Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси Исламын засгийн газруудад хандан Израилийн зэвсэгт хүчнийг "террорист байгууллага" гэж нэрлэхийг уриаллаа.
Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо болсон Араб- Исламын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр Раиси “Исламын засгийн газрууд эзлэн түрэмгийлэгч дэглэмийн армийг террорист байгууллагын тоонд оруулах ёстой” гэж мэдэгджээ.
Өнгөрсөн гуравдугаар сард Иран, Саудын Араб харилцаагаа сэргээхээр тохиролцсоны дараа Риядад хийсэн анхны айлчлалаараа Раиси Израильтай харилцаагаа таслахыг уриалж, Палестинчуудад илүү их дэмжлэг үзүүлэхийг уриалав.
Палестины зэвсэгт Хамасын бүлэглэл аравдугаар сарын 7-ны өдөр халдлага үйлдсэний дараа Арабын лиг болон Исламын хамтын ажиллагааны байгууллагын яаралтай хурал болж байна.
Хадлагын улмаас 1200 орчим хүн амь үрэгдэж, дийлэнх нь энгийн номхон иргэд, 240 орчим хүн барьцаалагдсан гэж Израилийн эрх баригчид мэдэгдсэн. Гэвч Израилийн хариу агаарын болон хуурай замын довтолгооны үеэр 11,000 гаруй хүн амь үрэгдсэний дийлэнх нь энгийн иргэд, ихэнх нь хүүхдүүд байсан гэж Хамас удирддаг Эрүүл мэндийн яам мэдэгдэв.
Хамасын дайчдыг дэмжигч Ираны ерөнхийлөгч АНУ-ыг Израильд санхүүгийн болон цэргийн дэмжлэг үзүүлж байгаад шүүмжлэв.
ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE
Холбоотой мэдээ