ТОЙМ: Ш.Энхийн-Одын ялалт, Г.Төмөрбаатарын мэдүүлэгтэй, улсын төсөв батлагдсан 7 хоног

ТОЙМ: Ш.Энхийн-Одын ялалт, Г.Төмөрбаатарын мэдүүлэгтэй, улсын төсөв батлагдсан 7 хоног

ТОЙМ: Ш.Энхийн-Одын ялалт, Г.Төмөрбаатарын мэдүүлэгтэй, улсын төсөв батлагдсан 7 хоног

News.mn сайт энэ долоо хоногт /2023.11.07-11.12/ болж өнгөрсөн үйл явдлуудаас онцлох мэдээллийг тоймлож байна. 


Н.УЧРАЛ САЙД "МЕТА" КОМПАНИАС УУЧЛАЛТ ГУЙВ

Фэйсбүүкийг хөгжүүлэгч "Мета" компанитай үүсгэсэн Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатарын маргаанд Цахим харилцаа, холбоо хөгжлийн сайд Н.Учрал өөрийн биеэр очиж, уучлалт гуйсан байна. Одоогийн хотын дарга Х.Нямбаатар Хууль зүй дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа /2023.02.06/ "Мета" компанийн төв Ази, Хятад, Монгол Улсын олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Ченийг ажлаас нь чөлөөлүүлэх өргөдөл илгээсэн.

Энэ тухайгаа мэдээлэхдээ "Шалтгаан нь хувь хүнд биш. Туурга тусгаар улсын төрийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч ирээд илтэд гүтгэх нь байж болзошгүй зүйл. Хоёрдугаарт, "Мета" компани улс орны дотоод асуудалд оролцох эрхгүй. Тодруулбал, Монгол Улсын төрийн зарим албан тушаалтнууд руу дарамталсан мэйл явуулсан. Монгол Улсыг хоригт оруулах, АНУ-ын зүгээс шахалт дарамт үзүүлнэ зэрэг дарамт үзүүлсэн" гэдгийг хэлж байв.

Ч.САЙХАНБИЛЭГ РҮҮ МӨНГӨ ШИЛЖҮҮЛСЭН ГЭХ Г.ТӨМӨРБААТАРААС МЭДҮҮЛЭГ АВЧЭЭ

Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг рүү 2.8 сая ам.доллар шилжүүлсэн гэх Г.Төмөрбаатараас мэдүүлэг авч, шалгаж эхэлжээ. Харин түүнийг 48 цаг саатуулаагүй, одоо шалгах ажиллагаа үргэлжилж байна гэдгийг тус газраас мэдээллээ. Тодруулбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга асан, НИТХ-ын төлөөлөгч асан Г.Төмөрбаатараас мэдүүлэг авч эхлээд байгаа аж. Авлигатай тэмцэх газраас өмнө нь Ч.Сайханбилэгийг Монголд авч ирэхэд АНУ-аас дэмжлэг үзүүлэхийг хүссэн талаар мэдээлж байв.

Тэгвэл тухайн үед Ч.Сайханбилэг өөрийн цахим хуудаснаа /2021.10.08/ “Хамаг хог новшоо чихдэг тампуу гэж андуурлаа юу. Хамгийн хэцүү үед хамгийн хэрэг болсон төслүүдийг шийдсэний шагналд "Овт шар" болгох санаатай. Тэр Оффшорт миний компани, хөрөнгө олчихсон юм бол үнэгүй шууд аваарай” гэж бичиж байсан юм.

Ш.ЭНХИЙН-ОД ШИНЭ БАГИЙНХАА ХАМТААР АНХНЫ ЯЛАЛТАА АВЛАА

NBA-ийн талбайд хөл тавьж, эцгийнхээ дутууг гүйцээх мөрөөдөлтэй Ш.Энхийн-Од шинэ багийнхаа хамтаар эхний ялалтаа энэ долоо хоногт байгууллаа. “NCAA”-ийн сагсан бөмбөгийн 2023-2024 оны улирлын нээлтийн тоглолтууд болж, Сан-Францискогийн их сургуулийн Донс баг талбайдаа Бетесда их сургуулийн багийг 128-59 гэсэн харьцаатай илт давуу хожсон байна.

Тус тоглолтод Ш.Энхийн-Од 13 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 11 оноо, долоон ашигтай дамжуулалт, таван самбараас бөмбөг авалт гүйцэтгэжээ.

Энэ жил 21 нас хүрсэн Ш.Энхийн-Од буюу Майк Шаравжамц өнгөрсөн зун NBA-ийн драфтад нэрээ өгсөн ч эцсийн мөчид шийдвэрээ буцаан сургуулиа сольсон билээ. Тэрбээр их сургуулийнхаа эхний жил Дейтоны их сургуулийн Флайерсын бүрэлдэхүүнд нэг улирал тоглохдоо 5.6 оноо, 2.6 ашигтай дамжуулалт дунджилж, Атлантик 10 бүсийн шинэ залуу тоглогчдын нэгдүгээр багт нэрлэгдсэн юм.

"ИХ-7" БҮЛЭГ ИЗРАИЛЬ-ХАМАСЫН ДАЙНЫГ АВЧ ХЭЛЭЛЦЭВ

Аж үйлдвэржсэн, ардчиллаар тэргүүлэгч долоон орны бүлэг өнөөдөр Токио дахь уулзалтаараа Израиль-Хамасын дайны талаар нэгдмэл байр сууриа илэрхийлэхээр ажиллажээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен болон бусад орны дипломатчид Ойрхи Дорнодод даамжирч буй зөрчлийг намжааж, өргөн хүрээг хамарсан хүмүүнлэгийн хямралыг  зогсоох арга замыг эрэлхийлэв.

"Их 7" бүлгийн Гадаад хэргийн сайд нарын  хоёр дахь буюу сүүлийн өдрийн уулзалтаар дэлхийн хямрал, үймээн самууны асуудлыг авч хэлэлцсэн байна.

Газын зурваст бүтэн сарын хугацаанд үргэлжилж буй аймшигт мөргөлдөөн,  Украин дахь Оросын дайн, Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөр, хөршүүдтэйгээ газар нутгийн маргаантай Хятад улсын өсөн нэмэгдэж буй цэргийн заналхийлэл зэрэг асуудлыг хөндсөн байна.

НДШ-ИЙГ 50 ХУВЬ БУУРУУЛАХ АСУУДЛЫГ АЖЛЫН ХЭСЭГТ ШИЛЖҮҮЛЭВ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдаанаар хууль, тогтоомжийн шаардлагыг ханган 100,000 гаруй иргэдээс ирүүлсэн “Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын шимтгэлийг 50 хувь бууруулах” нийтийн өргөдлийг хэлэлцсэн.

Энэ талаар Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн,  Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж “D-Parliament” платформын “D-Өргөдөл” системээр дамжуулан иргэн Шагжийн Хүрэлтулгын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан “Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын шимтгэлийг 50 хувь бууруулах” гарчигтай PN-202310-96904 дугаартай нийтийн өргөдлийг 100,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжиж  өргөдөл гаргасан. УИХ-ын Тамгын газар болон, УИХ-ын дарга Төсвийн байнгын хороонд уг асуудлыг шилжүүлсэн хэмээн танилцуулав.

Мөн тэрбээр, Нийтийн өргөдлийг дэмжиж саналаа өгсөн иргэд насны хувьд 18-25 насныхан 29 хувь, 26-35 насныхан 47.8 хувь, 36-45 насныхан 17.8 хувь, 46-55 насныхан 4.2 хувь, 56-аас дээш насны иргэд 1.2 хувийг тус тус эзэлж байгааг дурдаад Хууль тогтоомжийн тухай хууль болон Инновац, цахим бодлогын  байнгын хорооноос гаргасан цахим систем ашиглан иргэдийн оролцоог хангах санал авах журмын хүрээнд өргөдөл ирснээс хойш 14 хоногийн дотор холбогдох Байнгын хороо асуудлыг хэлэлцэнэ гэж заасныг онцлон тэмдэглэсэн.

УИХ МОНГОЛ УЛСЫН 2024 ОНЫ ТӨСВИЙГ БАТЛАВ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж Баасан гаригт ирэх оны төсвийг эцэслэн баталлаа.

Ингэхдээ төсвийн төслийг зүйл заалт бүрээр уншиж, санал хураалт явууллаа.

Монгол Улсын 2024 оны төсвийн хууль батлагдсанаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 25,855.2 тэрбум төгрөг, нийт зарлагын хэмжээ 27,360.5 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,505.3 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 2.0 хувьтай тэнцэх хэмжээний төсвийн алдагдалтай байхаар тооцжээ.

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулиуд нь 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан боловсрол, эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.  Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-12 66.181.183.217

ЭНЭ Ч.САЙХАНБИЛЭГ ХОГ ШААР ИХ ООДОРЧ БАЙНАА. ЧИ УДАХГҮЙ ДЭЭ. ТЭГЭЭД САГСАЛЗАЖ Л БАЙ. УЙЛАХ ХҮҮХДИЙН ө***г ӨМНӨХ ӨДРӨӨ УЛАЛЗАНА ГЭДЭГ ДЭЭ

Avatar

Нэргүй 2023-11-12 202.9.41.22

Мета компани арай даварч улсын дотоод хэрэгт оролцож АНУ-д хэлж айлгана гэдэг нь юу гэсэн үг вэ. Ах нь хэлж дүүгий нь зодно гэсэн үг болж байна. Бид бүгдээрээ АНУ-ыг ахаа гэж нэрлэдэггүй биздээ. Харин АН-ынхныг айлгана гэсэн бол болох байлаа. Нямбаатар зөв л шаардлага тавьж эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Avatar

Нэргүй 2023-11-12 213.87.158.81

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-12 66.181.178.104

SEKSDN MERGJLN80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж