаргажээ. Сэтгэлдээ сайныг хүсэж, оюундаа сайхныг бодох аваас бүтэхгүй зүйл гэж үгүй. За яах вэ дээ чадсангүй ээ энэ жил, заавал амласандаа хүрнээ ирэх жил… гэж энгийн атлаа эрхэм чухлыг өгүүлсэн энэ л дууны мөртүүд та бидний амьдралд гэрэл нэмэх нь гарцаагүй гэдэгт итгэлтэй байна.  Зүгээрээ. Болно. Бүтнэ. Чадна. Эдгээр үгсийг өөртөө хэлээд ирээдүйн зорилго мөрөөдөл өөд алхаарай. Шинэ жилдээ бэлдэцгээе…

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2023-11-11 203.23.199.2

Эднийг од гэж хэн хэлээд байгаа юм бэ

Avatar

zochin 2023-11-11 43.242.242.65

hog hog… buh odod chihshig

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж