Авто тээврийн үндэсний төвөөс орон нутгийн зарим чиглэлд зорчих иргэдэд маргаашаас буюу арваннэгдүгээр сарын 13-наас эхлэн өөрчлөлт орж байгаа талаар мэдээллээ.
Тодруулбал, Төв, Дундговь, Өмнөговь, болон Сэлэнгэ аймгийн чиглэлийн үйлчилгээнүүдийг арваннэгдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Драгон Холдинг ХХК-ийн байраас ( хуучнаар Драгон төв) тээвэрлэлт гүйцэтгэхээр болсон байна.
Мөн Дархан-Уул, Орхон чиглэлийн такси үйлчилгээ тус төвөөс тээвэрлэлт гүйцэтгэхийг мэдэгдэв.
АТҮТ-өөс өгсөн мэдээллээр, Сонгинохайрхан зорчигч тээврийн төвөөс үйл ажиллагаа явуулж байгаа Төв, Дундговь, Өмнөговь, болон Сэлэнгэ аймгийн дараах чиглэлийн үйлчилгээнүүдийг Даваа гаригаас эхлэн Драгон Холдинг ХХК-ийн байр руу шилжүүлж байгаа аж.
Холбоотой мэдээ