"Хөгжлийн банкнаас 21 тэрбумын зээл авч, давхар автобус авсан"

Хуучирсан мэдээ: 2023.11.11-нд нийтлэгдсэн

"Хөгжлийн банкнаас 21 тэрбумын зээл авч, давхар автобус авсан"

"Хөгжлийн банкнаас 21 тэрбумын зээл авч, давхар автобус авсан"
Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр /2023.11.11/ давхар эко автобус шатсан асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Автобустай холбоотой мэдээллүүдийг хэвлэл мэдээллийн байгууллагуудад нээлттэй хэвлэж өгнө. Би эко автобус шатсантай холбоотойгоор нийслэлийн Нийтийн тээврийн холбогдох удирдлагуудтай уулзлаа. Уг автобусыг 2020 оны гуравдугаар сард захирамж, тогтоол гарч, зээлээр нийт 21 тэрбум төгрөгөөр Хөгжлийн банкны зээлээр шууд гэрээгээр 10 ширхгийг худалдан авсан. Эдгээр автобус хоёр жил нийтийн тээвэрт явж байгаа.Өчигдөр автобус шатаж, азаар хүн гэмтэж бэртсэнгүй. Орой өөр тийш нь автобусыг тээвэрлэхэд хүндрэл учирсан ч зөөвөрлөсөн. Ногоон автобусны гэрээг бүрэн цуцалж, худалдан авахаа больсон. Өмнөх хотын даргын захирамжийг хэрэгжүүлсэнд тооцож хаасан гэдэг ташаа мэдээлэл явж байна лээ.
Ногоон автобусны тендерийн гэрээг хэсэгчилж цуцалсан. Учир нь намайг ажлаа авахаас өмнө нийт 55 цахилгаан автобус нийлүүлснийг хүлээн авч, үйлчилгээнд явуулсан.
Мөн 50 дунд оврын автобусны асуудлыг АТГ эцэслэн шалгаж байгаа. Гаалийн бүрдүүлэлттэй холбоотой будилааныг шийдэж, нийслэлийн Нийтийн тээврийн газар бүрдүүлэлтийг шинэчилж, татварыг нь төлөөд хүлээж авах нь зөв гэдгийг АТГ-аас хэлсэн. Эрүүгийн хэрэг дээр учирч байгаа хохирлыг барагдуулахад нэн шаардлагатай дунд оврын автобусыг авах боломжтой гэж үзвэл бүрдүүлэлтийг нь шинэчлэх ёстой гэсэн. Хоёрт, "Тэнүүн-Огоо" компанийн баазын барилга байгууламжийг үнэлсэн. Дахин шинэчлэн үнэлэх шаардлагатай болсон. Эхний үнэлгээгээр 54 орчим тэрбум төгрөг болсон. Бид урьдчилгаа шилжүүлсэн мөнгөндөө суутган тооцож, тус компанийн гурван автобус баазыг нийлүүлж авах ажлыг хийнэ. Дансанд нь байсан 11 тэрбум төгрөгийг Сангийн яам татаж авсан. Одоо шинэчилсэн үнэлгээ гарч, улсад хохирол учруулсан эсэхийг шийднэ.
Бид өчигдөр шатсан автобусны асуудлаарх НОБГ-ын дүгнэлтийг хүлээж байна. Тэгсний дараа давхар автобус шатсан асуудлыг шийднэ. Үйлдвэрлэгч долоон жилийн баталгаа гаргасан учраас бид мэдээллийг хүргүүлсэн. Нийт 21 тэрбумаар 10 автобус худалдан авсан" гэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
12
БурууБуруу
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж