Голын голдирол өөрчлөн барьсан "Шунхлай"-г шилжүүлж, дуусчээ

Голын голдирол өөрчлөн барьсан "Шунхлай"-г шилжүүлж, дуусчээ

Голын голдирол өөрчлөн барьсан "Шунхлай"-г шилжүүлж, дуусчээ
Голын голдирол өөрчлөн барьсан “Шунхлай” шатахуун түгээх станцыг нүүлгэн шилжүүлж дуусчээ. Газрыг нийтийн эдэлбэр газар болгон тохижуулна гэдгийг албаныхан мэдээллээ. “S-Оutlets” дэлгүүр болон “Шунхлай” ШТС-ийг нураах асуудлаар /2023.10.27/ нийслэл хотын нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэл хийж байв.
Тэрбээр тухайн үед “S-Оutlets”дэлгүүрийг нураах шийдвэр гарсантай холбоотой газрын эзэдтэй газрыг чөлөөлж, хаана шилжүүлэх үү гэдэг яриа хэлэлцээр хийхээр тохирсон. Энэ асуудал өнөөдрөөс эхэлж байгаа. Тус дэлгүүрийн захирлын хэлснээр эхний ээлжид нураах агуулахын барилгад бараа бүтээгдэхүүн байгаа учраас амралтын өдрүүдэд бараагаа зөөнө гэсэн. Иймээс ирэх Даваа гаригаас агуулахыг нураагаад эхэлнэ. “S-Оutlets” нь ажлын байр бий болгогч, татвар төлөгч учраас шинэ байршил, бусад объект шилжүүлэн барих асуудалд хотын зүгээс харилцан ойлголцох шийдэл гарсан.

Иймд, Сэлбэ голын голдрилд цаашид үер уснаас хамгаалах чиглэлд ажлыг эхлүүлнэ. Өнөө өглөө НЗДТГ-т газрын эзэмшигчтэй уулзалт хийсэн. Ямар ч байсан шат дараатай буулгалтыг хийнэ.

Хөрөнгийн үнэлгээг цаг тухайд хийнэ. Ямар хэмжээний хөрөнгө оруулалт орсныг мэргэжлийн байгууллага гаргаж ирнэ. Шүүх дээр асуудал шийдэгдсэн ч хөрөнгийн үнэлгээ хийгдэж таарна. Мэдээж, энэ газрыг өмнө нь тодорхой шийдвэрээр олгосон. Хувийн хэвшилд өөр газар үйл ажиллагаа явуулах өөр газрыг санал болгож байгаа. Газрыг хаана байх уу гэдэг нь тодорхой болоогүй байна. Хэлэлцээ үргэлжилж байна" гэлээ.

Харин “S-Оutlets”дэлгүүрийн захирал, ажилчдын зүгээс дэлгүүрээ нураахыг эсэргүүцэж байв. Өнгөрсөн долдугаар сараас хойш тог, цахилгаангүй хүйтэн газар, хүндхэн нөхцөл байдалд ажиллаж байгааг ажилчид нь хэллээ. Дэлгүүр дотор худалдагчид нь өвлийн бойтгон гутал, курткатай ажиллаж байгаагаа учирласан юм. Тэдний зүгээс дэлгүүрийн барилгыг нураах албан ёсны хуулийн байгууллагын шийдвэр гартал тог, цахилгаанаар хангаж өгөхийг хүсч байгаагаа илэрхийлж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MONGOL 2023-11-11 202.55.188.117

Одоо хажууд нь гол хааж барьсан Ривер стоун хотхоныг нуоаа бас АПУ гийн

Avatar

ЗОЧИН 2023-11-11 66.181.176.70

ХУУЛЬ БУСААР БАРЬЖ БУЙ"АВИЛГА"ХОРООЛЛОО НУРААЖ БАЙГАЛЫГ СЭРГЭЭХ ЮУ БОЛСОН БЭ. 4ш 25 ДАВХАР ЭНЭ БАРИЛГАД ХҮН АМЬДРАХ НӨХЦӨЛ БҮРДЭЭГҮЙ.ХАМГИЙН ТОМ ЗӨРЧИЛ БОЛ БҮРЭН ЦУТГАМАЛ,16 ДАВХРААС ИЛҮҮ ХЭТ ӨНДӨР БАРИЛГА ЖИН ИХТЭЙ,НАРИЙХАН ГОЗГОР ӨНДӨР УЧРААС 5-аас ДЭЭШ БАЛЛЫН ГАЗАР ХӨДЛӨЛТӨНД Л НУРАХ АЮУЛТАЙ.СУУРЬ ДААХГҮЙ,ГОЛЫН ГОЛЬДРОЛ ХААСАН,ТӨМӨР ЗАМЫН ХАМГААЛАХ БҮСЭД БАРЬСАН,ДУУ ЧИМЭЭ ИХТЭЙ,ҮҮНЭЭС ХАМГААЛАХ ТҮШИЦ ХАНА ТӨХӨӨРӨМЖ БАРИАД Ч ҮР НӨЛӨӨГҮЙ,ОЛОН ХУУЛЬ ЖУРАМ ЗӨРЧИЖ БАРЬСАН ТУЛ ЗААВАЛ НУРААХ ЁСТОЙ.

Avatar

Нэргүй 2023-11-11 202.9.40.198

Усны урсацыг нарийн голдрилд оруулсан гээд байгаа биз дээ Тэрийгээ өргөсгөж засахгүй өөр байгууламж хийвэл колонк байсантай ижил биш үү

Avatar

Нэргүй 2023-11-11 139.5.216.139

заваан шуналын тулам

Avatar

Нэргүй 2023-11-11 2.27.103.10

Зүйтэй. Ийм балай юмнуудыг бүгдийг нь нураах хэрэгтэй.

Жич: Сэтгүүлч юм бол монголоор зөв бичиж сураач. Асуух үгтэй (хаана, хэзээ, хэдэн, хэн, юу гэх мэт) өгүүлбэрт "бэ, вэ" гэсэн асуух сул үг хэрэглэдг шүү дээ. Сургуульд монгол хэлний дүрэм заалгаагүй юм уу?

Avatar

Нэргүй 2023-11-11 213.87.151.244

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

dsafsd 2023-11-11 66.181.176.67

Avilga horoolloo buulgaach jijguudiig n deerelhej bnuu/

Avatar

Нэргүй 2023-11-11 66.181.177.195

SEKSDI80955877

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Төр аливаа ажлыг хүчээр биш, ухаалгаар зохицуулвал үр дүн гарах магадлалтай 2023-11-11 59.153.112.53

1/Төр зөвшөөрөл өгч бариулчихаад дараа нь төр зардал гаргаж барилгыг нь нураана гэдэг ТӨР ХАРИУЦЛАГА АЛДСАН гэсэн үг.Цаашид ийм дутагдал гаргахгүйн тулд иж бүрэн арга хэмжээ авах хэрэгтэй.Олон субьект газар олгодгийг цэгцэлж байгаа нь нэг арга хэмжээ болно биз.2/Барилга шилжүүлэх, нураахад ялгавартай хандах. Жижиг барилгыг нураахад зардлаас авахуулаад боломжтой. Гэтэл олон давхар барилгыг нураах биш, тэр хэсгийн голын гольдорлыг нь өөрсдөөр нь өөрчлүүлж далан хийлгэж болох мэт.

Avatar

Нэргүй 2023-11-11 66.181.177.195

SEXZXN8P955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж