"Монгол Улс төсвөө тэлсээр байвал дефолт зарлах эрсдэлтэй"

"Монгол Улс төсвөө тэлсээр байвал дефолт зарлах эрсдэлтэй"

"Монгол Улс төсвөө тэлсээр байвал дефолт зарлах эрсдэлтэй"

УИХ-ын нэгдсэн чуулганаар ирэх оны буюу Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсөв батлагдсантай холбоотойгоор Эдийн засгийн ухааны доктор, эдийн засагч Д.Амгалантай ярилцлаа.


-2024 оны төсөв батлагдлаа. Энэ удаагийн төсвийг хөндлөнгийн шинжээчид бол сонгууль угтсан амлалтын төсөв боллоо гэж дүгнээд байна. Таны хувьд хэрхэн дүгнэж байна?

-Төсөв бол өндөр өртөг шингэсэн концесс, эрэмбэлэгдээгүй төсвийн хөрөнгө оруулалт, эрх мэдлийн шагнал болсон төсвийн гадуурх тусгай сан, ашиггүй төрийн өмчит компанийн санхүүжилтийн хэрэгсэл бус, төр өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор тухайн жилд өөрийн мэдэлд хуримтлуулан, хуваарилж зарцуулах мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын төлөвлөгөө юм.

Гэвч сүүлийн жилүүдэд төсвийн дээрх үндсэн чиг үүрэг алдагдсан, 2024 оны төсөв ч мөн адил нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын эрэмбэд бус үрэлгэн, цар тахлын дараа, гадаад орнуудын дайн, эдийн засгийн тэмцэл бүхий энэ цаг үеийн бус маш их тэлсэн , ард олны ахуй амьдралд дэм бус бус шавар, цементэд, баялаг бүтээгчид, эдийн засгийг авч явдаг хэсэгт бус хөшөө дурсгалд, санхүү-эдийн засгийн шийдэлд бус эрх ямбанд зориулсан төсөв батлагдлаа гэж харж байна.

Төсвийн тэнцлийг сайжруулахын тулд УИХ-аар оруулж ирж хэлэлцдэг ч ахиц байхгүй байсаар байгаа нь хачирхалтай. Улс орны эдийн засгийн байдлыг гэхээс илүүтэй улс төрийн ашиг сонирхлын үүднээс, албан тушаал, эрх мэдлийн хүч түрсэн үйл явц гэдэг нь тодоос тод харагдаж байна.

-Төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн зарлага, эдийн засгийн агуулгыг тусгадаг. Гэвч зарлагыг хэт өндөр тооцож, орлогыг хэт өөдрөгөөр төсөөлсөн төсөв баталж байгаа нь гэнэтийн эрсдэлд тооцоололгүй байна гэх шүүмжлэл их гарч байна. Та юу гэж бодож байна?

-Өнгөрсөн жилийн намрын чуулганаар төсөв өргөн барихдаа 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэлд  төсвийн зарлагыг 20.4 их наяд буюу ДНБ 37.6  хувь тооцож, 2024 оны төсвийн зардлын төсөөлд  22.4 буюу ДНБ-ний 39.1 хувь гэж төсөөлж байсан бол энэ жилийн төсвийн хүрээний мэдэгдлээр 27.4 их наядаар зардлын төсөл оруулаад байна. Энэ нь ДНБ-ийн 37 хувь. Энэ нь хэд хэдэн эргэлзээг төрүүлж байна. Нэгт, төсвийн хүрээний мэдэгдэл нь төсвийн төсөөлөлтэй уялахгүй байгаа нь төсвийн төсөөлөл гэдэг бол ямар ч ач холбогдолгүй, зүгээр тоо болж байгааг илтгэж байна. Хоёрт, төсвийн зардлыг эдийн засгийн агуулгаар бус, улс төрийн популист амлалтаар тэлж буй явдал нь санхүү эдийн засгийн тооцоо, судалгаа, төлөвлөгөөгүй улсын санхүүг жолоодож буй аймшигтай дүр төрхийг илтгэж байна. Гуравт, ДНБ – ний тоон үзүүлэлт гэдэг бол  төсөв, санхүүг тааламжтай мэт харагдуулахад зориулсан зэвсэг болж хувирсан байгааг илтгэж байна. Уг нь ДНБ гэдэг нь эдийн засгийг илтгэх итгэлцүүр байх ёстой.  Улсын эдийн засгийн төлөв байдал нь хамаарал бүхий орнуудын нийгэм-эдийн засгийн болоод улс төрийн нөхцөл байдал, хандлага, барьж буй бодлоготой уялдсан эсэхээс, нөгөөтээгүүр өөрийн орны мөнгө, сангийн бодлогын уялдаа, нийгэм-улс төрийн харилцаа яв цав шүтэлцэж байгаагаас хамаарч тодорхойлогддог байх ёстой.

Ирэх  2024 онд дэлхийн эдийн засгийн нөхцөл, харилцаа тийм ч таатай бус байх төлөвтэй. Гол шалтгаан нь инфляци сүүлийн 40 гаруй жилд үзэгдээгүйгээр, дэлхий нийтийг хамарсан өргөн хүрээтэй, өндөр түвшинд хүрсэн явдал. Жишээ нь дэлхийн 90 гаруй улс инфляцад өртөөд байна. Инфляцийн эсрэг дэлхийн улсуудын төв банкнууд бодлогын хүүгээ нэгэн зэрэг өсгөж буй нь, түүний үр нөлөө нь  2024 онд дэлхийн эдийн засгийн уналт, хүндрэлийн суурь болохоор байна.

Ялангуяа АНУ-ын Холбооны нөөцийн систем бодлогын хүүгээ 2022 оны гуравдугаар сараас хойш нэмэгдүүлсээр энэхүү нөхцөл 2024 онд үргэлжлэн хадгалагдах төлөвтэй байна. Бидний хувьд энэ нь зээлийн өртөг /бондын өртөг/ нэмэгдэх, импортын барааны үнэ өсөх зэргээр төлбөрийн тэнцэлд сөрөг нөлөөтэй. Манайх  импортлогч орон төдийгүй, гадаад өр 33.8 тэрбум ам.доллар гэдгийг мартаж үл болно. Санхүү зээлийн хувьд бусдаас хараат, гадаад өрийн дарамт өндөр манай улс төсвөө ийм маягаар тэлж болохгүй. Цаашилбал энэ нь дефолт зарлахад хүргэх эрсдэлтэй байна. Өрийн асуудал бидний дунд, урт хугацааны мөнхийн хүнд сорил болсоор байгааг анхаарч төсөвт хандах, нимгэлэх орон зайг гаргах. Өрийг өрөөр дарах, бондыг бондоор солих, өрийг зээлээр хаадгаа болих, дотоод эх үүсвэр, нөхцөл боломжоо шахах шаардлагатай байгааг анхаарах ёстой юм.

-Орлогоо хэт өөдрөг төсөөлсөн нь дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг үл харгалзсан гэж та тодорхойлж байна уу?

-Бидний хувьд дээрх эдийн засгийн гадаад нөхцөл болох Евро бүс АНУ-ын гадаад худалдаа, ОХУ, Украйны дайн, Европын эрчим хүчний түүхий эдийн хомсдол, БНХАУ-ын “хоригууд” бодлого, түлш шатахууны дэлхийн зах зээлийн үнэ болоод ОХУ- ын үнийн өсөлт, бодлого, ACEAH хүнс, эрчим хүчний үнийн өсөлт зэрэг байдлыг 2024 оны эдийн засгийн бодлогодоо уяж өгөх ёстой. Харамсалтай нь чадсангүй. Товчхондоо, гадаад өрийн дарамт, бизнесийн орчны чадавх сул байдал, ажил эрхлэлтийн бууралт, айл өрхийн амин зуулга-орлогын тасалдал зэрэг дотоод эдийн засгийн нөхцөлөө ч мартсан байдалтайгаар 2024 оны эдийн засаг, санхүүгийн бодлогоо зангидсан. Төсвийн зардлаа замбараагүй тэлсэн /27,4 их наяд, өмнөхөөс 33 хувь/. Ийм нөхцөлд инфляци буухгүй нь тодорхой. Үнэ өртөг тэнгэрт хадахыг хаана хаанаа ойлгомоор л юм.

Энэхүү тэлэлттэй төсвөө нөхөхийн тулд төсвийн орлогыг маш их өөдрөгөөр төсөөлж байна. Нөхөх нөхцөл нь иргэд, аж ахуй нэгжээс татвараар 23,4 их наядыг буюу төсвийн орлогын 92.9 хувь бүрдүүлэхээр, татварын бус орлогоор 7,1 хувь буюу 1,8 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ нь татварын дарамт авч ирэх суурь нөхцөл юм. Тухайлбал, орлогогүй иргэд, аж ахуй нэгж яаж төлөх вэ. НӨАТ- аар 25,6 хувь буюу 6 их наяд орчмыг, НДШ- 20,5 хувьбуюу 4,8 их наядыг, ОАТ- 24,2 хувь буюу 5,7 ир наяд, бусад  татвар 30 хувиар тооцсон байгаа нь ААН-үүдэд л хүнд дарамт болно.

Хариуд нь Монгол банкны бодлогын хүү буухгүй. Энэ нь эх үүсвэрийн үнэ, өртгийн өсөлт, хомсдол бодтой бий болох нөхцөл болно. Дунд хугацаандаа хоёрдогч инфляци зэргийг ард түмэн бидэнд авч үүрүүлнэ. Ийм л суурь эдийн засгийн дарамт биднийг хүлээж байна. Мөн хэт өөдрөг төсөөлсөн орлогыг бүрдүүлэхийн тулд  уул уурхайн борлуулалтыг нэлээд өндрөөр тооцоолсон байна. Тухайлбал, нүүрс 60 сая тонн гэдэг боломж хэт хөөсөрсөн тоо шүү.

-Аж ахуй нэгжүүдэд татварын дарамт үүсээд ирэхээр бизнесийн салбарт хүнд тусна гэдгийг эрх баргчид тооцсонгүй юу. Эсвэл орлогоо бүрдүүлэхийн тулд бизнесийн салбарын дарамтыг үл ойшоож байгаа хэлбэр үү?

-Мөнгөний бодлого энэ их тэлэлтээс үүдэлтэйгээр хатуурахаас өөр гарцгүй нь харагдаж байна. Энэ нь бизнесийн салбараа амьсгалах агааргүй болгож байгаа үйл явц. Монголд бизнес эрхлэх санхүүгийн эх үүсвэр олно гэдэг өвсөн дотроос зүү олохтой адил боллоо гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эх үүсвэрийг нь хулгайч дарга нар нь хамчихна, эсвэл бодлогын хүүгээ хатууруулах нэрээр өөр тийш үлээчихнэ. Ажил үйлчилгээ, үйлдвэрлэлийн өртөг болсон зээлийн хүү өснө, үнэ өснө богино, дунд хугацаандаа инфляцийг өдөөнө. ААН- үүд эх үүсвэрийн дутагдалтай өнөө үед жаахан байсан зах зээл дээрх сул чөлөөтэй мөнгөний олдцыг багасгаж, өртгийг нь өсгөх замаар буцаагаад татаж буй явдал болно. Мөнгөний хатуу бодлогыг даах потинцал эдийн засагт байхгүй, хэврэг байгаа. Үр дүнд нь суурь эдийн засгийн дампуурал.Уг нь инфляцийн нийт тоон дүнд анхаарахаас илүүтэй шалтгааныг саармагжуулахад буюу голч барааны үнийн өсөлтийг хэсэгчлэн онилох нь чухал. Засгийн газрын зүгээс хийх ажил чухал, зөвхөн Монгол банк мөнгөний бодлогыг хатууруулаад шийдэх зүйл биш. Инфляци, ханшийн эрсдэлийг удирдахын тулд мөнгөний бодлогын төлөвийг хатууруулж, санхүүжилтийн нөхцөлийг чангалахаас илүүтэй сангийн бодлогоо чангатгах, эрэмбэлэх импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх ажилд сангийн бодлогоо чиглүүлж байж дээрх хүндрэлийг давна.

Цаашид аж ахуйн нэгж, үйлдвэр эрхлэгчдээ урт хугацаанд бага хүүтэй санхүүгийн эх үүсвэрээр дэмжих орон зайг төсөвт бодлогоор суулгахад онцгойлон анхаарах хэрэгтэй.

-Төв банк мөнгөний бодлогоо хатууруулснаар инфляцийг барьж байгаа гэдэг. Төсвийн бодлогыг мөнгөний бодлоготой уялдуулахад анхаарах ёстой ёстой байсан болов уу?

-Суурь үнийн өсөлтөөс үүдэлтэй инфляцийн эрсдэл бий. Энд эрчим хүчний одоогийн хүчин чадлаас үүдэлтэй тасалдал, үнэ өртгийн өсөлтийн эрсдэл байгааг анхаарах хэрэгтэй. Сүүлийн 10 гаруй жилийн эрчим хүчний судалгааг харахад жилийн хэрэгцээ 20 хувиар өсч байхад нийлүүлэлт 7 хувьтай байгаа явдал нь өнөөдрийн улаан гэрэл асахад хүргэсэн. Мөн шатахуун бол яах аргагүй суурь өртгийг бүтээдэг тул инфляци өдөөх том эрсдэл хэвээр бий. Төсвийн бодлого, мөнгөний бодлогын уялдаа байхгүй байгаа нь том эрсдэл. 2024 онд эдийн засгийн өсөлт удаашрах эрсдэл бий. Үүнээс гадна инфляци өндөр, экспортын орлого төрөлжөөгүй. Уул уурхай эрдэс баялгийн бүтээгдэхүүнээс хамааралтай, импортын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн саатал, үндэсний валютын ханшийн уналтын эрсдэл байгааг анхаарах хэрэгтэй.

Засгийн газраас өргөн барьсан төсөвт УИХ-ын гишүүд тэр бүр гар дүрээд байхгүй зохицуулалттай болсон. Ирэх жил 126 гишүүн төсөв баталж эхэлнэ. Тэгэхээр бид жил бүр л алдагдалтай төсөв батлахгүйн талд ямар зарчмаар явах ёстой вэ?

– Хөгжлийн бодлого, эрх зүйн шугамаа барих нь чухал. Мөн эдийн засгийн гадаад дотоод шок, түүний одоо ба ирээдүйн төлөвийг судлах,үндэслэх. Тухайлбал, дунд, урт хугацааны гадаад өрийн дарамт, дэлхийн улс орнуудын эдийн засгийн агшилт, таагүй харилцаа, мөнгө, зээлийн хүнд нөхцөл гэх мэтийг харгалзан үзэж, төсвөө боловсруулдаг байх ёстой.Нийгэм, эдийн засгийн харилцаан дахь асуудлыг эрэмбэлэх, түүнд чиглэгдэх. Соёлын төвийн барилга байшин, хөшөө дурсгал, угтах, үдэх үүд, хаалга, самбар гэх мэт яг одоо хэрэгтэй бус дунд, урт хугацаанд төсвийн урсгал зардалд дарамт болох, 10, 20 дугаарт байгаа асуудлыг зүтгүүлэх бус, тулгамдаж байгаа асуудлаа эрэмбэлдэг байх нь зөв. Төсвийн хөрөнгө оруулалт үр ашигтай, орлого олдог зүйлд чиглэхэд анхаарах. Төсөвт дэм болох үндэсний болоод экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарыг дэмжих бодлого барих. Энэ нь дунд, урт хугацаанд эргээд төсвөө тэтгэнэ.

УИХ, Монголбанк, Засгийн газар нэгдмэл, залгамж бүхий тогтвортой мөнгө санхүүгийн бодлого барихад чиглэхгүй бол залгамж байдал алдагдсанаас үнэ өснө, өр өснө, ханш унах гэх мэт эдийн засгийн суурь харилцааг бодолцох хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-11-13 66.181.184.45

Ийм эдийн засагч байх гэж. Аминдаа улстөржиж амны зоргоор бурж байна. Улс гүрэн болохоос нэг хүний төсөв биш байхаа. Яг одоогийн байдлаар төсөв хийдгүй-зохих хэмжээнд тэлэт хийхээр төсөвлөдөг- ингэхгүй бол хөгжил байхгүй дороо эргэлдэнэ гэдгийг захын хүүхэд ч хэлнэ. Түүнчлэн боловсрол, эмнэлэг, шинжлэх ухаан, соёлд дийлэнх төсөв зарцуулагдана. Соёлын бүтээн байгуулалтыг фашизм л эсэргүүцдэг

Avatar

Зочин 2023-11-13 139.5.217.159

мулгуу миний бодлоор сарын 1сая×12=12сая төгрөгний жилийн орлоготой байхад жилд би 15 саяыг төгрөг зарнаа гэвэл илүүдэл 3 сая нь өр болж үлдэж байх юм.Тэр нь дараа жилд дарамт болж бас хүүхдээ мөнгө төлдөг гэдгээ тооцвол 3сая 300 мянга болчихож байгаа юм шиг
Энэ улсын төсөв миний тооцоотой адил баймаар юм.Ойлгох , ойлгохгүй завсар байна даа.

Avatar

Зочин 2023-11-13 66.181.181.249

Дёфолт зарлуулж улсаа зарах нь МАН- н зорилго шүү дээ

Avatar

Зочин 2023-11-13 66.181.184.45

Зүүдээ ярих гээд хулгайгаа гэж таныг хэлнэ. Бодвол ардчиллын нэр барьсан дээрэмчдийн нэг бололтой. Чи мэт нь улсыг минь 30 гаруй жил завсарлагагүй идлээ Хамгийн сүүлд Эрдэнэт Дарханы төмөрлөг Хөтөлийг яалаа ард түмэн мартаагүй шүү.

Avatar

Нэргүй 2023-11-13 213.87.156.22

> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Нэргүй 2023-11-13 66.181.183.217

ЯМАР Ч БАЙСАН ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ЭДИЙН ЗАСАГ НЬ ТЭЛСНЭЭС БОЛООД ДЕФОЛЬТ ЗАРЛАЖ БАЙСАН ТОХИОЛДОЛ БАЙХГҮЙ. ИНГЭЖ БҮЛТЭРХЭЭ БОЛЬЗ ҮЗ ДЭЭ. ИХ МЭДЭГЧЭЭ

Avatar

Хариулт 2023-11-13 202.126.88.161

БАЙСАН БАЙДАГ ЮМ.бага цалин авчихаад ихийг хэрэглээд байвал өрөнд баригддаг юм.ОРЛОГО НЬ 25 ИХ НАЯД , ЗАРЛАГА 5Ь 27 ИХ НАЯД , ӨР НЬ 2 ИХ НАЯД БОЛДОГ ЮМ

Avatar

Нэргүй 2023-11-13 202.9.40.194

БАГА ТЭТГЭВЭРИЙГ АХИУ НЭМ

Avatar

Нэргүй 2023-11-13 202.9.40.194

ОРЛОГО ЧИНЬ НЭМЭГДЭЭД БАЙГАА БИЗ ДЭЭ. НҮҮРСЭЭ АМЖИЛТТАЙ ЗАРЛАА, АХИУ ОРЛОГО ОЛЛОО ГЭЭД БАЙГАА БИЗ ДЭЭ. ТЭГЭХЭЭР ТЭЛЭЛГҮЙ ЯАДАГ ЮМ. ХУЛГАЙГАА ХУМИБАЛ , ХУЛГАЙЧДАА ЦЭГЦЭЛБЭЛ БҮР ДЭЛГЭРНЭ. ХУЛГАЙ ХУЛГАЙЧИДДАА АНХААРАЛ ХАНДУУЛ

Avatar

Хариулт 2023-11-13 66.181.161.238

Чи буруу ойлгосон уу, би буруу ойлгосон уу.Бүх олох орлого нь өөдрөг төсөөлөлөөр 25 их НАЯД, харин зарлага нь 27 их НАЯД гэж байгаа.2 их наядын алдагдал нь өр болж байна шүү дээ .Өрх гэрээр тооцвол 1сая ₮ цалинтай хүн 1.2 саяар худалдан авалт хийвэл 200.000 төгрөгний өр тавихаар байгаа биз дээ. Өөдрөг төсөөлөлөөр шүү.

Avatar

зочин 2023-11-13 66.181.176.224

…Ер нь тэгээд бэлтгэл үед нь санал гаргаад байх хугацаа байсан шүү дээ…мэрэгшсэн+судалгааны эрдэмтэн залуус оролцсон харин заавал нэг хэлэх ёстой+өөлөх гэсэн байдлаар ийм сонин сэгүүл+Тв-д үнэлэгдэх гэсэн та нар 33 жил ямар өгөөжтэй санал гаргаж дэмжлэг боловоо???Дагаад, хариуцаад зохицуулаад явах бүтэн баг ,гишүүд байна тиймээс муу ёрлож бусдын хийсэнд атаархах хэрэггүй…захиалгаар бичигчид анхаарах хэрэгтэй…..

Avatar

ХУУЛЬЧ 2023-11-13 202.9.47.34

БИ ЭДИЙН ЗАСАГЧ,ТЭР ТУСМАА ИХ МЭЛЭГЧ ХҮН БИШ Л ДЭЭ.,,,ГЭХДЭЭ УЛСЫН ТӨСВИЙГ ТӨР,ЗАСАГ БАРЬЖ БАЙГАА МОНГОЛЧУУДЫН ТӨЛӨӨЛӨЛИЙН ҮНДСЭН БОДЛОГО ГЭЖ САНАДАГ ШҮҮ. ,,,,ТИЙМ БОЛОХООР МУУ ЁРЛОХ ДУРГҮЙ .,,,БҮХ ЗҮЙЛИЙГ ӨӨДРӨГӨР ХАРАХ ДУРТАЙ .,,, ТЭГЭЭД Ч ЯМАР ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛ БАЙНА ТИЙМ Л БОДЛОГО ЯВНА ШҮҮ ДЭЭ.

Avatar

Монголын эмгэнэл 2023-11-13 103.212.119.118

Ямар ард түмэн байна яг таарсан тохируулсан төсөв орж ирнэ шүү!! Ард түмэн гурилын үнэ 2 дахин өслөө цалин тэтгэвэр амьдралд хүрэхгүй нь өөрөөс шалтгаалах улс төрийн сонголт голлох нөлөөтэйг мэдэрдэггүй. Иргэн бүрт 1.5 сая хүүхэд бүрт 100 к тэтгэвэрийн зээл тэглэлт эдийн засгийг сөхрүүлж $ 1000 төгрөгөөс 3.500 төг өсгөж өнөөдрийн үнийн өсөлтийн суурь дэвсгэрийг мэдрээгүй.Нүүрсний экспортод асуудал гарвал цалин тэтгэвэрийн дараалсан нэмэлт зорилтод бус хүүхэд бүрт 100к $ өсөлтийг 5000 төг хүрг

Avatar

Нэргүй 2023-11-13 202.126.89.105

их зөв ярьдаг хүн байна. даанч МАНгар МАНГАСУУД илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ гэдэг болж дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж