ОХУ-ын ерөнхийлөгч Путин өнгөрсөн Пүрэв гаригт Казахстанд айлчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл ерөнхийлөгч нар уламжлалт хэвлэлийн бага хурлаа хийх үеэр Токаев орос хэлээр биш казакаар ярьжээ. Тиймээс Оросын төлөөлөгчид орчуулгын төхөөрөмж ашиглахад хүрсэн байна.
Токаев хоёр улсын харилцааны бат бөх байдлын талаар ердийн жижүүрийн үгс хэлжээ. "Казахстан улс Оростой иж бүрэн хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлэх стратегийн чиглэлийг баримталж байна” гэж тэр хэлсэн.
Гэвч Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков нарын дээд албан тушаалтнуудад хандан үг хэлэхдээ Кремльд шууд хаягласан байв. "Украины дайн эхлэхтэй зэрэгцээд харилцааны динамик өөрчлөгдөж байна. Орос улс Казахстаны бүрэн эрхт байдлыг үгээр бус бодитоор хүндэтгэж, эзэнт гүрний сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй" гэж тэр хэлжээ.
Путин Казахстаны ерөнхийлөгчийн нэрийг өмнө нь ч, энэ удаагийн айлчлалаар ч хэд хэдэн удаа буруу дуудсан. Тэгвэл Токаев Путины алдаанд өөрийн гэсэн диссээр хариу барьсан байх магадлалтай гэж "Eurasia net" хуудас бичжээ.
Энэ нь Токаевын үзэл санаа өнгөрсөн үеэсээ эрс өөрчлөгдсөнийг харуулна гэж үзэв. Угтаа бол Токаев дайн эхэлснээс хойш барууныхан болон Оросын хэн хэнийг нь сэтгэл хангалуун байлгахыг хичээж, жанжин шугамаа хадгалсаар ирсэн. Нөгөөтэйгүүр тэрбээр Казахстан бол Оросын сайн хөрш гэж итгүүлэхийн сацуу Оросын эдийн засгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэхийг хичээнэ гэж хэлж байжээ.
Эх сурвалж: EURASIA NET
Холбоотой мэдээ