Саудын Арабаас өчигдөр зохион байгуулсан Араб-Исламын дээд хэмжээний уулзалтаар Газын зурвас дахь дайныг зогсоохыг уриалж, Палестинчуудын эсрэг Израилийн үйл ажиллагааг өөрийгөө хамгаалах гэж зөвтгөхөөс татгалзав.
Дээд хэмжээний уулзалтаар "Газын зурваст хийсэн Израилийн түрэмгийлэл, дайны гэмт хэрэг, эзлэн түрэмгийлэгч засгийн газрын зэрлэг, хүнлэг бус аллага үйлдлийг" зэмлэн буруушаасан гэж эцсийн мэдэгдэлд дурджээ.
Мөн уг мэдэгдэлд Газын бүслэлтээ зогсоож, хүмүүнлэгийн тусламжийг бүслэлт рүү оруулахыг зөвшөөрч, Израиль руу зэвсэг экспортлохыг зогсоохыг уриалсан байна.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS, THE STRAIGHT TIMES