Иргэдийн 96 хувь нь Урт цагааны барилгыг нураахыг дэмжсэн гэв

Хуучирсан мэдээ: 2023.11.11-нд нийтлэгдсэн

Иргэдийн 96 хувь нь Урт цагааны барилгыг нураахыг дэмжсэн гэв

Иргэдийн 96 хувь нь Урт цагааны барилгыг нураахыг дэмжсэн гэв
Урт цагааны дахин төлөвлөлтийн асуудал түрээслэгч болоод олон нийтийг талцуулж буй. Нийслэлийн цахим хуудаст энэ асуултаар иргэдийн саналыг авч байгаа бөгөөд олонхийн саналаар ногоон байгууламж эсвэл оффис барих ажлыг эхлүүлэх юм. Тэгвэл албаныхан санал асуулгад оролцсон иргэдийн 96 хувь нь Урт цагааны барилгыг буулгаж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн гэлээ. Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар арваннэгдүгээр сарын 3-10-ны хооронд иргэдээс санал авч дуусчээ.
Иргэдийн саналыг www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр болон https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар авсан юм.
Санал асуулгад 3564 хүн оролцсоноос 3419 буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн гэжээ. Үлдсэн 145 хүн буюу дөрвөн хувь нь дахин төлөвлөж барилга барих санал өгсөн байна. Иргэдийн саналыг үндэслэн, Урт цагааны барилгыг буулгаж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах асуудлыг НИТХ-д хэлэлцүүлэхээр өргөн барих гэнэ. Харин түрээслэгчид үүнд таатай хандахгүй байгаа бөгөөд талбайгаа чөлөөлөхгүй гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг түрээслэгчдийг яаралтай талбайг чөлөөлөхийг шаардаад байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж