Тэг зогсолт ТЭЦ-2, 3, 4-ийн нүүрс таталттай холбоотой гэв

Хуучирсан мэдээ: 2023.11.12-нд нийтлэгдсэн

Тэг зогсолт ТЭЦ-2, 3, 4-ийн нүүрс таталттай холбоотой гэв

Тэг зогсолт ТЭЦ-2, 3, 4-ийн нүүрс таталттай холбоотой гэв

Дөрөв хоногийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 8-ны орой Улаанбаатар даяар тэг зогссон. Өнгөрсөн жилүүдэд, эд хүйтрэлийн үед ч хотынхон тэг зогсолтод ордог байсан ч тухайн өдөр шиг нэг байршилдаа 4-5 цаг түгжирсэн үе байхгүй. Тиймээс иргэд тус түгжрэлийг санаатайгаар үүсгэсэн байж болзошгүй гэдгийг ч цахим хуудастаа бичиж буй. Харин хотын дарга мэдээлэл өгөх үеэрээ дээрх тэг зогсолтын талаар дараах мэдээллийг өгсөн юм.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хэлэхдээ, миний бодлоор дөрөв хоногийн өмнө Улаанбаатарт болсон тэг зогсолт эд хүйтрэлтэй холбоотой. Гадаа хүйтний эрч чангарсны улмаас дулааны ТЭЦ-2, 3, 4 станцууд оргил ачааллын үеэр нүүрс таталтаа нэмэгдүүлсэн.

Үүнээс болж таван шарын уулзвараас драгон, цаашлаад төв замуудад хүртэл түгжрэл үүссэн. Одоо ч энэ нөхцөл байдал ажиглагдаж байна. Тиймээс түгжрэлийг бууруулах хүрээнд шат дараатай арга хэмжээнүүдийг авна.

Одоо үргэлжилж байгаа нэг ажил бол БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хотод төмөр замын нүхэн гарц дөрвийг хийхээр төлөвлөөд явж байна. Эхнийх нь таван шарын төмөр замын призер.

Ирэх он гэхэд эхний гурван нүхэн гарцыг ашиглалтад оруулна. Ингэснээр төв болон төмөр замтай огтолцож байгаа замуудын ачаалал буурна гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
9
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж