Иргэдийн 96 хувь нь Урт цагааны барилгыг нураахыг дэмжсэн гэв

Иргэдийн 96 хувь нь Урт цагааны барилгыг нураахыг дэмжсэн гэв

Иргэдийн 96 хувь нь Урт цагааны барилгыг нураахыг дэмжсэн гэв
Урт цагааны дахин төлөвлөлтийн асуудал түрээслэгч болоод олон нийтийг талцуулж буй. Нийслэлийн цахим хуудаст энэ асуултаар иргэдийн саналыг авч байгаа бөгөөд олонхийн саналаар ногоон байгууламж эсвэл оффис барих ажлыг эхлүүлэх юм. Тэгвэл албаныхан санал асуулгад оролцсон иргэдийн 96 хувь нь Урт цагааны барилгыг буулгаж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн гэлээ. Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар арваннэгдүгээр сарын 3-10-ны хооронд иргэдээс санал авч дуусчээ.
Иргэдийн саналыг www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр болон https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар авсан юм.
Санал асуулгад 3564 хүн оролцсоноос 3419 буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн гэжээ. Үлдсэн 145 хүн буюу дөрвөн хувь нь дахин төлөвлөж барилга барих санал өгсөн байна. Иргэдийн саналыг үндэслэн, Урт цагааны барилгыг буулгаж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах асуудлыг НИТХ-д хэлэлцүүлэхээр өргөн барих гэнэ. Харин түрээслэгчид үүнд таатай хандахгүй байгаа бөгөөд талбайгаа чөлөөлөхгүй гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг түрээслэгчдийг яаралтай талбайг чөлөөлөхийг шаардаад байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хотын уугуул иргэн 2023-11-11 66.181.179.106

Хэрэв зээ цэцэрлэгт хүрээлэн байгуулвал тэр нь ёстой архичдын цуглардаг СУПЕР газар болох нь торорхой.

Avatar

Хотын уугуул иргэн 2023-11-11 66.181.179.106

Дахин төлөвлөлт гээч алдаа нугалаагаар хотын түүх, ой санамжийг ёстой сүйтгэн нуурааж байна. Хожмын нэгэн цагт ойлгоод тархиа ш*** байхдаа. Дэлхийн ямарч улсын нийслэлд хуучин хотын дүр төрх гэж байдаг. Сүүлийн үед хөдөөнөөс хотод ирсэн ОРКууд нийслэл хотыг минь ёстой баллаж гүйцэж байна. Энд тэндгүй шээж, баа.гаад, нэг муу прус уначихаад яг морь унасан толгойгүй хүн шиг давхиад л өөрсдийгээ хотын иргэн болсон гээд бодочихсон. Гэвч тархи нь шал хөдөө_..

Avatar

Уншигч 2023-11-11 102.129.216.16

Урт цагааныг хүрээлэлээд чeнжүүдийг татан буулгаад тэр чигээр нь ахмад настан , хүүхэд багачуудыг тоглож наадах ногоон байгууламж барих хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-11-11 139.5.216.139

нураах нь ч яахав эрх мэдэлтнүүд завшчихгүй л бол

Avatar

Нэргүй 2023-11-11 66.181.181.147

түргэн нураагаад жаахан ч газар байсан хү х а мрах хлбай болшо

Avatar

Нэргүй 2023-11-11 66.181.187.122

сэргээн босгох засвар хийсэн дээр бишүү. нураасаар байгаад хүрээ хотын түүхийг хадгалсан барилгагүй болж оронд нь 20 хэдэн давхар нар сар халхалсан барилга барих вий. Баянзүрх дүүргийн ширэнгэн ой шиг болговол дэмий байхаа

Avatar

Нэргүй 2023-11-11 213.87.151.244

~~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/wqPA1

Avatar

Сараа 2023-11-11 103.212.116.144

хуучин барилгыг хүмүүсээс санал авч нураана гэдгийг ойлгохгүй юм даа. Хүмүүс санал өгөхөөр барилга нь тэгээд нураад өгдөг болж байна уу. Барилга нь би нурах уу гээд хүмүүсээс асуудаг байх нь. Бас марзан айн… Мэргэжлийн шинжээч хүмүүс нь дүгнэлт шинжилгээ хийгээд нурах гээд байнаа гэхээр нь нураадаг ёстой биш юм уу. Сонгууль шиг юм болох нь л дээ, санал өгөхгүй бол барилга маань нурахгүй гээд байгаад байх нь

Avatar

Зочин 2023-11-11 59.153.112.53

Би УРТ ЦАГААНД цаг засуулахаар хэд хэдэн өрөөнд энэ зун орсон. Маш давчуу, харанхуй, муухай үнэртэй байна лээ.

Avatar

Зочин 2023-11-11 139.5.218.66

нураах нь зөв, харин тэр цэцэрлэгт хүрээлэн болгох ч дээ, мэдэхгүй талбай нь багадаад олигтой юм болохгүй байх оо

Avatar

Зочин 2023-11-11 59.153.115.117

мэдээж өндөр барилга барьвал түгжрэл улам их болноо ногооруулъя

Avatar

Зочин 2023-11-11 192.82.92.42

МУИС-ыг нураахаа зогсоогоочээ!!! Хотын туух, узэмж, залгаа байрны аюулгуй байдал!!! Прай хэтэрч байнаа. Баахан нэгтгэсэн сургуулийн байшингукд нь хангалттай байна!

Avatar

Нэргүй 2023-11-11 124.158.65.137

УБ -т жаахан , тавтайхан амраад суучих газар үнэхээр байхгүй. Үнэхээр аз жаргалгүй хот болсон. Одоо газар л олдвол ногоон мод тарьж тохитой цэцэрлэгт хүрээлэн байгуулах нь зөв.

Avatar

Зочин 2023-11-11 124.158.64.183

Хотын өнгө үзэмжийг гутаасан энэ хагас нураагдсан барилгыг үтэр түргэн нураая‼️

Avatar

зочин 2023-11-11 202.126.89.4

Зураг төсөл, төсөв мөнгө нь бэлэн, богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой бол урт цагааныг нурааж,орчин үеийн шаардлагад нийцсэн үйлчилгээний газар болгох нь зөв. Хотын төвд байрлалтай,ийм шаардлага тавигдахаар газар. Үүнийг иргэд мэдээж дэмжнэ.Харин одоогийн тэнд ажиллаж буй байгууллага хүмүүсийг хохирол багатай байлгах талаар сайтар бодох хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж