Өвөлжилт хүндэрвэл сурагчдын өвлийн амралтыг сунгах боломжтой

Хуучирсан мэдээ: 2023.11.12-нд нийтлэгдсэн

Өвөлжилт хүндэрвэл сурагчдын өвлийн амралтыг сунгах боломжтой

Өвөлжилт хүндэрвэл сурагчдын өвлийн амралтыг сунгах боломжтой

Боловсролын ерөнхий газраас хичээл сургалтын үйл ажиллагааг өвөлжилт хүндэрвэл зохицуулалт хийж, өвлийн амралтыг сунгах талаар зөвлөмж мэдээлэл гаргалаа. Сурагчдын хоёрдугаар улирлын хичээл хуваарийн дагуу маргааш буюу арваннэгдүгээр сарын 13-ны өдөр эхэлнэ.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр зарим аймаг, сумын нутгаар цас их орж, 2023 оны  арваннэгдүгээр сарын 11-14-ний өдрүүдэд цасан шуурга шуурах эрсдэлтэй байна. Иймд аймаг, нийслэлийн Засаг дарга нар боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад санал гаргаж, 2023-2024 оны хичээлийн жилийн II улирлын эхлэх хугацаанд уян хатан зохицуулалт хийх боломжтой хэмээн БШУЯ-ны харьяа Боловсролын ерөнхий газраас өнөөдөр мэдэгдэв.

Хэрэв цаг агаар эрс хүйтэрч, зам, даваа хаагдах эрсдэлтэй байвал өвлийн амралтад ч дээрх зохицуулалтыг хийх боломжтой аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж