ОБЕГ: Өндөрширээт суманд 49 дуудлагаар 82 айлыг нүүлгэн шилжүүлсэн

ОБЕГ: Өндөрширээт суманд 49 дуудлагаар 82 айлыг нүүлгэн шилжүүлсэн

ОБЕГ: Өндөрширээт суманд 49 дуудлагаар 82 айлыг нүүлгэн шилжүүлсэн

Төв аймгийн Өндөрширээт суманд энэ сарын 04-05-ны өдрүүдэд буюу 22 цаг үргэлжилсэн хүчтэй цасан шуурганы улмаас сумын хэмжээнд талдаа дунджаар 20-25 см орчим, гуу жалгандаа 50-80 см зузаан цасан бүрхүүл тогтсон.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас цасанд боогдсон, төөрсөн, суусан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нийт 49 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж, аймгийн Онцгой байдлын газар, сумын Онцгой комиссын гишүүд хамтран ажиллаж, 100 гаруй иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан.

Өнөөдрийн байдлаар цасанд боогдсон нийт 82 айлыг нүүлгэн шилжүүлж, 279 км замыг нээсэн бөгөөд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн алба хаагчид, аймгийн Онцгой байдлын газар, сумын Онцгой комиссын гишүүд хамтран ажиллаж байна.

Өндөрширээт сум нь 2100 орчим хүн амтайгаас 592 нь малчин өрх. Сумын хэмжээнд 527 малчин өрхийн 224.600 орчим мал өвөлжиж, хаваржина. Аймгийн Засаг даргын захирамжаар баталсан 60 тн өвс, 50 тн тэжээл бэлтгэхээс гар тэжээл 140,1 тн, үйлдвэрийн 183,7 тн, өвс 293 тн, ногоон тэжээл 945,8 тн тус тус бэлтгэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-11-11 202.179.21.240

Одоо болтол зуслангаасаа нүүгээгүй айл ч байна.

Avatar

Нэргүй 2023-11-11 202.179.21.240

Одоо бүр амар онцгойгоор нүүлгүүлдэг болсон. Тансаг юм.

Avatar

Нэргүй 2023-11-11 216.38.195.74

##__ @ # ?

Avatar

Нэргүй 2023-11-11 216.38.195.74

mangaraa medgyi xynui baishin xaa daa yaxav dee; s***r baidaltan.

Avatar

Нэргүй 2023-11-11 216.38.195.74

tboy maamy1;

Avatar

Нэргүй 2023-11-11 216.38.195.74

bainguin xylgailj;

Avatar

Нэргүй 2023-11-11 213.87.151.244

Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж