Ёкозүна Тэрүнофүжи нурууны бэртлийн улмаас башёг өнжлөө

Ёкозүна Тэрүнофүжи нурууны бэртлийн улмаас башёг өнжлөө

Ёкозүна Тэрүнофүжи нурууны бэртлийн улмаас башёг өнжлөө

Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшү өчигдөр/2023.11.12/ Фүкүока хотод эхэллээ. Энэ удаагийн башёг ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нурууны бэртлийн улмаас өнжиж буй. Түүний дэвжээний багш Исэгахама ярихдаа "Тэр урагшаа алхах бүртээ өвдөлт мэдэрч байгаа. Барилдаж чадахгүй байна. Уг нь энэ удаагийн башёд барилдана гэж бодож байсан юм. Гэвч барилдаж чадахгүй байна. Өвдөгний бэртэл нь гайгүй болж байтал нуруу нь бэртчихлээ. Түүний бэртэл бэлтгэл бүрийн дараа үрэвсэж байна" гэжээ.

Ийнхүү ёкозүна Тэрүнофүжи гурван башё дараалан бүтэн барилдаж чадсангүй. Өдгөө 31 настай тэрбээр Нагоя башёг дундаас нь орхиж, өнгөрсөн Аки башёг өнжсөн билээ.

Тэгвэл түүний эзгүйд зүүний манлайг озэки Такакэйшо тэргүүлж, Кюүшү башёг эхлүүлэв. Тэрбээр эхний тойрогтоо комүсүби Хокүтофүжиг давсан бол озэки Киришима Б.Лхагвасүрэн Үраг ялжээ. Мөн озэки Хошорюү С.Бямбасүрэн Шодайг давж, башёгоо өнгөтэй эхлүүлэв. Мэдээж энэ удаагийн башёг гол өрсөлдөгчдөөр дээрх гурван озэкиг нэрлэж байна.

Одоо идэвхтэй барилдаж буй ганц ёкозүна Тэрүнофүжи бэртлийн асуудлаас бүрэн ангижирч чадахгүй байгаа учир дараагийн ёкозүнад одоогийн гурван озэки хүчтэй яригдаж байгаа. Гагцхүү хэн нь олон түрүү авч, тасарч чадах вэ гэдэг л анхаарал татаж буй. Бусад монгол бөхчүүдийн тухайд Тамаваши Б.Мөнх-Оргил эхний өдөр Такарафүжиг, Хокүсэйхо А.Даваанинж Таканошог тус тус давжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-13 213.87.156.22

>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж