Долоо хоногийн өрнийн зурхай 2023.XI.13-XI.19

Хуучирсан мэдээ: 2023.11.13-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2023.XI.13-XI.19

Долоо хоногийн өрнийн зурхай 2023.XI.13-XI.19

Ньюс агентлаг энэ долоо хоногийн /2023.XI.13-XI.19/ өрнийн зурхайг хүргэж байна.


Хонь

Шинэ долоо хоног нээлттэй, баяр хөөрөөр дүүрэн байна. Та эерэг хандлагатай байснаар бүх зүйл жигд горимоор явна. Ганц бие хүмүүс үдэшлэг, уулзалтын үеэр өөртэйгөө ижил төстэй нэгнийг олох боломжтой. Нөгөө хүн тань эхэндээ таалагдахгүй байж магадгүй. Өөртөө итгэлтэй, идэвхтэй байснаар хоёр биенээ илүү сайн таниж чадна. Хамтран ажиллагсадтайгаа харилцах харилцаа, багийн ажиллагаанаас шалтгаалаад ажил хэрэг урагш муутай байж болзошгүй. Асуудлыг шийдвэрлэх гол амин сүнс бол хүн хоорондын харилцаа. Санхүүгийн байдал сайн байна. Нэмэлт орлого олох боломж гарч ирнэ. Зээл, татвар, буцалтгүй тусламжтай холбоотой сайхан мэдээ сонсоно.

Үхэр

Эргэн тойронд болж буй зүйлсэд илүү хурдан дасан зохицох чадварыг эзэмших хэрэгтэй. Амьдралын тань зарим талбарт өөрчлөлт орж болзошгүй тул нөхцөл байдалд дасан зохицохын тулд өөрийгөө нэлээн дайчлах шаардлага гарна. Хэрвээ та ганц бие бол хайр дурлалын харилцаа цэцэглэж, онцгой хүнтэй уулзана. Та хоёрт ижил төстэй зүйлс байгааг олж мэдсэнээр харилцааны үндэс суурь тавигдана. Харин та хостой бол энэ долоо хоногт харилцан итгэлцлийг бий болгох хэрэгтэй. Хамтран ажиллагсадтайгаа зөрчилдөх нь ажил хэргийг хүндрүүлж магадгүй. Үүнээс болоод ядарч, сульдаж, ердийнхөөсөө төвлөрөл муутай байна. Ашигтай хөрөнгө оруулалт хийснээр бага сага мөнгөтэй болно.

Ихэр

Ажилдаа урам зоригтой хандаж, өөрт байгаа зүйлийн үнэ цэнийг мэдэр. Тууштай байхад боломжгүй зүйл гэж үгүй. Ганц бие ихрийн ордныхон хэт өндөр шаардлага бусдад тавих хэрэггүй. Таны эргэн тойронд таныг хайрлаж, ойлгож чадах олон сайн хүн бий. Ажил хэрэг бүтэмжтэй байна. Шаргуу, үр дүнтэй ажилласнаар төслүүдээ цаг тухайд нь дуусгаж чадна. Санхүүгийн байдал сайн байна. Мөнгөө санаа зовох зүйлгүй чөлөөтэй зарцуулах боломж гарна. Санхүүгийн тогтвортой байдлаа хадгалахын тулд хэмнэлтийн зарчмаа бүү мартаарай. Буйдангаасаа өндийж биеийн тамирын заал руу явах ч юм уу амьдралдаа идэвх оруулаарай. Энэ мэт гэнэтийн өөрчлөлтүүд танд яг одоо нэн шаардлагатай байна. Бие махбод, оюун санаагаа аль алиныг нь сэргээх цаг болжээ.

Мэлхий 

Санхүүгийн хуримтлалын төлөвлөгөөгөө нарийн гарга. Санхүүгийн байдал яаж ч тогтворгүйтсэн хуримтлал нь хүндрэлийг даван туулахад туслана. Зарим нэг их хэмжээний зарлага байх ч гэлээ орлого ч мөн сайн байна. Ганц бие хүмүүс хамтран ажиллагсад юм уу бизнес түншүүдийнхээ хэн нэгэнд романтик мэдрэмж төрүүлэх магадлалтай. Асуудлыг хэт томруулахаасаа өмнө цаад хүн тань тантай ижил санаа бодолтой байгаа эсэхийг сайн тандаарай. Хэрвээ та хостой бол энэ долоо хоногт санал зөрөлдөөнөө шийдвэрлэхэд анхаарлаа хандуул. Сэтгэл санаа зовнисноос болж ажлын бүтээмж муудаж магадгүй. Чухам юунаас болж шаналаад байгаагаа олж мэдээд ангижрах аргаа эрж хай. Олон нийтийн арга хэмжээнд оролцох урилга хүлээж авна.

Арслан 

Урагшлахын тулд өөртөө итгэлтэй, тогтвортой байдлаа хадгалахыг хичээ. Ажил дээр тань хүндрэл бэрхшээл тулгарах ч гэлээ аливаад хичээл зүтгэлтэй, нухацтай ханддаг зан чанараараа өөрийгөө харуулах боломж байсаар байна. Ганц бие хүмүүст хайртай учрах боломж гэнэт гарч ирнэ. Тиймээс гадаад төрхөндөө анхаарал хандуулаарай. Хайхрамжгүй харагдах нь оноо авах боломжийг бууруулна. Хэрвээ та хостой бол хайртай хүнтэйгээ бодол санаагаа хуваалцан ярилцаж, ирээдүйнхээ талаар төлөвлөөрэй. Энэ нь хоёр биеэ илүү сайн ойлгоход туслана. Санхүүгийн байдал мэдэгдэхүйц сайжирна. Боломж гарсан дээр нь нарийн төлөвлөгөөтэй ажилла. Ажил төрөл жигдэрч, гэрээнүүдээ хурдан байгуулж чадна. Магадгүй энэ долоо хоног таны карьерын хамгийн чухал үе байж мэдэх юм. 

Охин

Худал хуурмагт бүдрэлгүй бодит байдалд анхаарлаа хандуулах долоо хоног. Эргэлзэж тээнэгэлзэхийн оронд даалгавраа дуусгах бодит алхмуудыг хийгээрэй. Ганц бие охины ордныхон одоогийн байгаа байдалдаа сэтгэл хангалуун байгаа бололтой. Хайр дурлалын харилцаанаас илүү хувийн карьераа ахиулахад анхаарсан нь дээр. Энэ долоо хоногт ажлын ачаалал их байна. Бүхнээ зориулж ажилласнаар дарга нараараа хүлээн зөвшөөрүүлж, магтаал сонсоно. Санхүүгийн байдал ч маш сайн байна. Орлого нэмэгдээд зогсохгүй найз нөхөд, гэр бүлийнхнийхээ дэмжлэгийг авна. Цугларсан байсан өрөө төлж чадна. Аялал эсвэл урт хугацааны сургалтад суухаар гадаадыг зорьж магадгүй. Найз нөхөдтэйгөө оройн зоог барих юм уу номын клубын уулзалтад явах зэргээр сонирхолтой үйл ажиллагаанд оролцоно.

Жинлүүр 

Танд хүн бүрт байдаггүй өвөрмөц давуу тал бий. Тиймээс өөртөө шаардлагагүй ачаа дарамт үүсгэхийн оронд давуу талаа үнэлж, өнгөлөн зүлгэ. Өөртөө итгэх итгэлээ нэмэх долоо хоног. Ганц бие жинлүүрийн ордныхон тохирох хүнээ хайсаар байгаа ч амжилт олох магадлал бага байна. Хайр дурлалын харилцаан дээр ярилцахаас бүү зайлсхий. Санхүүгийн байдал тогтвортой байна. Гэсэн хэдий ч санхүүгийн менежмент тал дээр танд сурах зүйл багагүй байна. Сүүлийн жилүүдэд карьертаа маш их хөрөнгө оруулалт хийсэн бол одоо түүнийхээ үр шимийг хүртэх цаг ирсэн байна. Та хамт ажилладаг хүмүүсийнхээ санаа бодлыг сайн сонсдог. Бусдыг сонсох, төлөвлөх, төвлөрөх чадваруудынхаа ачаар ажлаа хөнгөхөн амжуулж чадна.

Хилэнц

Хилэнцийн ордныхон энэ долоо хоногт олон сонголт дунд төөрч, шийдэмгий бус байдал гаргана. Ирээдүйдээ хүртэл эргэлзэхэд хүрч магадгүй. Гэхдээ тайван бөгөөд сонор сэрэмжтэй байж чадвал яг одоо өөрт юу хамгийн хэрэгтэй байгааг тодорхойлж чадна. Ганц бие хүмүүс найдвартай хамтрагчтай болохыг хүсвэл өөр лүүгээ эхлээд нэг өнгий. Бусдыг хайрламаар байгаа ч амлалтаас айдаг бол энэ нь харилцааны том тээг саад мөн. Ажил хэргийн хувьд маш үр бүтээлтэй долоо хоног. Дарга, хамт олон тань таныг дэмжинэ. Санхүүгийн байдал ч тогтвортой байна. Олон шинэ бизнесийн санаа тань орлого нэмэгдүүлэх боломж юм. Амжилт бүтээл заавал ямар нэгэн төлөөстэй байдаг. Үүнийг ойлгоод зоригтой хөдөлж эхлэхэд бэлдээрэй.

Нум

Энэ долоо хоногт нумын ордныхон илүү дотогшоо, ганцаардмал байна. Олон хүнээс дөлж, сүүлийн үед тохиолдсон таагүй явдлуудыг ганцаараа эргэцүүлэн бодох хувийн орон зай хайна. Ганц бие хүмүүс дур булаам, ухаалаг байдлаараа бусдын анхаарлыг татах гэж хичээнэ. Хосууд өчүүхэн асуудлаас болж зөрчилдөж магадгүй. Ажил дээр тань гэнэтийн сорилтууд гарч ирнэ. Эхэндээ ичиж зовж, өөртөө итгэлгүй байх ч гэлээ хамт олон, удирдлагуудынхаа тусламжтайгаар асуудлаа шийдэж чадна. Санхүүгийн байдал тийм ч сайн бус байна. Мэдэхгүй зүйлдээ хөрөнгө оруулах гэж яарах хэрэггүй. Өөртөө хэзээ, хэрхэн цаг гаргахаа мэдэхгүй удаан хугацаанд явсан бол энэ долоо хоногт цагийн хуваарьтаа бага зэрэг өөрчлөлт оруулж, амрахад тохиромжтой. Найз нөхөдтэйгээ уулзаж, амьдралын хурдаа жаахан сааруул.

Матар

Энэ долоо хоногт өөрийгөө илүү өргөн хүрээнд илэрхийлэхийг зорь. Өөрт байдаг өвөрмөц зүйлээ гэрэлтүүлж чадвал сэтгэл татам байдлаа бусдад хялбархан мэдрүүлнэ. Матрын ордныхон ихэвчлэн романтик хайрын мөрөөдөлтэй байдаг. Ганц бие хүмүүс энэ мөрөөдөлдөө хэт автаж, төөрөлдөхөөс болгоомжил. Бодит байдалтай эвлэр. Хэрвээ хэн нэгний хайхрамжгүй байдал танд нөлөөлөөд байвал үүнийг шийдвэрлэхийн тулд илэн далангүй ярилц. Ажил дээрээ бүтээлч байхын тулд сэтгэлгээгээ өөрчил. Санхүүгийн байдал тэнцвэргүйтэж магадгүй тул мөнгөө ухаалаг зарцуул. Шинэ хоббитой болж, танд үнэхээр баяр баясгалан авчирдаг зүйлсийг олохыг хичээ.

Хумх

Энэ долоо хоног завгүй өнгөрнө. Гэхдээ хэзээ ч битгий бууж өгөөрэй. Хичээл зүтгэл хэзээ нэгэн цагт таныг шагнана. Та өмнөө тулгарсан аливаа сорилтыг даван туулах хангалттай чадвартай. Хамтран ажиллагсадынхаа тусламжтайгаар бүх ажлаа саадгүй биелүүлж чадна. Тусалж дэмжсэнд нь талархахаа бүү мартаарай. Ганц бие хүмүүс эргэн тойрныхноосоо маш их анхаарал, хайр халамж хүлээх хандлагатай байна. Хэрвээ танд хүчтэй мэдрэмж төрж байгаа бол та өөрөө сэтгэлээ нээж, түүнд боломж олго. Хэт хүйтэн хөндий, төвөгтэй харилцаанаас зайлсхий. Харин та хостой бол хайр дурлалын харилцаа аз жаргал, баяр баясгалантай байна. Өөрийнхөө мэдлэг чадварт байнга эргэлзэх нь таны хамгийн том дайсан болж байна.

Загас

Бусадтай харилцах харилцаандаа анхаарлаа хандуулаарай. Та өөрөө эерэг байж гэмээнэ илүү их боломж, аз ерөөлийг өөртөө татна. Нийгмийн сүлжээгээ идэвхтэй өргөжүүл. Ганц бие хүмүүс олонтойгоо байснаар тохирох хүнээ олох боломж бүрдэнэ. Хэрвээ та хостой бол хайртай хүнээ гайхашруулахаас бүү ай. Хайртай хүнээ баярлуул. Жижиг асуудалд санаа зовж, цагаа дэмий үрэхийн оронд ажилдаа анхаарлаа төвлөрүүлээрэй. Санхүүгийн байдал сайн байна. Багагүй мөнгө хуримтлуулсан учир таны ирээдүй бат бөх байна. Юу хүсч байгаагаа тодорхойлох нь танд тэмцэл мэт санагддаг бололтой. Тэгвэл энэ долоо хоногт цоо шинэ ертөнцийг өөртөө нээж, урт хугацааны зорилго, алсын хараагаа шинээр төлөвлө. Илүү том мөрөөд.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж