Монгол хүү Европын Чехийн дээд лигт анх удаа тоглолоо

Хуучирсан мэдээ: 2023.11.12-нд нийтлэгдсэн

Монгол хүү Европын Чехийн дээд лигт анх удаа тоглолоо

Монгол хүү Европын Чехийн дээд лигт анх удаа тоглолоо
Монголын хөлбөмбөгийн Арвис клубээс эхлэн хөлбөмбөгийн суурь эхлэлээ тавьж байсан Гантогтохын Төгөлдөр одоо Чехийн "Динамо Ческе-Будёёвице" клубийн академид суралцаж 19 хүртэлх насны багт тоглож байна.
Түүний хувьд одоогоор Чехийн 19 хүртэлх насны Лигт тоглож цөөнгүй гоол оруулж байгаа бөгөөд багийнхаа мэргэн буучаар бичигдэж байгаа ба түүнийг өчигдөр /2023.11.11/ явагдсан Чехийн Дээд лигийн 15 удаагаа тойрогт "Теплице" клубийн эсрэг тоглолтод үндсэн багтаа дуудагдаж тоглолтын 82 дахь минутад талбайд сэлгээгээр талбайд гарч Монгол тоглогч анх удаагаа Чехийн Дээд Лигт тоглолоо.
Өнгөрсөн есдүгээр сард Австрийн "Ласк" клубийн эсрэг нөхөрсөг тоглолтод анх удаагаа оролцсон бол энэ удаад хоёр дахь удаагаа үндсэн багтаа дуудагдаж Дээд Лигт тоглож байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж