Түгжрэлийг бууруулах хүрээнд хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил 68 хувьтай үргэлжилж байна. Энэ талаар холбогдох мэргэжилтнүүд дараах мэдээллийг өглөө.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн нэгжийн ерөнхий инженер Я.ӨНӨРТҮВШИН:
-Төмөр замын хөдөлгөөнийг тасралтгүй явуулж байгаа бөгөөд төмөр, металл байгууламжан гүүр баригдаж, Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил 68 хувьтай явж байна. Төлөвлөгөөний дагуу одоо газар шорооны ухмалын ажил 85 хувьтай, үндсэн нүхэн гарцын бетон бүтэц 68 хувьтай үргэлжилж байна. Хэрэв энэ нүхэн гарц ашиглалтад орвол Улаанбаатар хотын гол төв зам буюу Энхтайваны өргөн чөлөөнөөс баруун тийш 22-ын товчоо явах зам хүртэл саадгүй болно.
Төмөр замын нийт гурван нүхэн гарцыг ирэх жилийн дотор ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа.
Дараагийнх нь Драгоны замыг дөрвөн замын уулзвар болгоод урагш нэвт явуулж, Дашваанжилын газрыг чөлөөлж гаргана. Гурав дахь нь Хермесийн уулзвар. Дөрөв дэх нь хамгийн өндөр ач холбогдолтой гэх Дүнжингаравын нүхэн гарц. Ажлууд одоо бол төлөвлөгөөний дагуу хийгдээд явж байна.
Төмөр зам, авто зам нэг түвшинд огтлолцсонтой холбоотойгоор төмөр замын хөдөлгөөнд явагдах бүрд автозамын хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа.
Тэгэхээр төмөр зам доогуурх нүхэн гарцууд ашиглалтад орсноор энэ байдал байхгүй болно. Зөвхөн таван шарын призерийн тухайд өдөрт 160 минут хөдөлгөөн хязгаарладаг байсан бол удахгүй энэ ачаалал байхгүй болох боломжтой болж байна.