Байр суурь: Гэрлэлтийн гэрээг нарийвчлан тусгах ёстой

Байр суурь: Гэрлэлтийн гэрээг нарийвчлан тусгах ёстой

Байр суурь: Гэрлэлтийн гэрээг нарийвчлан тусгах ёстой

УИХ-ын чуулганы хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн. Тус хуулийн шинэ зохицуулалтуудын талаар УИХ-ын гишүүдийн байр суурийг онцолж байна.


УИХ-ын гишүүн Ц.МӨНХЦЭЦЭГ:

-Гэр бүлийн хууль гэрлэлтийн үр дүнд бий болж байгаа олон төрлийн харилцаа, эрх зүйн үр дагаврыг зохицуулж байгаа. Тухайлбал, гэрлэлт бий болсноор гэр бүлийн гишүүд хооронд бие биеэ хайрлах асран хамгаалах үүргээ биелүүлэх, хэрэвзээ гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хөдөлмөрийн чадваргүй, урт хугацаанд асаргаанд байх шаардлагатай бол заавал тэтгэн дэмжих гэх мэт эдгээр үүргийг шинэчлэн зохицуулсан заалтууд орж ирж байна. Түүнчлэн, гэр бүлийн тэжээн тэтгэх үүргийг эцэг эх, бүгдэд нь хариуцуулж, хэрэвзээ өндөр настай аав ээжийгээ хараа хяналтгүй орхисон, аав ээжийгээ дэмжин тэтгэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэр бүлийн гишүүн маань шүүхэд хандаж гомдлоо нөхөн төлүүлэх боломжийг хуульд шинээр тусгалаа. Мөн хүн амын удмын санг шинээр хамгаалах цус ойртолтоос сэргийлэх үүднээс гэрлэгчид генетикийн шинжилгээ өгсөн байх заалтыг оруулсан. Түүнчлэн, гэр бүл салалтын үр дүнд хүүхэд, тухайн гэр бүлийн гишүүд хохирох эрх нь зөрчигдөж байгаа тул гэр бүл салалтыг нэлээд өргөн хүрээтэй оруулж өгсөн. Дараах тохиолдлуудад гэр бүл салж болохгүй. Хэн нэг нь хүнд өвчтэй, хөдөлмөрийн чадвараа алдсан гэх мэт. Ялангуяа салалтын дунд ахмад настан хүүхэд хэлмэгдэх асуудлыг зохицуулахаар оруулж ирсэн.

УИХ-ын гишүүн Д.ЦОГТБААТАР: 

-Гуравдагч этгээдийн асуудлыг та асууж байна. Мэдээжийн хэрэг эрх зүйн үндэслэл нь бүрдсэн бол нэхэмжлэл гаргах эрх хүнд нээгдэж болно. Үүнийг хууль санаачлагчтайгаа нэлээд ярих ёстой. Хууль зүйн байнгын хороогоор орж байгаа учраас ярилцаж үзнэ. Хэний буруугаас гэр бүл салах сарних дээр хүрч байна вэ гэдэг нь асуудал. Тэр буруутай тал хамтын бий болсон эд хөрөнгөөс авах эрх дээр өөрчлөлт гарна. Ингээд үзвэл яах аргагүй авч хэлэлцэхгүй бол болохгүй болж байна.

УИХ-ын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ:

-Одоогийн Гэр бүлийн тухай хуульд гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэхгүй гэх хуулийн заалт байгаа. Тэр харилцаанаас гадуур харилцаанд ороход гуравдагч этгээдэд хариуцлага хүлээлгэх ямар орон зай байх вэ. Энэ бол хүмүүсийн хоорондын харилцаа. Ер нь Гэр бүлийн тухай хууль гэдэг бол гэр бүлийг салгахгүй үнэнч, шударга байлгадаг, бие биеийг нь хайрлуулдаг хууль биш байхгүй юу. Гэр бүлийн тухай хууль нэг талаас бүртгэлийн асуудал. Гэрлэнэ, хүүхэд төрүүлбэл бүртгэнэ, гэр бүл салбал бүртгэнэ. Нөгөө талаас гэр бүл цуцалснаас, хүүхэд төрснөөс үүдэлтэй өмчийн, эдийн болон эдийн бус харилцааг зохицуулдаг хууль. Гэр бүлдээ үнэнч байх, асарч хамгаалах асуудлууд хуулийн заалттай. Гэхдээ энийг баталгаажуулж хийдэг зохицуулалт нь манай нийгмийн соёл, боловсрол, Монгол ёсыг авч явах асуудал байхгүй юу. Гуравдагч этгээдийн асуудлыг хуульчлаад яах вэ. Хүний сэтгэлийг хуульчилж болохгүй. Энэ хуульд хэд хэдэн нэмэх ёстой заалт бий. Манай шүүхийн практикт гарсан өмчийн харилцааны асуудал бий. Жишээ нь сүй тавьчихдаг. Сүй тавьснаас нь болоод ар гэр нь янз бүрийн зардал гаргадаг. Гэтэл зардал гаргасан талын буруугүйгээс болоод салах болчихвол өмчийн харилцааг яах вэ гэдэг асуудал зөндөө гарч байна. Энэ заалт тусгагдах ёстой. Хуульд шинээр нэмж орж буй зүйл бол гэрлэлтийн гэрээ. Энэ нь гэр бүл болохоос өмнө өмчийн харилцааг зохицуулж байгаа. Энэ дээр нарийвчлалтай зохицуулалт орох ёстой. Гэр бүлийн гишүүдийн өмчийн харилцааны асуудал нарийн тусгагдах ёстой. Ерөнхий санаа нь иргэний хуулийн холбогдох зохицуулалтаар оруулна гэж байгаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-13 213.87.156.22

>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-13 139.5.216.139

толгой муутай юмнууд олигтойхон хууль хийгээч

Avatar

Нэргүй 2023-11-13 202.70.34.27

1. ХҮҮХДИЙГ ТӨРӨХ ҮЕД НЬ ЗААВАЛ ТӨРСӨН ЭЦГЭЭР НЬ ОВОГЛОДОГ БОЛГОХ, ӨӨРӨӨР НЬ ОВОГЛООГҮЙ ТОХИОЛДОЛД ХҮҮХДИЙН МӨНГӨ ӨГӨХГҮЙ БАЙЖ БОЛОХООР БАЙХ
2. ХЭРЭВ ГЭР БҮЛИЙН БАТАЛГААГҮЙ БОЛ ЗААВАЛ ЭЦЭГ ТОГТООХ ШИНЖИЛГЭЭГ АЛБАН ЖУРМААР ХИЙЛГЭХ
3. ХҮҮХДИЙГ НАСАНД ХҮРЭХ ХҮРТЭЛ НЬ ОВОГ НЭРИЙГ НЬ СОЛИХГҮЙ БАЙХ

4. ГЭР БҮЛ САЛАХ ҮЕД ХҮҮХДИЙГ ЗААВАЛ ЭЭЖ НЬ БИШ АЛЬ АМЬДРАЛЫН БОЛОМЖТОЙ ТАЛД НЬ ШУУД ӨСГӨХ ҮҮРЭГ ХҮЛЭЭЛГЭДЭГ БАЙХ
зэрэг заалтуудыг л оруулбал болно доо

Avatar

ХУУЛЬЧ 2023-11-13 202.9.47.34

УГ НЬ ИРГЭНИЙ ХУУЛЬД / 132-р зүйлд / ЭНЭ ТАЛААР ӨНГӨЦХӨН ЗААЛТ БАЙДАГ Л ДАА .,,,,ТҮҮНИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОЖ ГЭЖ ОЙЛГОВ .,,,, ЗӨВ ШҮҮ ГЭРЛЭЛТ ХАРИУЦЛАГАТЙ ТАЛУУДЫН ХАРИЛЦАА ХОЙНО ЙИМ ЗОХИЦУУЛАЛТ ГЭР БҮЛИЙН ХУУЛЬД БАЙХ НЬ ОНОВТОЙ ,,, ИРГЭНИЙ ХУУЛИА БАЯЖУУЛСАН ЗААЛТ БОЛЖЭЭ .

Avatar

Эмээ 2023-11-13 202.21.107.60

Хайр сэтгэлийг хуульчлах гэж юу байх вэ. Гэрлэлт цуцлахад өмчийг хүүхдийн асуудоыр яаж шийдэхээ л хуульчилдаг байх.хүүхдийг мөнгө олох хэрэгсэл болгосон тэнэр хүүхнүүв хэтэрхий олох …

Avatar

Нэргүй 2023-11-13 66.181.191.201

2 хүүхэдтэй гэр бүл салахад өмч хөрөнгийг хуваарилахдаа нийт хөрөнгийг 4 хүнд хувааж, хүүхдүүдээ авч үлдэж буйд нь 3 хүнд ногдох хөрөнгийг хуваарилдаг байх нь зүйтэй.

Avatar

Зочин 2023-11-13 59.153.114.36

Хайр сэтгэлээр бие биедээ таалагдаж зовлон жаргалаа хамтдаа туулая гэж нийлж гэр бүл болдог юм биш үү гэрээгээр гэр болно гэж төр оролцож жороолдог болвол тэр гэр бүл нэг их удахгүй биз

Avatar

Нэргүй 2023-11-13 66.181.183.49

УИХ-ын Эрхэм гишүүний эх хэлний боловсрол ичиж үхмээ р тааруухан бнаа ! "…гэр бүлийн гишүүд хохирох эрх нь зөр чигдөж байгаа тул…." гэж ярьсан байх юмаа.
"Буруу ярьж, зөв ойлгоно " гэдэг бүүр улны оркуудын л түвшинд сэтгэж, илэрхийлжээ ! Ийм боловсролтой төрийн түшээдтэй байхаар Монгол Улс яахин өөдлөх билээ дээ ?!

Avatar

Нэргүй 2023-11-13 66.181.183.49

МАН-аас гарч ирсэн " кнопчин" л доо !

Avatar

зочин 2023-11-13 192.82.64.167

Гэрлэлт бол ёс уламжлал, зан заншил, үндэсний дэг дээр тогтож ирсэн, орчин үеийн нөхцөлд яаж хувирч байгааг сайн тооцоолж, хэрхэн залахаа тодорхойлох нь зөв байх

Avatar

Нэргүй 2023-11-13 139.5.218.244

Хулнайччууд хууль батлахаа боль

Avatar

Зочин 2023-11-13 66.181.183.129

Мөнх-Оргил гэгч хулгайч бол олон эхнэр сольсон хүнээр гэр бүлийн хуулийг яриулаад байх нь тэнэг хүний ажил болох нь ээ.

Avatar

Зочин 2023-11-13 192.82.92.42

Боловсролын хууль гэж бантан, ухралт, суйрэл, энэ нехер голлосон гэх! юу ч мэддэхгуй хэдэн гишууд улс самрахаа больж уз!!!

Avatar

Нэргүй 2023-11-13 203.91.115.56

мөнхоргил гишүүний санал зөв байхюна шүү.
хүний сэтгэлийг хуульчлах гэж оролдвол яг исламын шашныхны зохицуулалт руу орно. эмэгтэйчүүд нүүрнийхээ урдуур хар даавуу унжуулна, гэрээсээ ганцаараа гарч явах эрхгүй болно гээд л …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж