"Палестиныг дэмжээгүй 2 нүүртэнгүүдийг гайхаж байна"

"Палестиныг дэмжээгүй 2 нүүртэнгүүдийг гайхаж байна"

"Палестиныг дэмжээгүй 2 нүүртэнгүүдийг гайхаж байна"

Палестиныг дэмжсэн жагсаал АНУ, Их Британи, Турк зэрэг олон улсад өрнөсөн. Тэгвэл сүүлийн өдрүүдэд Их Британийн нийслэл Лондон дахь жагсаалын цар хүрээ томорч, Бямба гаригт л гэхэд 300 мянга гаруй хүн жагсчээ. Цагдаа нар нөхцөл байдлыг хянахын тулд 126 жагсагчийг баривчилсан байна.

Жагсагчид "Палестиныг чөлөөл", "Яг одоо гал зогсоо" гэх мэт уриа лоозон барьжээ. Мөн зарим нь "Голоос далай тэнгис хүртэл Палестин эрх чөлөөтэй болно" гэж хашгирч байв. "Украиныг дэмжиж байгаа атлаа Палестиныг дэмжээгүй хүмүүсийн хоёр нүүрийг гайхаж байна. Зарим улстөрч бидний талд байгаа ч дуугарахаас айдаг" гэж нэгэн жагсагч хэлжээ. Жагсагчдын тоо олширч буй нь тэдэнд урам зориг өгч байгаа аж.

Дэлхийн нэгдүгээр дайн дууссаныг тохиолдуулан Их Британид жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 11:00 цагт хоёр минут чимээгүй зогсдог.

Жагсагчид энэ өдөр дайны дурсгалын хөшөө рүү дайрахыг оролджээ. Мөн 150 хүний бүрэлдэхүүнтэй багийг жагсаалын төгсгөлд ёслолын буудлага буудуулж байхад нь цагдаа нар саатуулсан байна. Ёслолын буудлагын цог зарим цагдаагийн нүүрэн дээр унажээ.

Жагсагчдын ёс зүйгүй байдлыг ерөнхий сайд Риши Сунак буруушаав. "Палестины төлөөх үндэсний жагсаалд оролцож буй бүлгүүд болон Хамасыг дэмжигчдээс гарч буй хүлээн зөвшөөрч боломгүй хүчирхийллийг би буруушааж байна. Цөөнхийн жигшүүрт үйлдэл нь үзэл бодлоо тайван замаар илэрхийлж буй хүмүүсийг харлуулж байна. Бүх гэмт хэргийг хуулийн дагуу түргэн шуурхай шийдэх ёстой. Тэдэнд хариуцлага хүлээлгэх ёстой гэдгийг би цагдаагийн газрын даргад хэлсэн" гэж Сунак хэллээ. Мөн тэрбээр биднийг эрх чөлөөтэй амьдрахын тулд маш их зүйлээ золиосолсон хүмүүсийн дурсгалд хүндэтгэлгүй хандсан гэж жагсагчдыг буруушаажээ.

Их Британийн Дотоод хэргийн сайд Суэлла Браверман цагдаа нарыг жагсагчдад хэтэрхий зөөлөн хандсан гэж мөн буруутгав. 

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол 2023-11-13 202.126.89.153

ЕС нь гэж нэг хогийн халтар байнаа Англи сөнвөл таарна.

Avatar

Бзд иргэн 2023-11-13 202.9.47.15

Палестиныг дэмжих нь алан хядагч террористуудыг дэмжинэ гэсэн үг..дэлхийн бух террористуудыг орос улс санхүүжүүлж ирсэн..капиталист социалист гэж 2 нийгэм сөргөлдөж Америкийг дагасан нь хөгжиж Москваг дагасан нь ядуу а******н террористууд болсон ..одоо энэ бүхнийг дуусгаж даян дэлхийд энх тайван орших ёстой…дайны хэнээтнүүд маш их хөрөнгө мөнгө дэмий юманд үржээ

Avatar

Нэргүй 2023-11-13 66.181.183.56

Худал хуурмаг мэдээлэл түгээхээ болих хэрэгтэй бус уу.

Avatar

Нэргүй 2023-11-13 66.181.191.201

Манай нөгөө NO War -хан яагаад таг байна????????? Мөн л 2 нүүртэн шүү дээ. АНУ-ын санхүүжилтээр биеэ үнэлэгсэд.

Avatar

Нэргүй 2023-11-13 213.87.156.22

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2023-11-13 203.91.115.52

хамасийг өмөөрсөн болж террористийн жагсаалтад бичигдэнэ гэж айсан байх тэрнээс no war ууд байжил байгаа байхаа

Avatar

Нэргүй 2023-11-13 185.220.101.2

нөүвар гэдэг гадны тролл төлбөртүүдийн үнэн нүүр царайг Израйль-Палестины мөргөлдөөн нүцгэлсэн мэт бодитоор харуулсан даа 😂😂😂

Avatar

КК. NO WAR 2023-11-13 202.179.27.246

ККК_ NO WAR … КК… ХААЧСАН БЭЭ….

Avatar

Буруу орчуулга 2023-11-13 66.181.161.233

Ээ пидда. Орчуулга хийсэн хүн нь ичээчээ. 100 гаруй Эсрэг жагсагчидийг саатуулсан гэсэн үг. 300,000 гаруй хүн оролцсон Палестинийг дэмжсэн тайван жагсаалыг бусниулах, саад хийх гэсэн Израйлыг дэмжсэн нөхдүүдийг л дээ

Avatar

Хуурамж багтай дэлхийн ардчилсан ёс 2023-11-13 103.212.119.118

Дэлхийн улс төрд шударга ёс гэж байдаггүй "Их гүрэн бол бүх тохиолдолд энх тайваны бэлэгдэл байсан хожим тийм байна. Харин их гүрэн нацист Герман шиг ялагдаж болохгүй.Ялагчид энхийн цагаан тагтаа ирнэ ялагдагч нарт дүүжлүүрийн олс ард түмэнд нурсан балгас асгарсан цус үлдэнэ. Хойд Солонгос Израйл шиг атомын бөмбөгтэй болж чадвал 50%-50% гээд өөрийгөө ямар ч их гүрний халдлагаас хамгаалахыг ойлголоо.

Avatar

Нэргүй 2023-11-13 203.98.77.114

Ер нь бол Палестины газар нутаг дээр байдаг Палестины ардын баатрууд нь Хамас нэрээр Израйл руу халдаад амгалан тайван байсан бүсийг өдөөж орхиод буцаад Израйл нь арга хэмжээ авах гэхээр Шрек-ийн муурны нүд гаргаад энд тэнд хүмүүсээр өрөвдүүлэх тактик явуулаад байна гэж ойлгоод байгаа шд, Мэдээж хүүхэд, энгийн ардууд хомрогонд нь өртөж байгаа нь туйлын харамсалтай, ингэж өртүүлж бай болгож хойно нь нуугдаж буй нь нөгөө л Ардын баатар Хамас шүүдээ

Avatar

Нэргүй 2023-11-13 66.181.178.75

Жагсагчид нь дан арабууд байна гэсээн!! Украин, Палестин хоёрын асуудал огт өөр шүү дээ: Хамас эхэлж Израиль руу халдсан, харин Украин руу Орос эхэлж халдсан!!

Avatar

Нэргүй 2023-11-13 202.126.90.42

пашишт нусак

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж