Бангладешт үйлдвэрийн ажилчид цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан жагссан жагсаал хүчирхийлэл болон хувирчээ. Улмаар хувцас үйлдвэрлэгчид Бямба гаригт 150 үйлдвэрээ "тодорхойгүй хугацаагаар хаасан" бөгөөд цагдаа нар 11,000 ажилчдад хариуцлага тооцсон байна. Бангладешийн 3500 оёдлын үйлдвэрүүд нь жилийн 55 тэрбум ам.долларын экспортын 85 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд Levi’s, Zara, H&M зэрэг дэлхийн шилдэг брэндүүдийг материалаар хангадаг. Гэвч энэ салбарын дөрвөн сая ажилчдын дийлэнх нь эмэгтэйчүүд бөгөөд сарын цалин саяхныг хүртэл 8,300 така байсан. Цагдаа нарын мэдээлснээр, цалингаа нэмэгдүүлэхийг шаардсан ширүүн эсэргүүцлийн жагсаал өнгөрсөн сард өрнөж, наад зах нь гурван ажилчин амиа алдаж, 70 гаруй үйлдвэрийг дайрч, гэмтээсэн байна.
Засгийн газраас томилогдсон комисс өнгөрсөн Мягмар гарагт тус салбарын цалинг 56.25 хувиар нэмэгдүүлж, 12,500 така болгосон ч оёдлын ажилчид цалингийн доод хэмжээг 23,000 така болгохыг шаардсан байна.
Өнгөрсөн Пүрэв гарагт 15,000 ажилчин гол хурдны зам дээр цагдаа нартай мөргөлдөж, шилдэг үйлдвэр болох Тусука болон бусад арваад үйлдвэрүүдийг тонож дээрэмджээ. Цагдаагийн байцаагч Мошарраф Хоссейн "Цагдаагийнхан Тусукагийн оёдлын үйлдвэрт халдлага үйлдсэн гэх үл мэдэгдэх 11,000 хүний эсрэг хэрэг үүсгэсэн" гэж мэдэгджээ.
Бангладешийн цагдаа нар томоохон жагсаал цуглаан, улс төрийн хүчирхийллийн дараа олон мянган хүний эсрэг анхан шатны ял оноожээ.
Хүний эрхийн байгууллагууд өмнө нь олон мянган хүнийг буруутгасан ийм хэргүүд цагдаа нарт гэм зэмгүй жагсагчдыг хэлмэгдүүлэх боломж олгодог гэж анхааруулж байсан.
2009 оноос хойш тус улсыг төмөр нударгаар удирдаж буй Ерөнхий сайд Шейх Хасинад цалин хөлсний эсэргүүцэл томоохон сорилт болж байна.
ЭХ СУРВАЛЖ: THE STAR
Нэргүй 2023-11-12 213.87.158.81
Харуулах боломжгүй.
Нэргүй 2023-11-12 76.67.107.193
balai yum
Нэргүй 2023-11-12 202.21.108.21
АНУ, ЕU ын шилдэг брандүүд гэгчид нь хүний хөдөлмөр шулагчид, боолын эздийг ажлаар хангагчид бдын бишүү. Эндхийн ажилчдын бодит байдлыг сэвбэл дэлхий нийт брандүүдээс татгалзаж эхлэх нь бна.
Нэргүй 2023-11-12 139.5.217.132
хямдхан ажлын хүч бвал хэн ч ашиглана, харин тухайн улс нь ард иргэдээ ийм ядуу зүдүү байлгаж бусдад ашиглүүлах боломж олгож авилга хээл хахуульд идэгдэж бгаа нь эмгэнэл