Төв аймгийн Лүн суманд үүссэн цаг агаарын аюултай үзэгдлийн нөхцөл байдлын талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулж, мэдээлэл өглөө.
Лүн сумын Засаг дарга С.Даваахүү:
-Арваннэгдүгээр сарын 4, 5-нд болсон цасан шуурганы улмаас гарсан хохирлыг барагдуулж байна. Тухайн өдөр нийт 14 дуудлага мэдээлэл ирсэн. Зарим иргэд хүн сураггүй алга болсон мэдээллийг эрт өгөхгүй харуй бүрий болсон хойно өгч байсан. Нэг иргэн осгож, харамсалтайгаар нас барсан. Нутгийн ихэнх хэсэг цас ихтэй, зарим хэсгээр өвдгөөр татсан цас орсон байна. Манай сум малчны хоёр баг, 400 гаруй өрхтэй. Малчин айл өрхөөс 57 тусламжийн дуудлага өгсөн. Алтанбулаг болон Сонгинохайрхан дүүргийн цэргийн ангиас хоёр ачааны машин ирүүлж, малчин айл өрхийг нүүлгэн шилжүүлсэн" гэв.
Холбоотой мэдээ